Sunday, January 27, 2008

ТЭД АРХИЧИН БОЛСОНДОО БАЯРЛАДАГ

1.ХҮН ХОГООС АНГИЖРАХ УУ, ХҮН НЬ ХОГНООС АНГИЖРАХ УУ?
Шилжилтийн жилүүдэд бий болсон нийгмийн эмх замбараагүй байдал өнөөдөр үндэстний хэмжээнд түгшүүрийн харанга дэлдэж Монгол Улс гудамжинд хэвтээ архичдаа болдогсон бол хогийн машинд ачуулан нүд сэтгэлийн цэвэр орчинд "нийгэм журам байгуулах"-ыг хүсэж байгаа. Амьдаараа хүн хог болсон тэдгээр хүмүүсийг дахин хүн болно гэх итгэл хэнд маань ч байхгүй гээд хэлчихвэл нэг их хатуудахгүй байх. Энэ нь бидний буруу биш, коммунист үзлийн буулган дор зүтгэсэн 70 жилийн хугацаанд "ёс суртахуунч хүмүүжлээр төлөвшиж" хүн гэдэг амьтан бие биенээсээ хүнийссэний тод илрэл болов уу гэж бодном. Юутай ч архинд донтсон хүн тэр чигээрээ тонилох ёстой биш, тэд эдгэрдэг, эргэж ирдэг гэдгийг АА-гийн нөхөрлөл харуулдаг бөгөөд дэлхийд шилэгдсэн энэ арга Монголд ороод ирчихсэнд баярлах ёстой юм. Өнөөдөр бүрэн бус мэдээгээр манай улсын насанд хүрсэн 20 хүн тутмын нэг нь архийг хэтрүүлэн хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Костюм өмсөж, зангиа зүүсэн эрхэм өөрийгөө архичин гэж хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй боловч магадгүй тухайн хүн ёс суртхууны хувьд өнөөх траншейны гэгдэх халтруудаас ч доошоо сэтгэлгээтэй болчихсон байх нь энгийн үзэгдэл болжээ. Хүлээн зөвшөөрсөн ч, эс зөвшөөрсөн ч Монголд архидалт сэтгэл түгшээх онц хурц асуудлын нэг яах аргагүй мөн. Хувь хүн ганцаараа сэтгэлийн энэ хүнд зовиурыг даван туулахад бэрх гэдэг нь туршлагаар нэгэнт харагдсан зүйл. Тиймээс өнөөдөр таны архины асуудал зөн мэдрэмжинд чинь ямар нэгэн бодитой сэрэмж дохио өгч байгаа л бол хүссэн хэн бүхний өмнө АА-ын хаалга нээлттэй байдаг юм байна шүү гэдгийг л хэлэх гэсэн юм. Тэнд таны хэн байх, ямар албан тушаал хашдаг, боловсрол, хэтэвчний нимгэн зузаан хийгээд нас, хүйс огт хамаагүй. Тэд Танаас үүнийг асуух ч үгүй. Тэд зөвхөн архи уухгүй байх чин хүсэл дээр л нэгдсэн хүмүүс. Хүн ёсоор амьдарч, хүн ёсоор төгсөх л гэж тэнд очицгоосон. Үхэл мөхлийн мөн чанарыг яс махаараа мэдрээд туулаад ирсэн учраас тэд хэнээс ч дэмжлэг хүсдэггүй, зөвхөн өөрөө өөртөө л туслахыг хүсдэг.
2. ДЭЛХИЙН АРХИЧДЫН НӨХӨРЛӨЛ ИНГЭЖ ЭХЭЛЖЭЭ
1935 онд АНУ-ын Охайо мужийн Акрон хотод нэрд гарсан нэгэн мэс засалч Нью-Йорк хотын нэгэн бизнесментэй уулзсанаар АА нийгэмлэг анх үүсэл сууриа тавьсан түүхтэй. Тэд хоёулаа найдвараа алдсан архичин байсан боловч тэдэнд АА нөхөрлөлийн үндэслэгчид болох хувь тавилан тохиожээ. Архинд орж амьдралдаа жолоо алдсан хүмүүс цугларан сууж хоёрхон цаг ярилцаад салахдаа бие биедээ бурхан ч өгч чадахгүй тийм их урам зоригийг