Monday, September 20, 2010

2-р ангидаа жирэмсэн болсон би

Ангийнхандаа “Арас яс” гэдэг хочтой мань Сэгсгэр хоёрдугаар ангид байхдаа цүдийтлээ гүзээлдэг юм байна. Өдрөөс өдөрт гүзээ минь түрээд, Сэгсгэр аниа ч шаналаад эхэллээ дээ. Миний гүзээ болоод шаналгааг минь надаас өөр хэн ч тоохгүй байсан нь хачин юм шүү. Олон хоног дээлтэйгээ хатсаны эцэст “Би жирэмсэн болжээ” гэдэг онош өөрөө өөртөө тавилаа. Тэр үед чинь эрэгтэй хүүхдийн гараас барьчихвал л жирэмсэн болдог гэдэг гүн бат итгэлтэй явлаа шүү дээ.
Одоо нөхөр Сэгсгэр гүзээ түрэн томрох хүүхдийнхээ эцгийг тогтоох их ажилтай боллоо. Биеийн тамирын хичээл дээр хэний гараас барилаа, хажуу хашааны хэнтэй яалаа ийлээ гээд л бодож гардаг юм. Эцэг нь тогтоогдсонгүй ээ. Ингээд мөнөөх үндсэн шаналгаагаа л тэврээд үлдлээ дээ хөөрхий. Одоо энэ хүүхдийг яавал алга болгох вэ гэдэг ганц том шаналгаа үлдэж байгаа юм. Тэгээд л арга хэмжээ авч эхэллээ. Манай эмээ найз лам өвгөнөөсөө рашаан утлага авчраад л агаа бид хоёрын сайртай гарыг орой болгон угаалгах компанит ажлаа ид өрнүүлж байсан үе. Усан дээр жоохон рашаан дусаагаад угаалгадаг юм. Би гэж буруу номтон тэр рашаанаар нь угаахгүй утахгүй гээд оройдоо бөөн дайн дажин болно. Орон доогуур ороод хэвтчихнэ. Эмээ таягаараа түлхэж төнхөж аргаа бараад Агаагаар баривчлуулан гаргаж ирээд хүч хэрэглэн байж гарыг нь норгосон болж, гардан тулаанд хүч мөхөсдсөн Сэгсгэрийн нус нулимсаар “Рашаалах” арга хэмжээ өндөрлөдөг сөн. Тэгсэн хөөрхий муу Сэгсгэр жирэмсэн болоод өнөөх рашаан утлаганд нугасгүй орлоо. Нар үнэн жаргав уу худлаа далдрав уу л “Эмээ хэдүүлээ рашаанаараа гар нүүрээ угаах уу? Эмээ би төмпөнгөө оруулаад ирэх үү?” Эмээгийн нар гарч байна гэж юухэв. Миний охин ийм л мундаг даа, ёстой сайн гээд л шүүгээ авдар хоёроо тэмтрээстэй. Харин муу Сэгсгэрийг гэдсэн доторх хүүхдээ гаргахгүй арга хэмжээ авч байна гэж яаж санахав дээ зайлуул. Эмээ минь рашаанаар угаах болохоор л “За миний хүүхдүүд их сайн юм боддог юм шүү. Ийм тийм хүслээ бүтээсэй гээд л залбирч угаана шүү дээ” гээд л захидаг байсан юм. Би ч рашаанаараа гараа угаангаа “Ганжуур өвөө минь, гэдсэн доторх хүүхдийг минь одоо биш том болсон хойно минь гаргаж өгөөрэй” гэж дотроо шившихийг юу гэж мартахав. Ингээд хэсэг хугацаа өнгөрөхөд миний гүзээ нэмж томрохоо зогслоо, эмээгийн баяр хөөр ч нэмэгдлээ, би ч чин сүжигт нэгэн боллоо. Ганжуур өвөөгийн өгсөн рашаан маш сайн рашаан. Миний нөгөө хүүхэд одоо болтол гарч ирээгүй л байгаа. Одоо гараад ирвэл би ангийнхнаасаа ичихгүй ээ...

25 comments:

Unknown said...

hehehehe ta odoo heterhii itgel unemshilteigeer garaa ugaasan bn shuu. odoo hurdhan ter maamuugaa gargaa :)

Anonymous said...

хар багаасаа хэ хэ


дао

Segsger said...

Arima: Nuguu rashaan duuschihsan yanaa

Anon: harin tiimee hehe

Sukhzorig said...

Xongor mini odoo ogt "oor rashaan" xereglex tsag chin bolj... Ganjuur oboo mini odoo tsag ni boljee geed l chin setgeleesee shibegneed l... arai "oor rashaan" xeregleed uz dee... Tegeed boloxgui bol bi neg san tabiad uziye dee aaan...

