Friday, October 19, 2012

Хан аа, яаж байгаа чинь энэ вэ!!!



     -...Ингэхэд манай Ханаа сайн уу, цаадах чинь блогоороо бүр шагайхаа больжээ?
     -Мм, чи мэдээгүй юм уу...
   -Блогоо одоо байнга “бор цайтай” байлгана аа гээд л учиргүй ам тангараг тавьсан харагдсан сүүлд нэг ороход. Долоон сар боллоо, байдаггүй шүү. Цаадахын чинь нөгөө хийгээд байгаа “20-р зуун Монгол” баримтат кинонууд нь юу болсон бэ, манай хүн сүүлийн үед жаахан шоудаад байна уу, үгүй юу...
     -Сэгсгэр ээ, хөөе л дээ Сэгсэр... Байж бай л даа... Хүн юм хэлэх гээд байхад даа.
  -Ханааг нээрээ Өвөрмонголоор аялуулах нөгөө 20 андынхаа жагсаалтад оруулчихвал ирж амждаг болов уу? Уг нь Монголын түүхийн жимээр хийх гоё аялал ш дээ. Хятадын талаас бүх зардлыг нь зохицуулна. Болдоо мань хоёрынх нь  хийж чадах ганц буян энэ л байна даа. Цаадах руу чинь одоо нээрээ залгачих уу? Чамайг энүүгээр хэсэж явна гэж дуулгах замдаа ирж чадах үгүйг нь асуучихъя л даа.
     -Сэгсгэр...! Хантөгс нас барчихсан... Долоон сарын өмнө... Чамайг мэдэж байгаа л юм бодсон ш дээ... Уучлаарай намайг...
      -...

1 comment:

bluefire said...

iimerhuu yum bas tohioldsoon naiz nar dundaas, yaj bgaa ni ene ve gej bas helsen