хайрлан, амьдралд итгэх итгэл нь арав дахин нэмэгдээд гардаг. Энэ бол АА цуглаан. Алкоголь Аноним гэх дэлхийн архичдын энэхүү нөхөрлөлийн монгол нэр нь "Архичид аминчлахуй". АА-д удирдлагын чанд тогтолцоо байдаггүй бөгөөд архинаас татгалзаж эрүүл саруул амьдралын төлөө нэгдсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нөхөрлөл билээ. Тэд 12 алхам, уламжлал дээр оршин тогтнодог. 12 алхам бол эдгэрлийнх нь хөтөлбөр бөгөөд уламжлал гэж нэрлээд байгаа тэр зүйл нь АА-ын түүхэнд олон зуун хүмүүсийн цус, нулимсаар бичигдсэн дагаж мөрдөх ёстой ёс горим юм. Нэгэнт тэд удирдагчгүй, төр засгийн болон гадны зүгээс ямар дэмжлэг авдаггүй учраас зөв оршин тогтнох ганц үндэс нь уламжлал байдаг. Уламжлалаа зөрчсөн бүх тохиолдолд цуглаан нурж байсан түүхтэй. Архинд донтох нь өвчин гэдгийг ДЭМБ аль 1960-аад онд илрүүлж тогтоочихсон хэдий ч бид түүнийг өвчин гэж хүлээн зөвшөөрдөггүйгээс эдгээх, туслах тал дээр албан ёсны байдлаар ханддаггүй, тэгээд ч эрүүл мэндийн байгууллагууд одоо болтол энэ өвчнийг анагааж, эдгээх төгс аргыг нээгээгүй байгаа гэнэ. Архинд донтох өвчнийг намдмал байдалд байлгах цорын ганц арга нь уухгүй байх явдал бөгөөд зөвхөн АА-ын нөхөрлөл л үүнийг шийдэх ганц арга зам болдог байна. Үүнийгээ ч тэд сайн ухамсарладаг.
3. БИД ӨӨРЧЛӨГДӨХГҮЙГЭЭР ЮМС ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ
Монголд анхны АА цуглааныг 1998 онд М, Г нар "Бид" нэртэйгээр байгуулж, архинд
донтох эмгэгтэй хүмүүсийг татан оролцуулж эхэлжээ. Манайд Сэтгэцийн эмгэг мансуурлын эсрэг төвийн "Минесота" загварын эмчилгээг АА-тай хольж хутгаж ойлгох нь их байдаг. "Минесота" нь архинд донтох өвчтөнд сэтгэлзүйн аргаар тусалдаг эмчилгээний олон хөтөлбөрийн нэг бөгөөд эл хөтөлбөрт хамрагдсан хүмүүс цаашид архигүй амьдралын хэвшилд суралцахаар АА-д ирэх нь элбэг. Нэг үгээр хэлбэл тэд бие биеэ дэмжин туслах чиглэлээр хамтран ажилладаг аж. Минесота хөтөлбөрийг Монголд оруулж ирсэн JCS олон улсын байгууллагынхныг Монголын АА-ынхан загалмайлсан эцэг хэмээн ярьдаг. Минесота нь үнэн хэрэгтээ АА-тай огт хамаагүй, бие даасан эмчилгээний хөтөлбөр боловч тэд АА-г үүсгэн байгуулалцсан гавьяатай. Тус хөтөлбөрт хамрагдсан архичид эргээд халтирах явдал байнга давтагдаж байсан нь АА-г үүсгэх хөрс суурь болжээ. Энэ нь аль ч улсын АА-ын түүхэнд байдаг хавсарга нөхцөл байдал бөгөөд зарим улсад эмчилгээний хөтөлбөр нь АА-гаа дагалдсан шинжтэй орших нь бий. "Архичид аминчлахуй" цуглаан тавхан жилийн өмнө Монголд үүссэн ч одоо улсын хэмжээнд 40 гаруй бүлэгт 2000-аад хүн хамрагдан эрүүл, саруул амьдралд дахин хөл тавьцгаагаад байна. Энэ нь АА-ын түүхэнд байгаагүй