Амайгийн аяллын номыг уншаад сэтгэл жигтэйхэн хөндүүр оргилоо. Уншихын хувьд ч яахав, нөгөө л дадсан зангаараа шар
айраг шиг нэг амьсгаагаар таатайяа залгилж орхив. Харин дараа нь сэтгэл
зангирчихаад тайтгарч өгдөггүй, хачин юм шүү. Уг нь маш хөнгөхөн бичигдсэн, маш
сонирхолтой ном юм. Зарим нэг газар үе үе цухалзаад алга болсон ганцаардлын
төмөрлөг амьсгал л халдварлачихав бололтой, сэтгэл өвдсөөр л байна.
Номыг уншиж байхдаа би нэг л зүйлд их гайхлаа. Түүний шүд зууж туулсан
бүхэл бүтэн таван жил сэтгэлд ер багтсангүй. Эрэгтэй хүн болохоороо л ийм
байдаг юм байх даа гэж бодлоо. Галзуурчихалгүй хүрээд ирсэнд нь гайхсан хэрэг. Би
Амай шиг агуу аялалд гараагүй ч ойр зуурхан “өөртэйгөө танилцах” аяллыг бол хийчихээд
байдаг нөхөр л дөө. Бас ганцаараа. Миний зорилтот аяллын хувьд бол ганцаараа нь
илүү сонгодог байдаг л даа. Тэгэхдээ хамгийн том нэг риск байдаг нь зарим үед
аялж яваа тухайн газар нутгийнхаа нэг эд эс нь болж үлдчих гээд, за нэг үгээр
хэлэхэд мэдрэмжээ алдчих гээд байдаг муу талтай. Төвдөд ганцаараа аялж явахдаа
би үе үе мэдрэмжээ алддаг байсан.
Мэдрэмжээ алдахгүйн тулд дурсамжаараа тарниддаг байсан... |
гэхчилэн өөрийнхөө тухай дурсамжуу-
даар өөрийгөө тарнидаж, эгээ л альцгеймэрийн өвчтэй хүн шиг давтан сануулдаг, тэрийгээ эргэцүүлж хэсэг суудаг байсан. Нэг удаа би Төвдийн задгай оршуулах ёслолд оролцсон юм. Оролцох ч гэж дээ, намайг хэн ч уриагүй, \оршуулгад хүн уригдана ч гэж юу байхав\ би өөрөө л оршуулгын араас дагаад оччихсон хэрэг. Уг нь тийм юм байдгийг урьд нь дуулсан, боломж олдвол нэг үзэж сонирхъё гэж өмнө нь бодож л байсан юм. Тэгтэл нэг өдөр Төвдийн жижигхэн суурингийн дундуур хүн малын ялгадас тойрон, гутлынхаа хоншоорыг ширтээд гэлдэрч явтал сарлаган дээр цогцос тэгнээд сажилж яваа хэдэн хүнтэй тааралдчихсан юм. Тэгээд л араас нь дагаад тэр газарт хүрээд очсон. Уулын энгэр даган нэлээд дээшээ өгсөөд нэг жалганд тэнгэр оршуулгын газар байсан. Тэнд нөгөөдүүл маань \надтай нийлээд ердөө л наймуулаа\ хүнээ өвчөөд, үгүй ээ өвчих ч гэж дээ мөчлөөд шувуунд өгсөн. Үхсэн хүнийг 108 хэсэг болгож хуваадаг юм билээ. Хийдэг хүн нь их чадмаг, хонь эвдэхээс амархан амжуулчихдаг л юм билээ. Би яг дэргэдээс нь хараад л зогсож байсан. Яагаад ч юм тэр үед надад айх, гайхах мэдрэмж огт байхгүй болчихсон байж билээ. Огтхон ч цочирдоогүй, бас тийм этгээд юмыг үзэж байгаадаа догдлоо ч үгүй, зүгээр л хөлдүү дүйнгэдүүхэн нүдээр дэндүү энгийн хараад зогсож байснаа мартдаггүй.
Тэнгэр оршуулгын газар |
Амай мэдрэмжээ алдалгүй мэрийгээд, аяллынхаа тухай цаг бүрт нь блогоороо
мэдээлээд, хувийн дүгнэлтүүдээ бичээд явж байсан нь үнэхээр гайхалтай. Энэ залуугийн гайхалтай
бүтээлч чанарыг би биширч байна. Тэр санаж төсөөлшгүй хүнд хүчир аяллын үед мэдрэмжээ гээчихэлгүй
тээгээд явсанд нь, тийм хүнд ачааг ачаан дээрээ нэмж үүрээд явж чадсанд нь,
эргэж ирсэнд нь би баярлаж байна. Амай миний баатар.
