Wednesday, July 2, 2008

...СЭТГЭЛХЭН...

Хөөрч догдлохыг минь үзмээр байна уу
Хөдөө явж цэцэг түүхийг хачин ихээр хүсэж байна
Хүнгүй газар тэгээд хоёулаа сэтгэлхэн минь
Хүнд хэлэхгүй нөгөөхөө ярьж болно
Дараа нь дахиад л эргээд ирцгээнэ
Даруухнаар хүрмээ товчилж хүмүүстэй алхана
Хөөрч догдолсныг минь тэд мэдэхгүй
Хөдөө явж цэцэг түүснээс хэлэхгүй
Аз жаргалтай дүр надад зохиж таарна
Амрагуудаа баярлуулна, чамайгаа нууна Сэтгэлхээн...

7 comments:

Мөнхбаатар said...

Овоо юм бичиж айн. Сэтгэлхээн гэдэгээ томоор биччихэж. Оноосон нэр бололтой. Хэн юм? :P

Хөдөө хээрийн цэцэг дансанд бүртгэлтэй.
Хэний гараар хэд нь дутсаныг нь мэдэж болно.

Cаарал said...

Hurmee tovchlood uu.

Anonymous said...

Хэхэ, цэцэг айлгаад байгаарай.

GanbatD said...

Гоё л бичсэн байна шүү дээ. Зарим нэг юмыг нь бичихдээ алдсан юм шиг харагдлаа. Бас уншигдлаа. За энэ зураг хаана байдаг зураг юм бэ? Үнэхээр янзтай шүлэг шүү. Жинхэнэ САЙХАН шүлэг л гэмээр байдаг юм.

Anonymous said...

saihan ch ym shig ene shamshar shar huuhen zurgaa end tend taviad yavah ym, daruu baih heregtei shd.

Anonymous said...

Мөнхбаатарт: За миний анд тэр данс бүртгэлийг л амьтан хүнд үзүүлж намайг алав айн? Гуйх л юм тэр шүү.

Сааралд: Байгаль хамгаалагч Мөнхбаатар гэдэг нөхрөөс болж л тэр муу хүрмийг чинь товчлох хэрэг гарсийм шд хө. Нууж түүсэн цэцгээ л бултуулж байгаа арга.

Арсунд: Цэцэг байтугайг нь айлгаж явлаа /хихи/

Гамбатад: Дорнодод байдаг юмоо. /Нямсүрэн найрагчийн шүлгэн хөшөөг хэлж байгаа биз дээ/ Яриангүй сайхаан /толгой дохив/.

Анонд: Амьтан хүний зураг арзгар блог дээрээ байж байгаагийн төлөө мэдрэлийн эсээ үхүүлж яахнав дээ, эрүүл мэндээ бод хө. Бас алдар нэрээ бичээд албан ёсоор танилцаад орж ирвэл яасан юм бэ дээ? Эзэнтэй үг үнэтэй санагддаг шүү...

Tagtaa said...

ene ih taalagdlaa