Hi naizaa, MCS companiin marketingiinh menegeriinh n E mailiig uguuch
Хэдэн жилийн өмнө нэг буриад эмээ онгоцны буудал дээр нислэг хүлээн сууж байсан хүмүүсээс “Самолётоминээ ирэх чаасминэ болоогүй юм гээшгүү” гэж асуухад тэнд байгсад нирхийтэл инээж байж билээ. Орос монгол хэл холиод, тэгээд буриад аялгаар ярих нь тийм инээдтэй сонсогдож л дээ. Тэгсэн мөртөө бид “Драмын театрын билетийн билетийн кассанд оочерлоод” гэж ярьдаг. Хэн ч энийг шоолж инээдэггүй. Гэтэл Драмын театрын билетийн кассанд оочирлох гэдэг энэ өгүүлбэрт нэг ч монгол үг алга. Драм, театр, билет, касс, оочер... Гэтэл энэ өгүүлбэрийг ойлгохгүй монгол хүн байхгүй. Энэ хэлний хувирал уу, сэтгэлгээний хувьсал уу?
6 comments:
Дараамын чаатрын жижүүрийн шакафны болитоны кармаанд яаавлаг нэг хувилбар нь
бичлэгийн хувьд бас өдөр тутам хэрэглэдэг импортоор орж ирсэн гадагаад үг учир монгол аялгаар ярьдаг болохоор инээхгүй байгаа байхдаа
юу биччих вээ өөрийн ётилдээ оруулж хэрэглэвэл хуьирал юм болуу
Асо-д: Ха ха, жинхэнэ орги хувилбар байна даа наадах чинь анд аа
монгол хэлэнд харь хэл утгажиж хэлбэрших үйл явц үеийн үед байсан, цаашид ч байх бизээ. Англичууд дундад зууны үеийн англи хэлийг ойлгох гэж зовдог тухай нэг нийтлэл уншиж байсан. Тэрэн шиг л юм болоод байгаа юм болов уу.
Асуултанд чинь аль аль нь гэж хариулах юм байна. Хэлний ч хувирал сэтгэлгээний ч хувирал. Бас бус олон зүйлийн хувирал ч нэмэгдэнэ.
Дахиад 50 жилийн дараа
"Драмын театрын билетийн билетийн кассанд оочерлоод" гэдэг өгүүлбэрийг ойлгож чадах жирийн хүн олдохгүй байхаадаа
Вокзалын рестораны буфетэнд пивоны очертой.
Хэн ч инээхгүй.
Төмөр замын буудлын цайны газрын булангийн лангуун дээр шар айрагны дараалалтай.
Бүгд гайхна.
Да вангийн Ендэн геегее гуанзанл шанцайтай бууз идлээ:) Бас нэг хувилбар тээ?
Post a Comment