Segsger said...

Suhzorig: Oor rashaanyg uvuuguus bish Suugiigees l avaya daa

sukhzorig said...

Durtaiya... Bi xezeed belxen PIONER-iin gishuun xun shuu. Ajiliin bys tsagaar yaj uulzaxaa chi ooroo barag medej baigaa bailgui dee... MGL-iin ursiig mash olon bolgoxiin tuluu amraltiin tsagaasaa xygaslaxaas daa...

A.Амарсайхан said...

Гарнаас бариад ч зогсоогүй байх аа

Дэндэв said...

Манай Сээгий ч эрт ашиглалтанд орж дээ

Оогий said...

Энэ хүүхэд гарвал шууд танайхаас бэр гуйх уу эсвэл та манайхаас бэр гуйх уу гэдгээ бодож байх хэрэгтэйн бн дооо

Sukhzorig said...

Za daa rashaan usaa ogsonooroo xariutsalagiig ni bi uurnee... Ugaasaa Setsen xan aimgiin ugshiltai yum baina bolox baixaa. Nadad xani bolj ber guix blog-chid baibal tyslana shuu anduudaa... Neg saixan xurim nairand l urix xereg garax nee nadad kkk

Б.Баясгалан said...

Зандаа эгч Сүхзориг ахын хүүхдийг гаргахаар болчихов уу, айн? та хоёрын дундаас гарсан хүүхэд гэж хачин юм байна аа, яанаа?

Sukhzorig said...

yaruu nairagch l torno biz aab eejeesee xubi iluu... jinxene yaruu nairagch torox bailgui dee bolj ogbol eejiigee duuraibal borlogdox magadlal ondor aabiigaa duuraibal ch dee buu med... eejees ni asuu... uldseniig ni...

Segsger said...

Сүхзориг: хэрэгтэй л юмандаа цагаа хугаслах гэж байгаан байна өвгөөн. Үр дүнг нь бурхан өршөөг

Амарсайхан: Намйан настай хүүхдийн гараас л барьж алав даа Амраа мээн

Дэндэв: Ашиглалтын хугацаа одоо ч дуучихаагүй байна аа хө

Оогий: Би гуйж чи гэдийж балрах байхаа даа аягүол. Эртний сайхан нөхөрлөлөө бодож орой мэндэлсэн нөхөрт олдошгүй эрдэнээ өгдөг юм шүү хүүхээ, гуйя

Сүхзориг: Эр хүний дотор эмээтэй хазаартай морь багтдаг бол манай Сүүгийгийн дотор Монголын бүх хүүхнүүд үртэй хүүхэдтэйгээ багтдаг нь сайхаан

Баясгалан: Яахлаараа... /ккк/

Сүхзориг: Ээжийгээ дуурайж борлогдоод аавыгаа дуурайж алдарсан хаашаа янзын амьтан байхийн бол доо, бурхан өршөөг

Unknown said...

За за. Одоо тэгвэл ч шууд 22 настай ханхар том хархүү гарч ирэх юм байна тийм ээ.

Я.Баяраа said...

yamar huurhun yum be

Segsger said...

Bat guai balairaad bgaarai. Hugshin hunii nas usiig nehh zarlaj ntr...

Haksli meen seeno

Б.Баясгалан said...

бүтэлтэй хүүхэд гарч ирнэ гэж яагаад ч юм толгойд орж ирэхгүй л байна шүү...

Sukhzorig said...

muu yor... hosh gem... xuuxdiin zaya gomdono... saixan bilegtei yum yariach...

Galzuudleo said...

he he gedes neerengeesee yagaad tomortsiin he he

Light said...

хөөрхөн түүх байнаа.

Pearle Deppsu said...

Амараа ах та 2н сэтгэгдлийг уншчихсан чинь ямар сэтгэгдэл үлдээх гэж байснаа мартчихлаа

Segsger said...

hehehe. Gol yum gol shuu Deppsu meen

Мармелад said...

Хүүхэд хэн нэгнийг санахаараа бэтгэрээд гэдэс нь томорчихдог гэсэн тээ
Арай бэтгэрцэн байсым биш бээз хэхэхэ

Galavsai said...

Humuus huuhed huseheeree Utai gunbun yavdag gsn shdee...hehe

sukhzorig said...

sain uu? xoolxon oxin mini ee... yagaad tag bolchixboo. Xorbootoi taniltssan tuuxiig tani xuleegeed l baina shuu... Odoo 15-17 nasnaasaa chin exlebel ix sonirxoltoi baina. Zarim neg aar shaarxan zuiliig ni algasaad shuud l "gol" yumnaasaa exlebel zugeer baina... Olon xumuus eniig chin xuleej baigaa gedegt itgeltei bna shuu xoolxon segsger oxin mini ee...