
Бурхадын өвчин мартагдаж ноёд хатагтай нар гоёход Буруу чихээ сэтлэж ээмэг зүүсэн би...







Гэрэлт амраг минь
Гайхах хэрэгтэй, хайрлах хэрэгтэй
Өөр бас хэн нэгний хуудаснаас тасдаж
Хээрийн цэнхэр салхинд хийсгэх эсвэл
Хэвтэж байхдаа дуулж
Хэнэггүй гэнэхэн уйлах хэрэгтэй
Тайтгарч чадахгүй бол үхэх
Таалагдалдаа үнэнч үлдэх хэрэгтэй
Мянган он өнгөрөхөд
шинэ жилийн баяр ч хэрэггүй
Мартагдал дундаас ургаж
өлгийтэй хүүхдийг цочоох хэрэггүй
Зүгээр л ингээд амьдрах
Зүүдэндээ ярьж дэмийрэх
Хайр, гайхшрал аль алиных нь хамт
Хамаг бүхнийг гишгэн амьд явах...




Ононгийн шугуйд монос сэгсийтэл ургажээ. Энэ жил хур өгөөжтэй сайхан зун болж байна гэх урамтай үгс нутгийнхны амнаас үе үехэн сонстохоос үзэхүл сүүлийн
хэдэн жил зуншилга төдийлөн сайн байгаагүй нь илэрхий. Хэнтийн Батширээт гэхээр мойлтой тос, зөөхий харагдаж ажилсаг гүндүүгүй буриад зоны аж амьдрал нүднээ ургаад ирэх.
Харин энэ удаа тэр нутгаас байгалийн өгөөж, баян хангайн хишгээс илүүтэй Мо
нголын оюуны ширгэшгүй ундаргын нэгэн их салааг олж түүнээс сэрэл мэдрэхүйдээ хүртэж анхилам үнэрийг нь дотоод сэтгэлдээ арилахааргүй хадаж авсан нь хамгаас олзуурхам хувь тохиол байлаа.
Өнгөрөгч 7-р сарын 25-ны өдөр Батширээт суманд зохиогдсон “Онон хатан ижий” яруу найргийн наадамд хот хөдөөгийн 50-иад шүлэгч оролцож уран үгсийг уралдууллаа. Батширээтийн эрхэмсэг найрагч Нямбуугийн Нямдоржийн нэрэмжит уг наадмыг Батширээт сумын Засаг даргын тамгын газар, Монголын зохиолчдын хороотой хамтран зохион явуулдаг болсоор таван он улирч байгаа билээ. Наадамд “Болор цом”-ын эзэд, мөн залуу үеийн төлөөлөл олон яруу найрагч зорин очсоноос гадна яруу найрагч Нямдорж агсны хань, үр хүүхэд нийслэлээс хүрэлцэн ирсэн байлаа.
“Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хув
Алганы минь хээ арилшгүй.
..” хэмээх арилшгүй үнэт бадгуудаараа Монголын утга зохиолын их өргөөнд өнөд мартагдахгүйхээр үлдсэн Нямбуугийн Нямдорж хэмээх эгэл атлаа эрхэмсэг энэ уран бүтээлчийн дурсгалыг мөнхжүүлэхэд уг наадмын зорилго оршиж байгаа ажээ. Энэ ч утгаараа наадмыг зохион байгуулагчдын зүгээс, эхний давааны шүлэг нь их найрагчид зориулагдсан байх учиртай гэсэн хатуухан шаардлага тавьсан нь наадамд оролцсон яруу найрагчдын ур чадварыг сорьсон нэгэн том шалгуур болсон юм.
Энэ өдөр сумын улаан булан хавиар хөл хөлхөөн ихтэй, Нямдоржийн шүлгийн наа
дмыг үзэж нэгэн өдрийг найраг шүлгийн найртай хөг аялгуун дор өнгөрөөх гэсэн хүмүүс хөдөө гэрээсээ сумын төвөө зорин ирцгээжээ. Хэдэн жилийн өмнө буриад түмний ая дууны “Алтаргана” наадам Батширээтэд болохоор товлогдоод удаагүй байтал сумын төвийн улаан булан галд хайлсан хэцүү
иршгүй
хэн явдал болж билээ. Энэ үеэр наргианч наадамч буриад түмэн “Алтаргана” наадмыг заавал нутагтаа хийлгэнэ гэсээр хөдөлдөг бүхэн нь хөрөө сүхээ аваад ууланд гарч мод бэлтгэн нэг сарын дотор өнөөдрийн энэ улаан буланг яах ийхийн зуургүй бариад авч билээ. Ерөөс буриадууд эгэл гүндүүгүй, чигч шударга, дуу хуурт дуртай улс. Найраг шүлгийн ухаалаг мөрүүдэд уясан уяхан зарим нь нулимсаа шудраад авах нь ч харагдаж байсан.
Монголын утга зохиолын хөх сүмбэр оргилууд Батын Нямаа, Нямбуугийн Нямдорж, Цэдэндоржийн Цэдэнжавыг төрүүлсэн энэ нутаг өдгөө ч намба эрхэмсэг төрхөөрөө Баатарын Галсансүх, Батжаргалын Одгэрэл нарын гэрэлт хөвгүүдээ утга зохиолын их хоймор өөд өдлүүлж сэтгэлдээ нартай хүмүүсийн элгэнд илч дулаанаа өгсөөр байна. Ажил амьдралын эрхээр сураг ажиг нь холдсон анд нөхөд аглаг х
өдөөд ийнхүү цугларч тэврэлдэн уулзацгааж байгаадаа их л баяртай. Номын садан нөхдийн дунд Арлааны Эрдэнэ-Очир, Ламжавын Мягмарсүрэн, Жамсрангийн Баяржаргал нар хүрэлцэн ирсэн нь галын хүрээг нутгийн зах руу тэлсэн ээлтэй учрал болов.