эрс зоримог амжилт юм. Өмнөд хөршид маань л гэхэд эл цуглаан үүсээд багагүй хугацаа өнгөрсөн гэхэд 20, 30-аадхан л хүнтэй явагддаг гэнэ лээ. Гэхдээ их ололт их эрсдэл дагуулдаг гэдгийн адилаар Монголын АА-ын хувь заяанд үзэл нэгт нөхдийн санаа зовниж байгаа нь өнгөрөгч долоодугаар сард Тэрэлжид болсон АА-ын анхдугаар их хуралд ирж оролцсон гадаадын нөхдийн ярианаас мэдрэгдэж байсан юм. Монголын АА-ын тухай дээрх тоо баримт нь үнэхээр ч түгшихгүй байхын аргагүй бодит байдал юм. Тэд бага хугацаанд ихийг үзэж тэр хэрээрээ "айдас хүрэм" төлөвшжээ. Монголд энэ цуглаан таван жил болохдоо дэндүү зөв гольдролоор явж өнөөдөр ийнхүү анхдугаар их хурлаа хийх хэмжээнд хүрсэн нь "Хал үзэж халуун чулуу долоосон" олон жилийн туршлагатай гадаадын тэр хүмүүсийн хувьд томоохон бахархал, нөгөөтэйгүүр алдчих вий гэх харам сэтгэлийн түгшүүр зовнил төрүүлж байлаа.
4. ХӨНЖИЛ ДОТРОО АЛГА ТАШМААР ӨДРҮҮД ОЛОН БАЙСАН
Архичин болсондоо баярлаж байна гэх үгсийг тэнд би олонтаа сонсож байсан билээ. Эдүгээгээс гурван жилийн өмнө Тэрэлжид болсон Монголын АА-ын Анхдугаар их хурлын талаарх мэдээлэл огт гараагүй нь тэд уламжлалынхаа дагуу хэвлэл мэдээллээс хол байж, нэр хаягаа нууцалдагтай холбоотой юм билээ. Тэдний зарчим болох уламжлал гэгч зүйл нь төр засаг, хувь хүн, гадны хүчин зүйлийн дэмжлэг авахаас татгалздаг бөгөөд зөвхөн гишүүдийн сайн дурын хандив дээр тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг байна. Мөн хувь хүний эдгэрэл нь АА-ын нэгдэл нягтралаас хамаардаг тул нууцаа хадгалахыг чухалчилдаг ажээ. Өөрөөр хэлбэл тэд нийгэмд үйлчилдэггүй, хувь хүнд тулгуурласан, бие биенээ дэмжин туслах нөхөрлөл юм. Тэд архинаас татгалзсанаар амьдралын зөв зам дээр гарч ирсэн төдийгүй архитай холбоотой өнгөрүүлсэн тэр бүх дурсамжуудаа ярилцан уучлалын алхмууд руу очдог ба энэ нь эргээд ёс суртхууны хувьд цоо шинээр төлөвшихөд нь нөлөөлдөг байна. Иймээс тэдний дунд "Архичин болсондоо баярладаг" хүмүүс олон ажээ. АА-ын анхдугаар их хурлын үеэр өр өвтгөсөн эмзэг мэдрэмжүүд, баяр гуниг ээлжлэн амтагдахын зэрэгцээ бидний ойлгодоггүй, мэдэрдэггүй үл таних өвөрмөц ертөнц өмнө минь үүдээ нээсэн юм. Өөртэйгөө тэмцэж үнэмлэхүй ялалт байгуулсан энэ хүмүүсийн амнаас "Хөнжил дотроо алга ташмаар өдрүүд олон байсан" гэх чин сэтгэлийн үгс сонсогдож, "Архичин хүн хамгийн дотны хүмүүстээ авсны нүх ухчихаад үхдэг. Би ганцаараа үхмээр байна" гэх зүрхний "хашгираан"-ыг сонсож байлаа. Мэдээж энэ хугацаанд Монголын АА дандаа дардан замаар яваагүй, уламжлалаа зөрчсөн олон тохиолдол байсан, тэр бүхэнд их бага хэмжээний алдаа эндэгдэл, юм мэдэхгүйгээс алдах хохирох явдал