Friday, September 17, 2010

Уруулын будагтай танилцсан түүх

Би уруулын будаг түрхэж үзэхийг маш их хүсдэг байлаа. Аав, агаа , эмээтэйгээ амьдардаг Сэгсгэрт уруулын будаг түрхэх хувь тохиолгүй долоон нас хүрчихсэн хэрэг. Тэгтэл холын хамаатны нэг ганган эгч манайд зочилдог юм байна. Цонхны тавцан дээгүүр будаг шунх, тос, харандаа гээд л хамаг сайхнаа өрж орхичихоод аймгийн төвөөр зугаалахаар явчихлаа шүү. Сэгсгэр нөгөө гоё чамин уруулын будгийг ширтээд л суугаад байдаг. Шийдвэр гаргаж чаддаггүй ээ. Эмээ намайг хүний юманд зөвшөөрөлгүй хүрэхийг хориглодог. Нэг ойртсоноо л холдоод байгаа. Тэсч ядаад эмээг гадуурх ажлаа амжуулах зуур нөгөө сайхан юмыг чинь ч бариад авлаа шүү . Тэгсэн будаг нь тээр дор харагдаад байдаг. Яаж дээш нь болгохыг эмэгтэй хүний совингоороо шууд л тааж байгаа юм чинь. Будаг ч гозойгооод гараад ирлээ. Сэгсгэр гялс манс уруулдаа түрхээд л хаясан. Толинд ч харж амжаагүй байхад эмээ ороод ирэх нь тэр.
" - Хөөе яаж байгаа золиг вэ. Эгчийнхээ будаг шудганд гар хүрээд үзээрэй чи ..." . Сэгсгэр буруу харж хошуугаа шудрангаа

" -За эмээ, би хүрээгүй... " .

-За сайн. Миний Сэгсгэр ч дуулгавартай охин доо. Алив эмээдээ тус болоод хэдэн зүү сүвлээд орхи. Эмээ дээлээ оёно оо.

Орой нь айлын эгч дуу аялсаар орж ирээд эмээтэй баахан хууч хөөрлөө. Сэгсгэр бүлх залгиастай. Ганган эгчийн гар нүд хочрыг л харуулдаад байгаа. Хэзээ цонхны тавцан руу очиж будгаа үзэх бол. Тэгээд л хөмсгөө зангидан " Хэн миний будгаар хошуугаа будсан, айн " гээд л над руу харах байх даа гээд л хүлээгээстэй. Тэгсэн эгч будгандаа ойртдог ч үгүй. Хоол ундаа идээд унтаж амрах юм боллоо. Сэгсгэр бүлхэндээ хахаастай. Маргааш нь айлын эгч нөгөө гоё будгаа ч авлаа даа. Тэгээд л будгаа эргүүлэн гаргаж ирээд юу ч болоогүй юм шиг уруулаа будчихаад л дуугаа аялаад, эргэж харан намайг сайхан эелдэг инээмсэглэлээр шагнаад л яваад өгч билээ. Будаг нь яг л миний өчигдрийн онгойлгоход ямар байсан тэр чигээрээ. Айлын эгч юу ч мэдээгүй. Сэгсгэрийн санаа нэг их амарч өөрийн эрхгүй хөл нь хөнгөрөөд

-" Эмээ, би юу хийх вэ? Муужгайндаа хоол өгчих үү. Тэгэх үү яах вэ эмээ " . Эмээ Сэгсгэрийгээ татаж үнсэнгээ

" Миний охин ч сайн охин доо. Тэг ээ миний хүү, муужгайдаа өнөөх шөлнөөсөө жаахныг хийгээд өг... " .

-" Эмээ, та уруулын будаг яагаад түрхдэггүй юм бэ " . Эмээ сөрвөсхийтэл нэг том харснаа

-Юу гэж байгаа Зомо вэ. Би уруулын будгаар яадаг юм ...

-" Эмээ, би уруулын будагтай болох юм сан... " .

-" Миний хүүхнийг том болохоор аав нь аваад өгнө өө. Одоо болохгүй. Жаахан хүүхэд уруул буддаггүй юм

" -Жаахан хүүхэд уруулаа будвал яах уу эмээ?

