Өвөрмонголын соёл, олон нийтийн 11 том байгууллага
хамтран Хөххотын Спортын ордонд ийм нэртэй нэгэн нүсэр тоглолтыг зохион
байгууллаа.
Тоглолтод найрал дууны 15 багийн 4500 гаруй дуучид
оролцсон нь уг арга хэмжээний цар хүрээг илтгэж байна.
Тоглолтыг
ӨМӨЗО-ын АТИХ-ын байнгын хорооны орлогч дарга Хурцаа, ӨМӨЗО-ны улс төрийн
зөвлөлгөөний орлогч дарга Наран болон ӨМӨЗО-ны цэргийн тойргийн улс төрийн
хэлтсийн орлогч дарга Жан Ин нар хүрэлцэн ирж сонирхсон нь уран бүтээлчдийн хувьд томоохон шагнал
болсон юм. Энэ тухай Өвөрмонголын “Өдрийн сонин” дээр мэдээлэхдээ “Тоглолтод
ахмад, дунд, залуу, өсвөр үеийн бүх төлөөлөгчид оролцож намын 18-р их хурлыг
баярлан угтахын хамт эх орон энхрий намдаа хайртайгаа бүрэн төгс илэрхийллээ” гэжээ.