Wednesday, February 23, 2011

Богдын шарил Нарангийн энгэрт бий юу?

Нарангийн энгэр хэмээн нэрлэгддэг Улаанбаатар хотын нийтийн оршуулгын газарт VIII Богд Жибзундамба хутагтын шарил одоог хүртэл байгаа гэдэгт Монголын бурхны шашны зүтгэлтнүүд итгэлтэй байна. 1924 онд VIII Богд Жибзундамба нь 55 насандаа жанч халснаар Монголд Бүгд найрамдах засаглалын хэлбэр тогтсон түүхтэй. Харин энэ хүн нас барахад хаана, хэрхэн оршуулж байсан талаар хүмүүс тэр бүр мэдэхгүй биз ээ. Богд Жибзундамба хэмээх энэ хүмүүн монголынхоо төлөө сэтгэлтэй, монголчууд ч Богд эзэн хаандаа шvтлэгтэй байснаас эл эрхэм хvнээ таалал төгсөхөд Гандантэгчилэн хийдийн мөргөлийн дуганд занданшуулан бунхалсан ажээ. Гэвч 1936-1937 оны үеийн их хэлмэгдүүлэлтийн vеэр VIII Богдын занданшуулсан шарилыг байрлуулсан суврагыг эвдэн гаргасан байхыг маршал Х.Чойбалсан үзээд Баруун Нарангийн эрvvл газарт хайрцаглуулан оршуулсан байна. Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийнхэн саяхнаас Богдынхоо занданшуулсан шарилыг эрж хайж хэд хэдэн газар хөндөж хайсан хэдий ч Монгол Улсын сүүлчийн эзэн хааны шарил эдүгээ олдоогүй л байна. VIII Богдыг таалал төгссөнөөс хойш Хүрээний хамба номонхан Лувсанхаймчиг нарын хүмүүс богдын шарилыг залах тусгай сүм бариулах хүсэлтээ БНМАУ-ын Шүүх Явдлын яаманд өргөн мэдүүлж байсан баримт нь эдүгээ Улсын төв архивын газарт хадгалагдан үлджээ. Тухайн бичгийн эхэд дурдсан нь: “Эдүгээ Жибзундамба хутагтын шарилын сүм суваргыг эрхлэн үйлдүүлэхээр тусгай томилогдсон хүчир хамба Бумгарвуу нараас мэдүүлэн ирсэн нь өчүүхэн бид нар тушаасныг дагаж харъяат хутагтын шарилыг залах сүмийг үнэ хямд ба бололцохыг эрж Улаанбаатар хотын Баруун дамнуурчны мужаан иргэн Ван Шин Цэн хэмээх Мянган, Ву Хува Гүн хэмээх Түмэнбаяр нарын хоёр пүүсэнд хоёр түм, таван мянган янчаан өгч үйлдүүлэхээр хэлэлцэн тогтсон зэрэг явдлыг Хятад, Монгол үсгийн гэрээ бичиг тодорхойлон байгуулж, мэдүүлэн хүргээр ирсний тулд, уул гэрээ бичиг хоёр хувийг бичиг дагалдуулан БНМАУ-ын Шүүх Явдлын яамнаа өргөн мэдүүлээд, гуйх нь толилон тогтоож, харилцан тэмдэглэх ажаамуу. Үүний тул өргөв. Монгол Ард Улсын 15 дугаар он, таван сарын хорин зургаан” гэжээ. VIII Богд Жибзундамба хутагт нь Далай ламын сангийн нярав Гончигцэрэн хэмээх түшмэлийн гэрт төрж 5 настайдаа Монголд залагдан ирсэн түүхтэй. Монголын түүхийн хамгийн эгзэгтэй үеүд буюу XX зууны эхний хоёр хувьсгалыг удирдаж байсан энэ түүхэн хүн Агваанлувсанчойжиннямданзанванчиг хэмээх уртаас урт номын нэртэй байжээ.

6 comments:

Unknown said...

Хааныхаа бунханд зочилж хүндэтгэл үзүүлэхээр бол сайхан л байх шүү

Chandmani said...

Монголын түүхийг орчин үеийн сэтгэхүй, шинэ системд судлан үзэх цаг нь хэдийн болжээ. Ер нь бид баримт цуглуулахдаа муухан нүүдэлчин уламжлалаар амаараа түүхээ хадгалдаг ёсыг халах цаг болсон байна.
Саяхнаас Д.Сүхбаатар энээ тэрээ гээд 20-р зууныхаа эхэн үеийн түүхийн баримттай баримтгүй хэсэг дээрээ маргалдаж цэц булаалдаж эхэлчихээд байна. Ярих бичих болгондоо баримт дурьддаг бол иймэрхүү асуудал гарахгүй л байх.

hooligan said...

...балсамбуу гэж төгсдиишд нэр нь...

...агваанлувсанчойжиннямданзанваанчигбалсамбуу...гэдэг санагдаадайхын...хэхэ

Дэндэв said...

Нээрээ Жавзандамбуудын арай гайгүй нь энэ наймдугаар богд юм шиг байгаа юм. Бусдыгаа бодвол монгол талдаа саналтай. Харин тавдугаар богд маань, лам нарыг зодолдуулах хоббитой гар байсан гэсэн. Өвлийн цагт хүрээний лам нарыг талцуулж зодолдуулахад тухайн цагтаа ихэд дэгдэлттэй байсан ханиад томуу дарагддаг байсан гэдэг.

Arsun said...

Монголын тусгаар тогтнолын төлөө манлайлан тэмцсэн эзэн хааныхаа, бас гэгээрсэн хүний хувьд шарилыг нь олж бунхалбал хүндэтгэлтэй ханданаа.

Сэгсгэр said...

Ulemj: Heleed yuhev

Chandmani: Uneheer tiim shuu

Huligaan: Bayarlalaa

Dendev: Sonin medeelel bna

Arsun: Sanal neg bna