гарч байсан ч зорилгоосоо хазайлгүй явсаар өнөөдөр нэгэнт төлөвших шатандаа оржээ. Үүнийг саяхан болсон хоёрдугаар чуулганын үеэр хөдөө, хотын бүлгүүдийн тайлангаас сонсож мэдэрсэн гадаадынхан тэднийг буруушаах биш, харин сайшааж, юутай ч АА-ынхны үзэж туулах ёстой ерөнхий жаягийн дагуу л явж, зүй тогтлоороо л төлөвшиж байгаа юм байна гэдгийг мэдэрцгээсэн. Архитай холбогдож явсан хүнд бэрх он жилүүдээ уйлж, инээн ярьж, нуух юмгүй зовлон нэгт нөхдийнхөө дунд алдаа оноогоо шүүн хэлэлцсэн орон нутгийн зарим нөхөд "Сая л нэг юмаа мэдэж, жинхэнэ утгаар нь ойлголоо" гэсээр нутгийн зүг хүлгийн жолоо залсан юм. Тэд "Өнөөдөр л уухгүй юм шүү" гэх уриагаараа амьсгалж, гар гараа чанга атгалцан явсан боловч 12 алхам, уламжлалын жинхэнэ мөн чанарыг ийн ойлгож мэдэрч байгаагүй юм байна гэцгээж байлаа. Хотын бүлгүүдийн хувьд харьцангуй төлөвшиж, зөв гольдролдоо орчихоод байсан нь засаг захиргааны хувьд төвлөрсөн цэгт хамаардаг, үзэл бодлын харьцангуй том талбар гэдэг утгаараа тийм аж. Энэ ч шаардлагаар хөдөөдөө хүрч үйлчилье, нэгдмэл байдлаа хадгалж, алхам уламжлалаа ягштал баримталъя хэмээн анхдугаар их хурлаа хийх зорилго тавин автобусны мөнгөтэй нь автобусны мөнгөө, арай дөнгүүр нь хэдэн бор төгрөгөө хуримтлуулж энэхүү арга хэмжээг зохион байгуулжээ. Монголын АА-ын их хурал чимээгүй дөлөх лааны өмнө мэхийн, алтан дэлхийгээс нэгэнт одсон, одоо энд хараахан ирж амжаагүй байгаа нөхдийнхөө өмнө хүндэтгэл илэрхийлснээр эхэлж байна билээ.
5. ЗОВЛОНГИЙН ҮНИЙГ ЗООСООР ТӨЛӨХГҮЙ
Эртний хүмүүс ваар савыг анх урлахдаа дэлхийн соёл иргэншлийн түүхнээ тэмдэглэгдэх агуу дэвшил хийснээ ч мэдсэнгүй, тэрхүү бүтээл нь хожмын түүхэнд хараар бичигдэх гай гамшгийн эхлэл болно гэдгийг ч зөгнөөгүй юм. Вааранд хадгалсан элдэв жимс хадгалалтын явцад исэж задраад бага хэмжээний спирттэй ундаа болсныг хүмүүс анх мэдэж уусан нь арван тамтай архи хэмээх ундаа бий болохын эхлэл байлаа. Энэ цагаас л хүн төрөлхтөн зовлонг зоосоороо худалдан авч эхэлсэн гэдэг. Архидалт бол ганцхан Монголд байгаа бус таван тивд амьдарч буй олон зуун сая хүмүүсийн дунд бодитойгоор оршиж байгаа гамшиг юм. Дэлхийн улс орнууд архи, пивоны рекламд зөвхөн нэг жилд гурван тэрбум доллар зарцуулдаг мэдээ бий. Энэ нь одоо өсөн нэмэгдсээр байгаа юу гэхээс буураагүй нь ойлгомжтой. Өнөөдөр Монголын нэг иргэнд 25 литр согтууруулах ундаа ноогдож байгаа нь дэлхийн дунджаас 3-4 дахин давуу байна. Монгол улсад архинд донтох өвчин сүүлийн 10 жилд хоёр дахин өссөн бөгөөд насанд хүрэгчдийн 51.2 хувь нь архийг байнга хэтрүүлэн хэрэглэж байгаагийн 10-аад хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

