Төрсөн минь үнэн бөгөөд
дэлхий хэмээн нэрлэгддэг энэ газарт ... жил байгаа минь бас үнэн юм. Ийнхүү байх
хугацаандаа амьдраагүй нь бас үнэн билээ. Амьдарна гэж үнэндээ яадгийг би
мэдэхгүй боловч мэдэлгүйгээр амьдарч орхиогүйгээ бас батлах байна. Учир нь би
амьдрахыг огт бодоогүй учраас амьдралыг танин мэдэж, бас хүн төрөлхтөний нэгэнт
бий болгож амжсан тэрхүү зам жимээр нь яваагүйгээ л сайн мэдэж байна. Надад
арван таван толгой, атгаалжин хар бие байхгүй. Байсан ч би өөрийгөө мангас гэж
нэрлэхгүй байх байсан. Надад одоо харин нэг толгой бий. Тэр нэгхэн толгой маань
википидеагаас тав дахин их мэдээлэл агуулах чадвартай ч би түүнийг ганц ч удаа
хоолонд оруулж байгаагүй.
Бас надад өндгөн эс бий. Тэр бол хүнийг хувилдаг маш аймшигтай зүйл. Хамаагүй оролдож өөрийгөө хувилчихаас би үхтэлээ айдаг. Тэр эс бусдыгаа бодвол хамаагүй том хэмжээтэй. Тиймээс бүр ч их айдаг. Тэгэхдээ түүний хэлбэр хэмжээ бол миний бахархал юм. Харин дэлхий дээрх хамгийн жижиг эс бол эрэгтэй хүний бэлгийн эс гэсэн. Үнэндээ би хувилах хувилагдахаас илүүтэй өөрийнхөө тэр том эсийг тийм жижигхэн эстэй найзлахыг зөвшөөрдөггүйд хэргийн учир оршиж байгаа юм. Том жижиг зүйлс нийлж нэгдсэнээр таатай үр дүнд хүрч байгаагүйг би мэднэ. Хэдий амьдраагүй ч гэсэн амьдралыг харж байдгийн хувьд үүнийг баталгаатай хэлэх байна. Хамгийн наад захын жишээ нь тэр том жижиг хоёр эс нийлж хүүхдийг бий болгодог. Хүүхэд гэдэг бол амьдарч байгаагүй хүний хувьд юуны ч жишээ болж чадахгүй. Амьдралын үр дагавар төдий зүйл. Гэтэл надад маш сонин нэг зүйл тохиолдлоо. Амьдарч амжаагүй хүний хувьд ямар нэг зүйл тохиолдоно гэдэг нь байж болшгүй зүйл гэдгийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй ойлгож байгаа байх. Энэ бол өндгөн эс эр эс хоёр уулзалгүйгээр үр тогтож байгаагаас өөрцгүй хууль зөрчсөн эд гэдэг нь тодорхой. Дээр нэгэнтээ хэлсэнчлэн би амьдралыг харж байдгаас бус амьдарч огт үзээгүй хүн шүү дээ. Гэтэл харж байгаа зүйлээсээ халдвар авч өвчилснөөр би амьдрал, амьдраагүй хоёр нь зөвхөн бодит байдал дээр оршдоггүйг олж мэдсэн юм. Мөн үр дагавруудын бодит байдалд ч эргэлзсэнээ хэлэх хэрэгтэй. За тэгэхээр юу болсныг ярьж өгье.

Би
амьдралыг байнга ажиглан харж байдгаа та нарт хэлсэн билүү? Харин бодож бол
үзээгүй билээ. Харж байгаа зүйлээ бодох нь үнэхээр утгагүй, нэг толгойд нэг л
зүйл, өөрөөр хэлбэл харц эсвэл бодол л байх ёстой. Тиймээс ч би үг хэлсэн бол
боддоггүй, бодсон бол хэлдэггүй тийм л хүн. Бодчихоод хэлэх хэрэгтэй гэж
хүмүүсийн ярьдгийг үнэндээ ойлгодоггүй юм. Нэг толгойтойгоо мэдсэнээс хойш нэг
шугаман дээр л амьдарч байгаа хүн. Харин хоёр толгойтой байсан бол бодчихоод
хэлж болох юм. Ийнхүү би нэг шугаман дээрээ бат зогссоор, амьдрал гэх нэг
зүйлийг харсаар атлаа нэг л өдөр өвчилж орхисон. Хоёр толгойтой болохоос нааш
миний өвчин эдгэхгүй юм шиг санагдаад их зовж байна. Өвчнөө нэг толгойдоо
өгчихөөд цаашид эрүүл нэг толгойгоо амьдралыг харахад ашигламаар байгаа юм. Сая
л би арван таван толгойтыг өвчтэй учраас мангас гэж нэрлэдгийг нь олж мэдсэн.
