Friday, October 5, 2012

Дагуурын монголчууд европийг доргиов



Чех улсад болсон олон улсын ардын урлагийн наадамд Хятад улсаас Дагуурын монголчууд оролцож уламжлалт монгол соёлоо дэлхий дахинд гайхууллаа.
Чех улсын ардын урлагийн нийгэмлэгээс зохион байгуулдаг тус наадмын оролцогсод нь нэн өвөрмөц соёл түүх бүхий улс орны төлөөллүүд байдаг бөгөөд тэднийг тусгай урилгаар оролцуулдаг аж. Энэ жилийн наадамд Хятад, Орос, Бразил, Итали зэрэг 20 гаруй улсын урлагийн төлөөлөгчид  оролцсоноос Морин даваа Дагуурын өөртөө засах хошууны монголчууд өөрийн үндэстний онцлогт ардын дуу бүжгийн тоглолтоороо үзэгчдээ мялаажээ.
БНХАУ-ын ӨМӨЗО, Хармөрөн муж, Шиньжян Уйгурын ӨЗО-д тархан суурьшсан монгол угсаатны нэг нь Дагуур үндэстэн бөгөөд Хятадын засгийн газраас тэднийг Монголын тоонд оруулдаггүй юм. Өдгөө тэдний олонх нь Өвөрмонголын Хөлөнбуйр аймаг дахь Морин даваа, Дагуурын өөртөө засах хошуунд амьдарч байна.

2 comments:

etvgen said...

Хятадын Монголчууд европийг доргиов... :(

GBayarmaa said...

европыг гэж бичих байх, гадаад үгний өргөлттэй эгшгийг дагаж дагавар залгадаг гэнэ лээ.