12 comments:

Anonymous said...

Специально для Вас друзья мы возвращаем наш отличный проект на котором можно скачать все с файлобменников бесплатно [url=http://kachaitut.ru/]Журналы[/url] . Все для Вас друзья.
Уважаемые Админы приглашаем Вас обменяться ссылками.

С Уважением, Администрация КачайТУТ.

Anonymous said...

Отличная новость, что то здесь не так. А что именно. Нет все таки здесь [url=http://dadabum.ru/]Девушки[/url]
Блин Это что в натуре все здесь? Да ну нафиг ....

Anonymous said...

У Вас до сих пор нет сайта, хотите заказать хостинг, зарегистрировать дешево домен, нужна качественная расктрутка тогда Вам сюда [url=http://yestech.ru/]разработка сайтов wordpress
[/url]

Anonymous said...

У Вас до сих пор нет сайта, хотите заказать хостинг, зарегистрировать дешево домен, нужна качественная расктрутка тогда Вам сюда [url=http://yestech.ru/]хостинг quake
[/url]

Anonymous said...

Друзья вперед качать программы и игры. Все с файлобменников совершенно бесплатно для Вас здесь. Заходите и качайте [url=http://everop.ru/]новинки кино[/url]

Anonymous said...

Друзья вперед качать программы и игры. Все с файлобменников совершенно бесплатно для Вас здесь. Заходите и качайте [url=http://everop.ru/]бесплатные программы[/url]

Anonymous said...

Всем привет если Вам нужно разнообразить свой фотошоп, найти что то новое и изумительное, Вам сюда [url=http://psdgif.ru/]Уроки фотошоп[/url]

Anonymous said...

Друзья заходите к нам на сайт, здесь есть все новые шаблоны для dle, модули платные и бесплатные, хаки, новейшие релизы для datalife engine мы собираем все для вас со всего интерната [url=http://dlemodern.ru/]платные подули для dle[/url]

Anonymous said...

Салон Секреты Красоты предлагает большой выбор классических салонных услуг: парикмахерские услуги, маникюр, педикюр, косметология, перманентный макияж. Мы работаем более 10 лет и придерживаемся принципа соотношения цены и качества обслуживания. Для постоянных клиентов действуют акции и бонусная система. Заходите на наш сайт [url=http://s-krasoti.ru/] как сделать маникюр youtube
[/url]

Anonymous said...

Хотите Скачать филмы быстро и бесплатно, Вам сюда [url=http://expresskino.ru/]Новые фильмы[/url]

Anonymous said...

Производственная компания «М-СЕТ» специализируется на производстве сварных сеток в рулонах, имеющих широкое применение в различных строительных работах.
Производство сварной сетки выполняется на многоточечных сварных машинах, методом контактно-точечной сварки крестообразных соединений. Все пересечения и стыки прутьев тщательно сварены, благодаря чему конструкция отличается превосходным качеством и является одной из самых прочных.
На нашем сайте Вы можете посмотреть образцы нашей продукции и связаться с нами
[url=http://setka-vlg.ru/]сетка сварная штукатурная 5х5 80 г\/м2
[/url]

Anonymous said...

Производственная компания «М-СЕТ» специализируется на производстве сварных сеток в рулонах, имеющих широкое применение в различных строительных работах.
Производство сварной сетки выполняется на многоточечных сварных машинах, методом контактно-точечной сварки крестообразных соединений. Все пересечения и стыки прутьев тщательно сварены, благодаря чему конструкция отличается превосходным качеством и является одной из самых прочных.
На нашем сайте Вы можете посмотреть образцы нашей продукции и связаться с нами
[url=http://setka-vlg.ru/]производство сварной сетки рабицы фото
[/url]