Энэ удаагийн яруу найргийн наадамд Хэнтий аймгийн Биндэр сумын найрагч Балдансодномын Энхжаргал түрүүлсэн нь найраг шүлэгт дуртай олон түмний болоод найрагч нөхдийнх нь магнайг тэнийлгэсэн сайхан хэрэг боллоо. Эрээнцавын Нямсүрэн гэж олноо алдаршсан их найрагчийг санагдуулахуйц анхилам зөөлөн уянгаараа их утга зохиолын хүрээнийхэнд хэдийнэ танил болсон энэ эрхэм аглаг хөдөөдөө аялгуу шүлгээ туурвиж яваа цөөхөн сайн уран бүтээлчийн нэг. Тэргүүн байрын шагнал цом, хагас сая төгрөгийг Нямдорж агсны гэр бүлийнхэн Энхжаргал найрагчид гардуулсан юм. Харин “Онон хатан ижий” яруу найргийн наадмын шагнал, бусад зардлыг Батширээт нутгийн унаган хүү, “А
льфа моторс” компанийн захирал Ганхуяг уламжлал ёсоороо ивээн тэтгэжээ.
Гурван оны өмнө, Нямдорж найрагчийн гэрийн бууринд Гансүрэн шавийнх нь босгосон чулуун хөшөөг он цагийн салхи зөөлөн илбэж ахуй тэр цаг дор Нямдоржийн номын анд Ломбын Нямаа багш хийгээд түүний эрхэм шавь нар Батширээт суманд номын сан байгуулж өгөх яриа өрнүүлж асан нь өнөөдөр биеллээ олж сайхан номын сантай бо
лжээ. Энэ удаагийн наадамд оролцож буй найрагчид хүн тус бүр 10 ном бэлэглэсэн нь но
мын санг улам баяжуулж нутгийнхан ч энэ сургийг баяр хөөртэй хүлээж авсан юм. Баялаг сайхан номын сангаа галд хайлуулчихсан энэ сумынханд Батын Нямаа, Нямбуугийн Нямдоржийг “амьдаар нь” бэлэглэж ирэх цагийн
хөвгүүд охидод оюунлаг өвгийнх нь нандин гэрээсийг үлдээх болсондоо тэд ч бас баяртай байсан юм.
Өдөр нь ийнхүү найраг шүлгийн халуун мөртүүдээ уралдуулж, их найрагчийн тухай дуу дурсамж үерлүүлсэн уран бүтээлчид орой нь Нямбуугийн Нямдорж найрагчийн төрсөн тоонот-Бүрхийн төгөлд ирцгээж хүндэтгэл илэрхийлцгээлээ. Энд бас л тэд найраг шүлгийн
дээжээ уншсан юм.
Сүслэн санах, хайрлан бахардах, энэлэн дуурсах буй бүхний эхлэл нь төрж өссөн нутаг, ариун дагшин тоонот нь ажээ хэмээх сэрэхүй энэ өдрүүдэд бодол сэтгэлээс салахгүй дагаж, хүйн холбоотой нутагтаа сүүн сүжгээр уягдахын утгыг мэдэрч явснаа энд зориуд дурдъсу. Батширээт
эд хоёр хоног үргэлжилсэн айрагтай, найрагтай өдрүүдэд алс хөдөөгийн
амьдралын үнэн нүдний өмн
үүр урсч хотжиж харьжиж
буй сэтгэлд олон олон зүйл сэрхийн тэмтрэгдэж байлаа. А
мьдрал үеийн үед буцалдгаар
аа буцалсаар авч хөдөөгийнхний минь өмссөн дээлийн өнгө гандасхийж аж амьдрал нэгэн үеэ бодвол хомс тарчигдуу ч болоо юу гэлтэй. Гэхдээ л “Анхн
ы
алхам”-ын Базар, Дорж, Дугар нар хадуураа
ирлэж ацаг сайтай морьдынхоо тох
мыг сэв
рээж, өмссөнөөрөө биш сэтгэлээрээ гоёдог мөнөөх л хангалуун дагшин дүр төрх хэвээрээ. Сумын
төвийнхөн талх, цөцгийгөө таваглаж ид уу гэх нь яг л өчигдрөөрөө. Харин эгнүүлж барьсан дүнзэн байшингууд өнгөө засаж будаг шунхны шинэхэн үнэр ханхлахын зэрэгцээ сумын төвийн дундуур модон хашлагатай засмал зам тавигджээ. Хангайн сум төвдөө ч дөрөө шүргэм
өвстэй байдаг нь сайхан. Очих ирэх хүмүүсийн хөлсөөн улам бүр нэмэгдэж байгаа болохоор түүнийг дагаад улаан зам ч тодрох хандлагатай байгаа гэнэ. Тиймээс төв замтай болж салаа замуудыг журамлаж эхэлсэн хэмээн Засаг дарга Болд ярьж байлаа.
Өр нэвт дотогшлох буриад дууны аялгуунд байгаль өнгө зохирлоо олж идээний амбаараас цагааны нэрмэл сэнхийх урин цаг. Гүймэгхэн салхинд моддын навчис сэрчигнэж сэтгэл сэгхийх нь нэн тааламжтай. Ийнхүү дуутай, дугараатай, дурдатгалтай, нулимстай өдрүүдийг үдэж буриад баавай нартай хөөрөлдөн Цэнхэрлэн харагдах Нямдоржийн нутагт Цэцэн боржгины Чойном өртэй үлдэх учиргүй хэмээн халуун шүлгийн мөрүүдийг амилуулж их найрагчийн гэргий Дуламханд эгтэй аминчилж, гуниггүй цэнхэр салхин
дор амьд яваагаа мэдрэхдээ нэг их том санаа алдсан сан. Цэнхэрлэн харагдах Нямдоржийн нутагт өнөөдөр бороо орж байгаа...


