Wednesday, March 9, 2011

Цэцэнсод


Цэцэнсодын блог гэж нэг сонин ертөнц бий. Өгүүллэг, шүлэг бичдэг, өвөрмөц сэтгэлгээтэй залуу. Харин би түүнийг танихгүй, зөвхөн блог руу нь зочилдог байлаа. Сохор зураачийн тухай өгүүллэгийнх нь дор сэтгэгдэл болгон түүний нэрээр энэ шүлгийг бичээд үлдээсэн юм. Хожим нь бид танилцахаар нэг удаа уулзсан. Таалагдсан.

Ц
агаан өнгө ховхрон унахад

Цайр түрхэж сэлбэхээ болиод

Э
дгэж эхэлсэн шархаа илбэн

Эмнэлгийн орон дээр үхмээр санагдахад
Цаг мөрний хөвөөн дээр
Цавчилгүй харуулдах хүлээлт мэт

Э
нэлэн манарах хөхөмдөг үдшийн

Эгшигт санааширал дөтлөн ирэхэд

Н
амрын зөрөгт навчис хуралдаад

Намайг хэдийнэ цаазалсан байнам

С
охор хүслийн мөрийг тэмтчин

Солиором орчилд нүдээ мартахад
О
д сарны бүдэг чимээ

Огт оргүйн гүнд хангинах нь сонстоод

Даралтат хөгжим ганцаардан хашгирахад
Даруул дороос нь чамайг оллоо

9 comments:

Я.Баяраа said...

Bi neeree unuudur banjigtaa blogoo neelee

Сэгсгэр said...

diimuu, deguul bayar hurgiii

arius said...

odoo haana bichij baigaam boloo? ta medehgui biz. bi uul n ih unshdag baisan. blog n orohgui baisan

Сэгсгэр said...

medkuushd

Light said...

гоё шүлэг байна. ингэж бичнэ гэдэг авьяас шүү.

puuj said...

Пүүлчиг блогийн ерөнхийлөгч Пүүж зарлиг болгох нь

Зарим нэр бүхий блогчдод цол олгох тухай

Цахим ертөнцөд олон жил үр бүтээлтэй ажиллаж цагийг алах,өдөр өнгөрөөх үйлст бахдам амжилт гаргасан дараах нэр бүхий блогчдыг дараах цол гуншингаар шагнасугай.
Нэг

1.Артагийн Артаньян
2.Гахай Гаамф
3.Айдаагийн Idea
4.Сэгсгэрийн Андуусанаа(ангийн найздаа арын хаалгаар ардын өхгүй юм бол өөр хэндээ өхийн бэ)
5.Алиа Амарсайхан нарын зэрэг 15 хүнд
Ардын блогч цол,арзайсан арван хурууны дүрс бүхий алтан соёмбот тэмдэгээр
Хоёр
1.Юки сан
2.Надаас 61 ах Түмээ
3.Дэндүү дээ даанч дэндүү Дэндэв
4.Хулигааны Хулигаан

тэргүүтэй 25 хүнд гавъяат блогч цол олгож гарын 5 сарвууны дүрс бүхий одонгоор тус тус шагнасугай.
Жич:

Төрийн дээд цолоор шагнагдагсад АНУ-ын Чикаго хотноо байрлах Пүүлчиг блогын төв оффист хоёр хувь цээж зураг,250 доллар,нэг нэг морьтой Чингистэй ирж шагналаа авна уу.



АНУ-ын Чикаго хот 2011.3.10

Сэгсгэр said...

Light: Bayarlalaa naizaa. Orj garch bgaaarai.

Puulchigt: Medee bichlee shuu bi :-p

Pearle Deppsu said...

Цэцэнсод гоё бичдэг шүү

Б.Цэцэнсод said...

sain baina uu?

ene shuleg chini banjig alga bolohod usdchihsan baisiin. yaj ergej olno doo gej bodoj baisan chini ashgui endee niitelj. bayarlalaa andaa.
bi butsaad bairandaa uuree zassan baigaa.