Миний нүд байнгын асуудалтай, өвдөж зовоодог болохоор би сохрохоос их айдаг. Хэрэв сохрох л юм бол шууд амиа хорлоно гэж боддог байлаа. Харах бол миний хамгийн сайхан мэдрэмж юм байна л даа. Харж чадахаа болих л юм бол амьдрал утгагүй гэж бодож байсан юм. Харин одоо бол дөрвөн мөчгүй, хараа, сонсголгүй байсан ч /түй түй, мод тогшив/ миний ухаан санаа эрүүл саруул байгаа бүх цагт би амьд явмаар, үхтэлээ амьд явмаар байна. Яагаад гэвэл би “Үхэл бол төгсгөл биш” гэдгийг мэддэг болсон. Амьд байна гэдэг миний хувьд гайхамшигтай боломж. Хүссэн бүхнээ хийж чадахаас гадна, хүрч хүрэлцэж бүгдийг бодитоор оршин байгааг мэдэрч чадах учраас тэр. Саяхан би хагалгаанд орохдоо норкозны зүүд зүүдэлсэн юм. Өмнө нь бас нэг удаа тиймэрхүү /тэгэхдээ арай өөр/ зүүд зүүдэлж байсан л даа. Энэ зүүдийг хэн нэгэнд ярьж өгмөөр байвч юутай зүйрлэж, хэрхэн илэрхийлэхээ мэдэхгүй байна. Бидний мэддэг бүх зүйлээс өөр, тэгээд бас юу ч бодож ухамсарлах боломжгүй, биегүй, тэгэхдээ маш зовиуртай эцэс төгсгөлгүй нэг зүйлийн дотор яг нэг давтамжаар эргэлдээд байсан. Нэг их аймшигтай биш мөртөө маш их зовиуртай байсан. Яагаад гэвэл түүнийг хянах, бас ухамсарлах ямарч боломжгүй, энэ амьдралын бүх ой дурдатгалаа мартчихсан, биегүй, мэдрэмжгүй, яахаа мэдэхгүй маш хурдтай эргэлдээд байсан болохоор тэрэн шиг там байгаагүй. Цаг хугацааны мэдрэмж ч бүр арилан одсон байсан. Эргээд сэрэхэд, амьдрал дээр амьд байгаагаа мэдэхэд тийм гэхийн аргагүй цалгисан их баяр төрсөн. Амьдралдаа тэгж их баярлаж үзээгүй санагдана. Тэгээд хүн үхсэн ч оюун санаа үхдэггүй юм байна гэж бодоод аймаар их айсан. Амьдрал дээр амьд байх шиг сайхан зүйл, хязгааргүй боломж ерөөсөө байхгүйд итгэсэн.
15 comments:
бараг үхлийг зүүдэлцэн юм бишүү
Заримдаа иймэрхүү мэдрэмж надад ч гэсэн төрдөг, нүдээ аних, зүгээр л нэг агшин зуурт сонин шүү тээ
Миний наркозны зүүд бас нэг тиймэрхүү байсан. Нээх олон эрээжилсэн өнгөтэй дүрснүүд рүү ороод, гараад л , эргэлдээд л байсан. Толгой эргээд дотор муухайраад байх хирнээ дараагийн дүрс рүү шумбаж ороод л... Дотроо " Яагаад би юм мэдрээд байгаан бол оо? Наркоз үйлчлэхгүй байна шд" гэж бодох зуур хагалгааны ширээнээс өргөөд дамнуурга руу шилжүүлж байсан. -р НАдад хагалгааны дараах ухаан орчихсон хирнээ юу ч ярьж, хэлж чадахгүй, шүлсээ ч захирч чадахгүй байх л хэцүү байсан даа. Тэгээд ээжийг намайг хүлээгээд сууж байгааг мэдээд ёстой жинхэнэ ухаарсан.
Нөгөө фрактал бүтцийг харж дээ.
