Sunday, October 6, 2013

Баяртай


Хувинтай ус зайрмагтаж хоносон
Дүнзэн байшинтай намар
Хуурай модны давирхай шиг
Чамайгаа шатаасан
Дулаацаагүй гэвч даараагүй
Дутуу ноцсон үнэрт нь угаартсан
Зайрмагтсан усаараа цай чанаж
Залхууралгүй цааш амьдрахаар шийдсэн

2 comments:

Burnak said...

Сэгсгэр ээ, чи номоо хэвлүүлчихээд надад өгөхгүй яаж чадаж байна аа

Сэгсгэр said...

Үүшээ би хэзээ ном гаргачихаав, яасан билэг дэмбэрэлтэй юм ярьдий миний анд