Showing posts with label Ийм л юм болсон юм даа. Show all posts
Showing posts with label Ийм л юм болсон юм даа. Show all posts

Friday, December 6, 2013

Зочид

Өчигдөр орой пс-гээ балбаад сууж байтал хаалга тогшлоо. Хийж байсан юмандаа улайраад хаалгаа тайлангуутаа буцаад гүйтэл ард нэг их танил дуу. Эргээд хартал Дарамын Батбаяр гуай, Пүрэвхүүгийн Батхуяг анд. Дуу алдаад эргээд л харайв. Тэврэлдэв. Үүр цайтал хууч хөөрцгөөв

Мэссэнжирт болсон яриа

-За миний найз, хан үндэстний соёлд живээд ханз үсгийг соёмбо шиг тахиад лут байна гэх шив?
-Үхсэн хойноо, хятад хэлэнд цагаарахаасаа өмнө хар архинд ногоороод хэвтэж байна.
-Өө, үхэж далд ормор, хаха.
-Аллах будда хоёр минь аврах байлгүй, аминь
-Гуцдаг. Хахаха

Wednesday, November 13, 2013

Монголчууд Щ-гээр дутталаа хол доо

Кирилл бичгийн Ъ, Ь, Й, Щ үсгүүдийг монгол хэлний хэрэглээнээс хасах шийдвэр гарсан юм дагаа даа. Цаагуур чинь бөөн хэрүүл хэлцэл болж байна. Хүний юм гэдэг хүний л юм байдаг хойно доо. Өөрсдийн бичиг соёлтой байж бусдын морин дээр сундалж яваа улс олон юм яриад яахав

Wednesday, September 4, 2013

Баруун гар мандтугай


 “Би гартай хүн
Би гаргүй хүн” гэдэг урт найраглалыг тарни шиг цээжилж тав авчихаад учиргүй онгирч байж билээ бага байхад. Баруун гараа нугардаггүй хэсгээр нь гурав хугалчихаад гартай ч юм шиг гаргүй ч юм шиг гурван сар гутлаа хүнээр үдүүлсний эцэст гартайгаа гар бариад сууж байна. Блогоо их саналаа. Зүүн гараараа баруун гараа тээж явсан өдрүүд ард үлдэж баруун гартаа бал, үзгээ шүүрч авлаа. 

Friday, March 22, 2013

Алтаар баадгийн дэргэд бол юу ч биш л дээ



Амьд явсан хүн алтан бурханаар баадаг хүүхэн үзэх юм байна л даа. Нэг их сонинсоод байх эд ч биш л дээ, монголчуудын хувьд.  Дэлгүүрийн лангуун дээр давснаас өөр юмгүй ард нийтээрээ гунихалсан хэцүү жилүүдэд төрийн тэргүүн нь хувийн үзмэрчээ улсын мөнгөөр алтны хайгуулд нисдэг тэргээр мордуулахаас эхлээд юу эсийг үзсэн билээ дээ бид. Яг тэр үед харь гаригийн хөлгөөр Улаанбаатар дээгүүр нисэж явсан Өвөрхангайн арван жилийн сурагч Мөнгөнцэцэгтэй мөргөлдөж сүйрчихэлгүй амьд буцаж ирсэнд нь Ерөнхийлөгчийн үзмэрчдээ учиргүй баярлаж билээ. Харин мань үзмэрч дараа нь нэрт яруу найрагч О.Дашбалбар гуайн хамт Ромбу гэх гаригтай холбоо тогтоож Монголын үндэсний телевизээр ард түмэндээ бэлэг барьсан. Үзмэрчийг дээд ертөнцтэй холбоо тогтоож байх торгон мөчид Сэлэнгийн Төмөрбаатар гэдэг нөхөр доод ертөнцөөс нэгэн алтан цөгц олсноо алдаж барьцаанд нь Монгол улс газрын хөрснөөс арчигдах шахаж билээ. Хөөрхий муу эмээ минь “Тэр алтан цөгцийг авсан хүн нь гаргаж өгөөд Монгол улсаа авраасай” хэмээн залбирч суусныг мартдаггүй юм. Тэгтэл алтаар баадгийн дэргэд бол юу ч биш байх л даа, Өнөрмаа гэдэг бүсгүй өөрөөсөө гал гарган жижигхэн Монгол улсаа түймэрдчих шахаж билээ. Өнөрмаагийн биоэнергийг хэмжих гэсэн чинь мэргэжлийн аппаратных нь зүү шкалдаад хугарчихаа шахсан хэмээн Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч нь зурагтаар нүдээ эргэлдүүлэн учирлаж байсан юм даг. Хөөрхий дөө тэр чинь бараг 20-оод жилийн өмнөх явдал. 2013 онд алтаар баадгийн дэргэд бол юу ч биш байх л даа...   