Ингээд
би өвчнөө оношлохыг хичээсэн. Би амьдраагүй учраас амьдрагчдаас тусламж авах
боломжгүй, тэдний эм эмчилгээ нь миний хувьд ёроолгүй нүхэнд дусал ус
чулуудахтай адил болохоор түүнийг хэзээ нэгэн цагт дүүрч цөөрөм болохыг нь
хүлээлтэй биш. Тэгээд ч цөөрөм чинь амьдрал дээр л байдаг зүйл биз дээ. Өвчнөө
оношлохын тулд хар шил зүүгээд ажиглалтаа цаашид үргэлжлүүлсэн боловч өвчин
улам газар авч байснаас харахаа түр хугацаагаар зогсоолоо. Ингээд харахгүй, бас
юу ч бодохгүй, нүд, тархи хоёрынхоо ажлын байран дээр өвчнөө томилчихоод зүгээр
л нүдээ аниад хэвтэж байдаг болов. Өвчин улам үгдэрсээр. Өвдөлт нэн таатайхнаар
“халуу оргиулна”. /Би чинь анх удаа амьдралын үг хэллэг хэрэглэчихэв үү дээ/.
Харах, бодохоос, тэр байтугай юу ч бодохгүй байхаас ч илүү зугаатай эд ажээ. Ийнхүү
үр тогтох боломжгүй нөхцөлд, үйлийг нь хийгээгүй атал үрээр нь өвчлөх нь тэр
ээ. Оношгүй өвчнөөс болж толгой минь хуваагдах шахна. Харин нэг толгойтойгоо
үлдэх хүсэл минь хэвээрээ. Хэрэв нэг толгойтойгоо үлдэж чадахгүй бол хоёр,
гурав, сүүлдээ арван тав, тэрнээс ч олон толгойтой болж мэднэ. Ингэсэнд орвол
үхсэн нь дээр гэж хатуу шийдэв. Хамгийн хэцүү нь амьдраагүй хүний хувьд үхнэ
гэдэг нь амьдарсан хүмүүсийнхээс их өөр ажээ. Хоосон чанарыг барьж болдоггүй
шиг алж бас болдоггүй аж. Гэтэл хоосон чанар маань хордоод, биежээд, хоёр дахь
толгой нь ургаж байдаг. Ингээд хоёр дахь толгойг бүтэн болсны дараа алахаар
шийдэв. Тэр толгойг цавчиж хаяад бүгдийг дуусгах гэхээр би өөрөө эрэмдэг үлдэх
учир хяргагдах толгойн өргөлд нь бас нэг толгой, 1,4 килограмм тархи, 3 300 000 000 удаа миний төлөө цохилсон зүрх, 200 гаруй яс, 15
килограмм арьс, өч төчнөөн метр гэдэс гээд л байгаа бүхнээ өгөх учиртай боллоо.
Амьдраагүй хүнд ч гэсэн өмч байдаг ажээ. Одоо би амьдралыг ажиглан харахаа
бүрмөсөн зогсоосон. Харин хоёр дахь толгойгоо насанд хүрэхийг нь хүлээж
аллагандаа бэлтгэн нүдээ аниад хэвтэж байна. Амьдраагүй хэвээр.
3 comments:
Амьдраад явж байгаа хүн амьдраагүй хүний тэмдэглэл чухам юу хэлээд байгааг ойлгодоггүй юм байж ээ :(
TUURSUN hun TUURUGDLUU l bichih yum daa!?
15 tolgoitoi mangas gej ulgert gardag bsna huhed bhad ternii ucriig bi sayhnaas l oilgood bgaan ter yu we gej...
tegeed ter bol hun bjeee ert deer uees l muu huniig oodgiin hun huneeree bhaa bolison ueiig l meddeg bj gej boodog minii bodol shuu timees 15 buu hel 2 tolgoitoi boloh hereggui ee segseehei mine neg tolgoidoo amidrah tuhai programm suulga esvel hovsduul amjilt...
Post a Comment