Өөрийгөө удирдаж чадахгүй мөртөө түүнийгээ мэдрээд ойлгоод байх нь их хэцүү байдаг юм шиг ээ. Нэг л зовиуртай Аймшигтай тарчлаантай, гэсэн хэдий ч Мэдээ алдуулалт бол жинхэнэ унтуулалт бишшүү дээ бас үхүүлэлт ч биш.
Амьдрах, амьдралыг үнэ цэнийг ойлгуулсанд баярлалаа.
Таны бие одоо дажгүй сайн биз дээ гэж найдаж байна. Та олон хүнд хэрэгтэй хүн шүү.
Бие нь одоо сайн уу?
Таныг бурхан ивээнээ...
Tiimee taniig burhan iveeg.
Наркозны зүүд гэж сонин юм шиг байгаан. Ямар ч байсан үхэл бол төгсгөл биш гэдэгт би ч бас итгэдэг
Наркозонд байхдаа нэг тийм орчинд л орчихсон. Би өөрөө нэг өөр газраас хүрээд ирсэн ч юм шиг. Хүүхэд маань надруу хараад л суучихсан. Янз бүрийн л сонин содон юмнууд. Би бүгдий нь гайхаал асуугаад байсан. Хажууд нэг хүн байгаа юм шиг л асуугаад байсан. Тэгээд яг бодит байдал дээр буюу наркозноос гарсан хойно нөгөө миний хараад дотор нь ороод байсан юмнууд яг л жинхэнэ санагдаад. Тэгээд ойр хавийнхаа хүмүүсээс асуухаар тийм юм болоогүй гээл. Гэхдээ л миний хувьд яахын аргагүй л болсон юм даа. Гүй ээ яг болсон би барьж үзсэн гэхээр чи их дэмийрсээн л гээд. Мээдкүү. Ямарчээсэн нэг тийм сонин орчинд орж үзсийшүү. Амьдрал үхлийн зааг дээрээс л буцаад ирсэн. Гүй ээ буцаагаад явуулчихсан. Хүүхэд маань намайг загнаад байсан нь тод санагджээн.....
Өөр хэмжээст орсон байхаа.
Falcon: -Юутай ч энэ ертөнцийн биш юм байсан хэхэ
naagiiruu: -Унтана гэдэг үхэхийн хагас гэдэг шүү дээ.
uiten: -Ханьтай болсондоо баяртай байна
Олхонууд Д.Лхагвасүрэн: -Үхэл фрактал хуваагдал байдлаар явагдах байх гэж яагаад ч юм бодсон шүү
Юки:-Сүхээр дэлссэн ч ажрахааргүй болсон хэхэ
Б.Баясгалан: -Баярлалаа. Ивээсэн шүү
oldoshaksli: -Хүүе сайн уу хүү минь, намрын мэнд хэхэ
Zoljargal: -Үхэл бол чийдэнгийн ши л хагарах ши г зүйл гэж боддог байлаа. Харин одоо бол айж байна. Мөнхийн асаалттай, хагардаггүй гэрэл байвал яана аа гэж...
Улаан Малгайт: -Хөөөх, янзтай. Тэгэхдээ аягүй аймаар ганцаардал мэдэрсэн үү дараа нь? Надад их гунигтай санагдсан.
Arsun: -Мэдэхгүй юм даа....
Зочилсон бүх найзууддаа баярлалаа
Яг тийм. Маш их ганцаардсан. Яагаад гэхээр миний харсан, барьсан бүхнийг хэн ч ойлгохгүй дэмийрэл гэдгээр нь ойлгоод байсан. Гэтэл би нэг л ондоо зүйлийг мэдэрч байсан. Нэг л тийм савын саарал юм бүрхээл авах шиг....заримдаа тэр цаг хугацааг эргээд бодохоор аймаар байдын...
Өвдсөн юм уу, одоо бие нь сайн уу?
neg tiimerhuu zuudnii daraa uuriiguu medereh uneheer bayrlamaar bdagaa
энэ мэдрэмжийг жоохоон байхдаа авч байлаа.
Бүтэн биеийн наркозонд 3 удаа орж байлаа. Одоо тэрнээс үлдсэн юм гэвэл лайтай мартамхай л болсон юм байна даа
Post a Comment