...нэгэн өдөр миний хонгорхон Туул санаа алдан утсаар ярилаа. “Сэгсээхэй минь гадаа цас хаялж байна. Том том ширхэгтэй... Хоёулаа ийм олон өдөр уулзахгүй явж яаж чадав аа. Би талбай хөндлөн алхаад чам руу очлоо шүү” гээд утсаа тавьчихлаа. Юм бичээд сууж байсан би компьюторынхоо нээлттэй хуудсан дээр энэхэн мөрүүдийг тэрлэж билээ. Нарантуул яаманд би ...-д ажилладаг, цас бороо орсон өдөр бид Сүхбаатарын талбайд албатай юм шиг нэгнийгээ хүлээдэг.
Нарантуул минь, навчны судал, цасны амьсгал минь
Намираа бороо, сүүлчийн болзоо, ирэх өдрүүд минь
Аргадахад үг дутах этгээд гунигийн гэрч минь
Асуухад хариулт нь олдохгүй зэлүүд өдрүүдийн анд минь
Ренбрандтын урлан, эцэж цуцаагүй бийрийн ганц зураас минь
Рерихийн хүсэл их нууцын эрэлд хамт зорчсон зоригт минь
Амсарт нь уруулын хээтэй дарсны хундага, дарвуулт хөгжим минь
Амсахгүй олон амтыг нэгэн тагшинд зуурч зүрхээ тэжээгч минь
Намар хаварт өмсгөлөө гандааж өврөө жиндүүлэгч минь
Нас зүсийг огоорон одож хүслээ гүйцээгч минь
Торомгор нүд, нумарсан хөмсөгт, инээд цалгиагч минь
Тоолшгүй олон өдрүүдийг хамтдаа туулсан анд минь
Удаан мартах, удаад ч мартахгүй хэцүү тавилант минь
Урагшаа алхахдаа нүдээ аньж замаа туулдаг заншилт минь
Учирлаад хэрэггүй, гэмшээд барахгүй гэрэл гэгээт минь
Улаан гэрлээр зорчигч, зүүдэндээ итгэгч зүггүй минь
Лаврин үдшээр сэтгэлээ гоодоход чинь толь чамд хэрэг болбол
Лавай сарны сүүмгэр туяанд хамтдаа сууж зүрхийг чинь чагная даа, анд минь
13 comments:
Зам дээр ургасан эрхэмсэг нэгэн цэцэг минь
Андын журмыг алдалгүй чагталсан чөдөр минь
Намар намартаа сэмэрч унасан навч минь
Далайн дунд далбаагаа буулгасан завь минь
Анхны хайраа цээжиндээ нуусан ангир минь
Алдрай багадаа “жирэмсэн” болсон Сэгсгэр минь хэ хэ
Хөөөөх, Зандаа гэжээн шд. Бум ах алаад хаясаан. Баярлажээноо
Та хоёртой анх уулзаж байснаа дурсаж сууна ...
Зандаа гээд эрэгтэй хүнтэй зуу татаж шар тайлах гэж очсон ш дээ уг нь ...
Gal halyyhan dyrlal -
Gezegnii chin uzuureer oroldoj syyhad
Gene genehen sanaa aldah ai Narantyyl mini
Gal halyyhan dyrlal -
Golomtsuuhen dyy aylasaar byyj mordohod
Gants ch ug ul aldah ai
Naran yyl mini
Gal halyyhan dyrlal -
Gilbert sym met zurhiig ni zusen
odhod
Gynigiin nylims aldah ai
Naran nyyr mini
gebel yah yy?
Бурнак: Хээ Буурка анд мээн, яаамм сонин хүн явжаахийн бээ. Нарантуулын нэрийг хэлэнгүүт л гараад ирдэгийм байжээ. хэхэхэ
Бурнак: Тээд зуу татаа л биз дээ, Хамтдаа хүүхэн эргүүлээл биз дээ.юундаа харамсаад гоншигноод байгаан айн /хахахаха/
Бурнак: Эргүүлсэн хүүхэн эр хүн шиг байсан нь харин тэнэг шүү тэ. Нэг нь шүлэг бичээд, нэг нь шүүрс алдаад л үлдэх шив дээ :
Сүхзориг: Сайхан шүлэг байна шүү өвгөөн. Энд тэндээс эвтэйхэн нэр ус харагдах л юм бол шүүрч авч шүлэг бичээд явахийм даа чи мэн. Эмэгтэй нэртэй эр хүнд хүйс нь солигдсон мэссэж явуулж балрав айн ккккк
NT Market-ийн тухай бичсиимлуу гэж бодоод ороо ирссс шал өөр юм байж хэхэ
НТ шопоо гэжж
хэхэ.. би бас зах мах хавьцаа бодцон ороод ирсэн юу вэ..
bi eregtei hun gej bodood baidiin.emegtei bjee.
narantuul geheer ni zah mah l bichij gej bolooshd hehe
Хулигаан: Дэлгүүр хоршоо бодоол дээрэмдээ дээрэмдээ явчий гэсэн чэн шатааский юу найз хэхэ
Мармалаад: НТ шооп гэдэг чэн Нөгөөдөхийг түгээдэг дэлгүүр гэсэн үгүү айн /Англи хэл мэдэхгүйм даа даанч/
Бээмэр: Захаас авах юмны захиалгыг энд бас авчаагаа шүү ккк
Лайт: Эр эм хүмүүст ээлжилж хайр зарласан заваан амьтан байди шд. Их л орой мэдэж дээ, тээд байвал дурлаад шүлэг мүлэг биччинэ шүү яшиг
Гэгээн: Захад сонирхолтой хүнүүс замаар нэг байнаа цаана чэн. Хулхидсанд сори. Орж гарч байгаарай хө
Таны шүлгүүд тасархай шүү... таалагдаад линкдсэн шүү.
Post a Comment