-...Ингэхэд манай Ханаа сайн уу, цаадах чинь блогоороо бүр
шагайхаа больжээ?
-Мм, чи мэдээгүй юм уу...
-Блогоо одоо байнга “бор цайтай” байлгана аа гээд л
учиргүй ам тангараг тавьсан харагдсан сүүлд нэг ороход. Долоон сар боллоо,
байдаггүй шүү. Цаадахын чинь нөгөө хийгээд байгаа “20-р зуун Монгол” баримтат
кинонууд нь юу болсон бэ, манай хүн сүүлийн үед жаахан шоудаад байна уу, үгүй
юу...
-Сэгсгэр ээ, хөөе л дээ Сэгсэр... Байж бай л даа... Хүн
юм хэлэх гээд байхад даа.
-Ханааг нээрээ Өвөрмонголоор аялуулах нөгөө 20 андынхаа
жагсаалтад оруулчихвал ирж амждаг болов уу? Уг нь Монголын түүхийн жимээр хийх
гоё аялал ш дээ. Хятадын талаас бүх зардлыг нь зохицуулна. Болдоо мань хоёрынх
нь хийж чадах ганц буян энэ л байна даа.
Цаадах руу чинь одоо нээрээ залгачих уу? Чамайг энүүгээр хэсэж явна гэж дуулгах
замдаа ирж чадах үгүйг нь асуучихъя л даа.
-Сэгсгэр...! Хантөгс нас барчихсан... Долоон сарын
өмнө... Чамайг мэдэж байгаа л юм бодсон ш дээ... Уучлаарай намайг...
-...
1 comment:
iimerhuu yum bas tohioldsoon naiz nar dundaas, yaj bgaa ni ene ve gej bas helsen
Post a Comment