Ардчилсан Монгол Улсад цуурч явсан амаараа Танаас нэг зүйл асууя. Баярцогтын хужаад бэлэглэсэн Монгол улсын эрхэм Ерөнхийлөгч өө, танд бодогдох юм юу ч алга уу?
Showing posts with label Би Монгол. Show all posts
Showing posts with label Би Монгол. Show all posts
Saturday, April 6, 2013
Ерөнхийлөгчөөс асууя
Ардчилсан Монгол Улсад цуурч явсан амаараа Танаас нэг зүйл асууя. Баярцогтын хужаад бэлэглэсэн Монгол улсын эрхэм Ерөнхийлөгч өө, танд бодогдох юм юу ч алга уу?
Tuesday, October 9, 2012
Амай миний баатар
Амайгийн аяллын номыг уншаад сэтгэл жигтэйхэн хөндүүр оргилоо. Уншихын хувьд ч яахав, нөгөө л дадсан зангаараа шар
айраг шиг нэг амьсгаагаар таатайяа залгилж орхив. Харин дараа нь сэтгэл
зангирчихаад тайтгарч өгдөггүй, хачин юм шүү. Уг нь маш хөнгөхөн бичигдсэн, маш
сонирхолтой ном юм. Зарим нэг газар үе үе цухалзаад алга болсон ганцаардлын
төмөрлөг амьсгал л халдварлачихав бололтой, сэтгэл өвдсөөр л байна.
Номыг уншиж байхдаа би нэг л зүйлд их гайхлаа. Түүний шүд зууж туулсан
бүхэл бүтэн таван жил сэтгэлд ер багтсангүй. Эрэгтэй хүн болохоороо л ийм
байдаг юм байх даа гэж бодлоо. Галзуурчихалгүй хүрээд ирсэнд нь гайхсан хэрэг. Би
Амай шиг агуу аялалд гараагүй ч ойр зуурхан “өөртэйгөө танилцах” аяллыг бол хийчихээд
байдаг нөхөр л дөө. Бас ганцаараа. Миний зорилтот аяллын хувьд бол ганцаараа нь
илүү сонгодог байдаг л даа. Тэгэхдээ хамгийн том нэг риск байдаг нь зарим үед
аялж яваа тухайн газар нутгийнхаа нэг эд эс нь болж үлдчих гээд, за нэг үгээр
хэлэхэд мэдрэмжээ алдчих гээд байдаг муу талтай. Төвдөд ганцаараа аялж явахдаа
би үе үе мэдрэмжээ алддаг байсан.
Thursday, May 7, 2009
Мессэжнээс төрсөн бодол
Hi naizaa, MCS companiin marketingiinh menegeriinh n E mailiig uguuch
Хэдэн жилийн өмнө нэг буриад эмээ онгоцны буудал дээр нислэг хүлээн сууж байсан хүмүүсээс “Самолётоминээ ирэх чаасминэ болоогүй юм гээшгүү” гэж асуухад тэнд байгсад нирхийтэл инээж байж билээ. Орос монгол хэл холиод, тэгээд буриад аялгаар ярих нь тийм инээдтэй сонсогдож л дээ. Тэгсэн мөртөө бид “Драмын театрын билетийн билетийн кассанд оочерлоод” гэж ярьдаг. Хэн ч энийг шоолж инээдэггүй. Гэтэл Драмын театрын билетийн кассанд оочирлох гэдэг энэ өгүүлбэрт нэг ч монгол үг алга. Драм, театр, билет, касс, оочер... Гэтэл энэ өгүүлбэрийг ойлгохгүй монгол хүн байхгүй. Энэ хэлний хувирал уу, сэтгэлгээний хувьсал уу?
Subscribe to:
Posts (Atom)