Friday, February 20, 2009


Сар шинэдээ сайхан шинэлээрэй найзууд аа. Би хөдөө явлаа. Миний унааг сумын төв рүү хүргэж яваа энэ найзындаа шинэлнэ. Хэ хэ.

Thursday, February 12, 2009

Торгон гуниг


Хэ хэ хэ, гангачуул нь үйтэн хуар гээд андуурчихав /сар шинэ ч ойртож байна/, хэнэггүйчүүл нь хээгүй даалимба гээд бодчихов /даалимба ч ховордож дээ/, энэ бол торго шүү. Сэтгэл минь гэнэтхэн торго болоод сэм сэмхэн шаналахдаа хээ урлаад... жигтэйхэн гоё хүн хаврын амьсгалтай сүүлчийн цаснаар будран алхаж явна даа. Гоё байнаа. Сайхан...


Хэлээгүй үгс цас болон бударнам

Хэн ч намайг ийм дотно үнсэж байгаагүй

Tuesday, February 10, 2009

Хавар минь


Хавар минь би чамайгаа л гэж
Гол гатлан хол алсаас ирлээ
Хамаг сайн сайхан минь гэж
Уяран дуулж уйлж ирлээ
Хавар минь чи урсан угтаарай
Хайр мөрөөдлөөр угтаарай
Гайхшралаараа завь урлан
Гайхамшиг руу хөвөх сөн
Хавар минь...

Би дурлачихлаа


Сэтгэл нэг их гоё хөндүүрлээд, байн байн гараа хүргэж шархыг хөндөөд, түгшингүй атлаа таатайхан инээмсэглээд алхаж явна. Гадаа хавар болчихсон нь ч нөлөөлж байгаа юмуу, алхаад л баймаар, тэнээд л баймаар. Хачин гэгэлзсэн хүн орж гаран холхиод л, сайхан нь дэндсэн юм бодоод л, тэрэндээ бас төвлөрч чадахгүй өөрийгөө шоолон инээд алдаад л. Нэг л мэдэхэд гар зүрх рүүгээ яваад, элгээ тэврээд, өөрийгөө хайрлаад, түүнийг бүр их хайрлаад... Даанч тэр мэдэхгүй яваа.