17 comments:
Сайн уу, байнга уншдаг шүү. :)
Black swan: Баярлалаа. Орж гарч байгаарай
аймаар ёслолд оролцсон байшд
тухайн газрынхаа нэг эд эс шиг уусчих гээд байдаг гэдэгтэй санал нэг байна
Монголоос өөр газар монгол ёс нөлөөлөхөө байчдым болуу? Гү монгол ёс ч гэж дээ мухар сүсэг л дээ. Жишээ нь бидний нэг нь монголдоо хүн тавьдаг газар очоод л, бүрр мөчлөөд шувуунд өгөхийг нь харчихсан бол бузартаж таарна, лам хараар явж ариусах ажил гарнаа даа. ай?
Исвэл наад Түвд чэн чиний мэдрэмжийг алга болгодгын адилаар сүнс, чөтгөрийн чадварыг бас арилгачихав уу?
За за гэхдээ л ХАМГИЙН ГОЛ НЬ ЧИ БОЛГООМЖТОЙ ЯВ Л ДАА. Бүх юманд сэтгэл зүрх, сэрэл мэдрэл, оюун бодолоо бүгдийг нь битгий зориулаад бай за.
уучлаарай Сэгсгэээр, дээтлий ууртай залууд айхгүй шүү чамаас гээд нэг хэлчий тэх үү?
АЙКУ ШҮҮ ЧАМААС ААШНЫ ШУЛМАА
Хмммм, очсон газраа өч төчнөөн юм үзчихээд яагаад тэмдэглэх, сайтар тунгааж бодох гэхээр үг олддоггүй, сонирхол төрдөггүй, бүр хэзээ хойно нэг жил, хэдэн жилийн дараа эргэн дурсаж бичдэг болохоо гайхаад байсан ийм учиртай юм байжүү.
хахахаха өрөө төлөөчээ дээтлии дээтлии хүн гуай
Huligaan: Uushee yasan sonin naiz orood iree ve. Chi bas huligaantaj yavsan gazruudynhaa ed es n mod monchook n bolool yavjeesii te kkk.
Yuki: Buyan buzar burhan chutguriig meddeggui hun shuu dee naad muu Segsger chen. Ted ch namaig toodgguin hehe.
Uurtai zaluu n heniin? Huligaan naiz uu daa...?
Rowan: Hehe, yag tegdeg shdee neeree. Bi l gehed 9 saryn daraa naadah tuhai chen yarij bna shdee
ooo neeree huligaan, tanaih ruu orj bolkuultson bsan. Haalga chen tsoojtoi?
Тэгээ яагаавээ ааш нь хөдлөөд хаалгаа хангинатал түгжчээд өөрөө айл хэсээд заваартаад яваад байгаам.
өр мөр байгуул аваач балиарийн, нэр төр сэвтээгээд
Yuki: Hehe huligaanyg hardaadgaamuu daa chichdoo Yuki meen. Hairtaioltsiin bna l daa yag
хүүхэд байхад уншиж байсан номон дээр тийм ёслол байдаг тухай, олон олон жилийг, олон олон хүнийг үдсэн тос, цус болсон чулуун хавтан, олзоо шүүрэх тэнгэрийн том шувууд гээд л гардаг байж билээ. тийм айхтар зүйлийг гав ганцаараа хараад зогсож байна гэдэг мундаг зүрх зориг оо. гарцаагүй үнэний өмнө тулахад тийм болдог ч байж болох юм.
Bi harin taniar baharhdag. AA
Busgui: Tiim ee, yagaad ch yum... /tugdrev/
Bayaraa: Baharhah n hamgiin teneg hereg /uuchlaarai/. Zugeer l ene medremjiin tuluu nuhurlutsguuyu
сайн байна уу сэгсгэр ээ уучлаарай нэрийг чинь мэдэхгүй ч энэ блогийг 3 дахь жилдээ уншиж байна.Сэтгэлд нэгийг бодогдуулсан зүйл бичих юм Дахиад олон сайхан уншмаар,бодмоор зүйл бичээрэй.Амжилт
ysn sonin yum be zgr l ybaad baidag
Javzaad bayarlalaa. Holbootoi baiya
Delgermaa: harin tiin, bi uuruu ch gesen gaihaad l baidgiin odoo kkk
Post a Comment