-Хош яасан их үгтэй зомо вэ? Одоо олон юм шалгаахаа болиод наад муу амьтнаа нэг наранд гаргаадах. Муур ч ёстой муухай залхуу золиг юмаа. Алив гараад өгч үз та хоёр...

Ингээд л уруулын будаг гэдэг юмаар өвчилж өгсөн дөө. Айл гэрцэхдээ хүртэл ээж нь болж уруулаа будаад л. Уруулын будагтай танилцсан түүх гэвэл ийм л байна даа. Хэхэ

17 comments:

ЗОРИГТ8 said...

мөрөөдсөн юмаа хэрэглэхээр ямар амттай байдаг гээч...

Segsger said...

Zorigoo; hehe chinii muruudul yu bsan be

Миний блог said...

Хэхэ ТҮГ ТҮГ ТҮГ гээд л сандарч байсан байх даа, Яаж уруулын будгийг нь буцааж эргүүлэлгүй таглачхаагүй юм бэ дэ, Би л лав эгчийн будгийг гаргаж ирчхээд орж ирэхэд нь сандрахдаа шууд таглаад шалчийлгачхаж билээ ХИХИХИ, Сониуч байж дээ

Оргил said...

ха ха. эгч будгаа сайн ажигласан бол яана гэж хожим нь бодоогүй юу :р

Оргил said...

ха ха. эгч будгаа сайн ажигласан бол яана гэж хожим нь бодоогүй юу :р

Бум said...

Эмээгээ л үе үехэн дурсах юм даа. Ганцаардаа юу даа Дүүмэгхэн анд минь. Газар тэнгэр нийлтэл хаа ч байсан юм. Сэнгэнтэл сайхан 100 татаад сэтгэлээ нэг мөсөн гөвчих яршиг зүгээр. Саранд заавал таалагдах албуу. . .

Sukhzorig said...

and mini daraa daraagiin yu yutai yaj taniltssan chin sonirxol tataad exellee... tsybral urgeljilne biz 15-n nastaigaasaa neg moson exeleerei xu... kkk

Arsun said...

Харин тийн, дараагийн түүхүүд их сонин байна.

Я.Баяраа said...

uur goy tuuh huleej bna shuu.

he he

Unknown said...

hehe teer door haragdad bga budgiig evteihen gargaad irdeg bas shalchiilgachihalgui butsaagad taglachihdag ih l evleghen ohin bjee

Segsger said...

Alex: Muihar gedeg n kkk

Dao: Odoo boltol bodogdood baidiin

Bum: Hamt 100 tataj halaasaa guvtsguuyu

Suhzorig: 15-s hoishih nasand taniltssan zuilsiig bichvel agaagyn ner durdagdaad l yavchihna shuu dee, hamaagui yu ho kkk

Arsun: Tantai taniltssaar ehelchih uu teguul

Haksli: hehe, hunii ...-d dyrtai gedeg n

Arima: busgui hunii tusgui reflexs ee gej kk

Galzuudleo said...

he he bi egchiinhee surchigeer baahan ylaa alj bilee he he

Segsger said...

Hehe, yasan tengertei zusnuud ve ter yalaanuud

artgaa said...

Yum hum shovoilgoj urtasgahiig emegtei hunii sovingooroo shuud medej shuu.

artgaa said...

Yum hum shovoilgoj urtasgahiig emegtei hunii sovingooroo shuud medej shuu.

Segsger said...

Heee ih bagsh orood garch. Shovoij shomboison yum l baraadaj yavdag hun yumaa daa ta :)

Мармелад said...

Миний зулзага ч 2 настайгаасаа хумсаа ногоон ягаан цэнхэрээр будаж дээр нь элдэв янзын цэцэг жимс зуруулаал өглөө болгон цэцэрлэгтээ явахаасаа өмнө уруулаа будуулдийшд
өнөө өглөө бүр яаанаа ээжээ би уруулаа будахаа мартчихаж гэжүү хэхэхэ
яалтчгүй хажууд нь нүүрээ будах болчоод байх юм.
Маяг гэж янаг хүүхэн гарч ирэх гээл байна