Улаан цэрдээр самбар дээр
үсэг бичих шиг этгээд
үсэг бичих шиг этгээд
Уйтгар гунигийн дасгалаа
өдөр бүхэн хийсээр
өдөр бүхэн хийсээр
Цагаан байшинд лаа
урсаж дууссаныг мартан
урсаж дууссаныг мартан
Хөнөөлт цагийн бүрээ
зүрхний угийг хөндөж
зүрхний угийг хөндөж
Хөндий дуугаар царгихдаа
судасны ханыг тэлнэ
судасны ханыг тэлнэ
Хөх хотын гудамжинд
улаан дэнлүүнүүд сульдаж
улаан дэнлүүнүүд сульдаж
Хөгцтэй тагзны ёроолд
хөгжил дэвшил ёолно
хөгжил дэвшил ёолно
4 comments:
sain uu yum asuuh gesen yum
Хөгцтэй тагзны ёроолд... зэвүүн хэлж.
хэхэ баярлалаа Рован
Бумаа ах мессэнжэрт ороод иp darkday_z@yahoo.com
Post a Comment