Tuesday, January 8, 2013

“Болор цом” үзэхгүй гээд байхад даа...

Өчигдрөөс эхлээд л утас тасралтгүй тачигнаастай. “Сайн уу Сэгсгэр ээ, *Болор цом* үзэх үү?”. Үгүй гэм дээ үгүй, үзэхгүй гэсээр байгаад ам цангачихлаа байна бүр. Ингэхэд энэ улсууд намайг “Болор цом” үзээд явж байхыг хэзээ хараа вэ? 1999 онд аймгийн даргын аймаар уур уцаараас болж Гэмтлийн эмнэлгээс оргон барин байж шохойтой гартай харайж орсноос хойш “Болор цом” гээчийг театр чуулгат нь очиж үзэж үзээгүй хүн шүү дээ хөөрхий. “Болор цом”-оос боломжоороо л хол явдаг нөхөр. Тэгэхдээ энэ чинь, зав чөлөө нь байгаад тасалбарынх нь үнийг дийлж байвал үзчихэд ер нь бол яахав дээ, болохгүй юм ер байхгүй. Тэгэхдээ л үзье гэж боддоггүй юм, нэхх сонин... 

Friday, October 26, 2012

Миний найз Мулдашевыг таних уу?

Мулдашев Сэгсгэр Селиверстов гурав орос водка туужээ
     
Манай хоёр найз хүн мичнээс үүсээгүй Төвдүүдээс үүссэн гээд байдаг юм. Харин би төвдүүдийг юунаас үүссэнийг нь ерөөсөө ойлгодоггүй юм...

Tuesday, February 14, 2012

Ямар хөндүүр юм бэ...



Хоёр кг махны үнээр хүнээ хөгжүүлж байгаа
Монгол улс 21-р зуунд оочертоо
алалцсаар л...

Tuesday, May 20, 2008

ТАКСИНЫ ЖОЛООЧИД ГӨВҮҮЛЧИХЛЭЭ


За хө өнөөдөр чинь харин намтар түүхтэйхэн шиг эхэлж байна шүү. Таксины жолоочид зодуулж нүдүүлсэн шиг ажил дээрээ ирдэг юм байна би гэдэг хүн. Гадны хүнээр гар хүрүүлснээ тэмдэглэж арынхаа бааранд аяга кофе, нэжгээд тамхи угсруулчихаад ажил дээрээ орж ирлээ. Одоо л нэг овоо зүгшрэх маягтай болчихоод гар хурууны салганаа жаал намдмар аядаад сууж байна даа хө. За тэгэхээр ийм юм болсон юм аа. "Од" кинотеатрын хажуугаас Сүхбаатарын талбайн баруун үзүүрт байх ажил дээрээ ирэх гэж нэг такси барьдаг юм байна. Таксины жолооч шаал хөдөөний нэг "гар" орж суусан цагаас эхлээд л орчлон хорвоогийн юм хамж шимж бураад, дуугай яваад байсан чинь харин бүр давраад онгод нь орсон бөө шиг сүүлдээ бүр п---гээр эхэлсэн хараалыг өгүүлбэр бүртээ хавчуулаад эхлэнгүүт нь тэсвэр тэвчээрийн хүлээс тас үсрэнэ биз дээ. "Чи ямар их юм ярьдаг юм бэ" гээд аваад хаячихлаа шүү. Тэгсэн харин мань хүн п---гээ шууд над руу хандуулаад шүлстэйгээ цуг үсэргэчихдэг юм. За за дүүрсэн хэрэг, 500 метр хүрэхтэй үгүйтэй зам үлдчихээд байхад харайж буугаад яахав гэж шийдээд нүдээ таг аниад шүдээ тас зуучихлаа. Амнаасаа ахиад хий ч гаргасангүй. За тэгээд ашгүй ажлын үүдэн дээр нэг юм ирээд 1000 төгрөгөө гаргаад иртэл 5000 гэдэг юм даа харин ч гэж /гарч өгсөн байгаа биз/. Өгнө өгөхгүй гэж хэсэг зууралдсаны эцэст тас гээд л явчихсан чинь мөрөн дундуур татаад авдаг байгаа. Далан дундуураа татуулсан ÷игээрээ л бас л амнаасаа хий гаргалгүй үсрээд буучихаж байгаа хүнийг та нар яах юм айн? Ийм л юм болсон юм даа. Өөр юу ч болоогүй... хэ хэ хэ