гуулах нь зөөлөн мэдрэмж төрүүлнэ.
амжилж ирсэн энэ бэсрэг наадмаа жилийн жилд хийж ус нутгийнхнаа нэгэн өдөр ийнхүү баясуулдаг болжээ.
хачныг хөөрөлдөх тэднийгээ хараад Батбаярын сэтгэл ч мөн тэнийгээд явчихсан. Үнэтэй жип, үзмэрийн хувцасаар гангардаг хот газрын наадмаас огт ондоо, гүдэс гүндүүгүй, борог эгэлхэн, тос даасан хөдөөгийн наадам явуулын бидэнд жигтэйхэн сонин, басхүү сэтгэл татагдан бодол тэнийм санагдаж байлаа.
хийгээд хурдан морьдынхоо уяа сойлгын талаар яриа хөөрөө өрнүүлж далимд нь овооны доохно цэнхэрлэх голын доод хөндийд морьдоо тарлалаа.
гө аяндаа тэмтрэгдэнэ. Ийн явж байтал тал дэлхэн бэлчсэн хонин сүрэг тааралдлаа. Завханы тууварчид ажээ. Энэ жил Завхан нутагт зуншилга муу, хэдэн жил дараалан ган гачиг болж газрын гарц муудсанаас малчид өвсний сөл хөөж явсаар зарим нэгэн сум орон эзгүйдэж байгаа талаар хөндүүрхэн юм ярьцгаалаа. Тэд ч мөн нутаг сэлгэн Төв аймгийг бараадаж яваа гэнэ.



Хонь явж байна
Хорголоор бие засаж байна
Тас хийсэн хоёр мөр тархинд харвахыг онгод гэнэ /Утга зохиолын онолын хичээл дээрх зүүдний тэмдэглэлээс/

Сэтгэл үймрээд хаачихаа мэдэхгүй хачин болчихлоо. Ингээд бодохоор л мөнх бусын өмнө хүмүүс бие биенээ хайрлахгүй байж яаж болох билээ дээ... Блогчдын дундын чаатад 35 гэдэг нэр орж ирсэн тэр цагаас л энэ хүнийг эчнээ мэдэх болж, Гамп, Галавсай эд нарын бичсэн үгнүүдийг нь түүж уншихаад л “Хөгжилтэй товарищууд шүү нээрээ” гэж өөрийн эрхгүй жуумалзаад л гардаг сан. Одоо Тэр байхгүй болчихсон. Өрдсөн инээдэмд нь дулаацаж халууцаж яваагүй мэт, өчигдөр байгаагүй мэт, элэг хөшөөгүй мэт, эчнээ андлаагүй мэт... хоосон өдрийн нэгэнд ийн дурсав. Гашуун мэдээ зүрх цочоон ирсэн энэ өдөр гадаа бороо орж байна... Хоолой дээр харамсал тороод, дахиад л хаачихаа мэдэхээ больчихлоо...