Friday, April 3, 2009

Эртээ урьдын юм байгаан. Мэдрэмж гэх үү дээ...


Үхэхийн сайхныг надад ярьж өг
Үүний чинь төлөө чамайг хайрлая
Амьдрал огтхон ч таалагдахгүй энэ өдөр
Аанай л Таны тухай бодож байна
Дур булаам инээмсэглэлээ ханцуй дотроо нуусан
Дуусашгүй өдрүүдийн хайр дурсгалыг хүндэтгэе
Амьд яваагийн хэргийг бүтээж ганцхан удаа
Агуу их сайн сайхныг хундагалъя
Би чамд хайртай. Хэнд ч биш зөвхөн чамд
Биелшгүй эмгэнэл минь энэ хайрын төлөө...


9 comments:

Cаарал said...

бүтэлгүй дурлалаа гэж...

ollie said...

Үхэхийн сайхныг надад ярьж өг
Үүний чинь төлөө чамайг хайрлая


миний ёстой хайртай мєрvvд ..,

Mongolhuu said...

Heleed ogchihvol hair chamd utgagui bolchihno :) helehgui baival harin durlaj magad

Бүрнээ said...

Khair durlalaa gej.

uiten said...

Үхэхийн сайхныг надад ярьж өг
Үүний чинь төлөө чамайг хайрлая
Амьдрал огтхон ч таалагдахгүй энэ өдөр
Аанай л Таны тухай бодож байна

ёстой гоё -Р

Мөнхбаатар said...

Эртээ урьдын юм гэсэн тээ? Иймэрхүү юм болсон уу?
Үхэхийн сайхныг яриулах гээд хэнз уруулаа хэрхэн цорвойлгож байсан бол доо? :P

Шууд хуулбарласан шүлэг:
Сархадын сайхныг ярьж өг?
Сархадаас илүү сайханаа харуулъя.

Арима said...

Хөөөх би таны номыг олж авах юмсаан гээл мөрөөдөөөд бсан чинь мөрөөдлөө биелүүлэх боломж гараад ирсэн байштээ

Segsger said...

Баярлалаа Арима.

Anonymous said...

goyooo goy ehnii 4 mort ni bur goy