...Өөрийг нь хамгийн их зовоодог, зоддог хүнээ нас барахад тэвчээрийн багшаасаа хагацлаа гэж гашуудан уйлж байсан нэг хүний тухай сонсож байсан юм. Хүн юмыг зөв сэтгэж байж л зөв амьдардаг гэдгийг хэлэхийн тулд л энэ бяцхан түүхийг сануулсан хэрэг. Ухаантай хүмүүс бэрхшээлийг гавьяа болгон хувиргаж чаддагаараа бусдаас давуу байдаг. Энэ нь хувь хүнд төдийгүй улс орны хөгжилд ч хамаатай. Бид чадахгүй нь гэж суусаар байтал бидний дэргэдүүр цаг хугацаа урсан өнгөрсөөр Монгол хэмээх хүчирхэг домогт гүрнийг дэлхий нийтийн чих сонороос улам бүр холдуулсаар байх шиг эмзэглэл төрдгийг нуух юун. Аливаа юмыг зөвхөн нэг талаас нь туйлшран харах нь хоцрогдож мартагдахын гол үндэс болдог билээ. Тэгвэл хоёрхон сая Монголчууд өнөөдөр бүгдээрээ нэг зүгт харж, хөгжилт том гүрнүүдийн гялбах өнгөнд алмайрчихсан мэт сэтгэгдэл үе үехэн төрөх юм. Энэ нь зөвхөн санаашрахын тухайд ч биш, хөгжил дэвшлийн хөлд огтхон ч сөрөн тэмцэх хүчгүйгээр бууж өгч буй эмгэнэлт зогсонги сэтгэлзүйг бүрдүүлж байгаад түгшсэнийх юм. Бас нэгэн бяцхан жишээг энд сөхье. Өгүүлж буй санаатай минь холбоотой юм л даа. Өнгөрөгч сонгуулийн үеэр УИХ-д нэр дэвшсэн нэгэн эмэгтэйн сурталчилгааны зурагт хуудсыг гудамжинд нааж явсан хэдэн ханхар залууг тэр гудамжны үзүүрт сууж байсан хоёр буурал тун эвгүй "мяалахыг" сонсож билээ. "-Та нар, энэ сайхан залуус нэг хөгшин хүүхний зургийг энд ингэж нааж явах ч гэж дээ. Чааваас даа хохь чинь. Өөрсдөө та нар хийж явах ёстой улс..." гэхийг сонсоод үнэхээр л юм бодогдох шиг болсон.
Хүний ухамсар гэдэг үгийг нэг их хэрэглэдэг байв даа бид, хэдэн жилийн өмнө. Энэ хуучин үгийг одоо жинхэнэ сэтгэлгээнд нь суулгаж ойлговол нөгөө их мөрөөдөөд байгаа хөгжил дэвшил маань биднээс тийм ч их холгүй мэт. Хувь хүний ухамсар доройтож нийгэм бүхэлдээ цөвүүн байдалтай болсон нь гаднын ямар нэг хүчин зүйлээс биш зөвхөн монгол хүний ууч өгөөмөр сэтгэл "цагийн өнгөөр" хомсдож буйтай холбоотой гэж бодном. Эмч хүн өвчтөнийг ганцхан эм тарианы хүчээр эдгээдэггүй. Хамгийн гол нь энэрлийн хүч хэрэгтэй. Өнөөдөр энэ сэтгэл үгүй болсноос эдгэрдэггүй өвчний тоо нэмэгдсээр байгаа гэж би боддог. Хуульчид ч мөн ялгаагүй, ер нь аль ч мэргэжлийнхэн ажилдаа яс махнаасаа хандахаа больж мөнгө, эд зүйл, нэр хүндтэй нь харьцдаг болсон. Өөрөөр хэлбэл зөвхөн шуналаар л ханддаг гэсэн үг.
Өвчтөн нь эмчийн өмнө өвчнийхөө зовиурын тухай биш авах өгөх наймаа, ардын жүжигчин, төрийн шагналт аль эсвэл нэр нь түгсэн бизнесийнхээ тухай л түрүүлж ам нээдэг. Хамгийн муу жишээг л татахад хүчирхийлүүлсэн эмэгтэй тухайн үед хамгийн ойр байгаа цагдаагийн хэсэгт хандаж нөгөө нэг 10 жилийн ч боловсролгүй, погоон зүүсэн нөхөр өөдөөс нь за хаана, хэнд яалгасан гэнээ... гээд л уулздаг. Гэмт хэргийн золиос болсон тэр золгүй хүн шат шатны шүүхэд нөгөө л зовлонт хэцүү балгаа тоочих болно. Хувийн нууц, эмзэглэл, нэр төрөө хамгаалах талаар ёстой бодоод ч нэмэргүй. Хохирсныхоо төлөөсөнд дахин дахин хохирч, бүр илүү шархтаад л үлдэнэ. Ийм харь, энэрэлгүй сэтгэл л хүнийг хүн биш болгож, нийгэм хөжлийнхөө хөшүүргэн дээр гацчихаад байгаа нь харагддаг. Өндөр хөгжилтэй гэж бидний бахархаад байдаг тэр улс орнуудын хөгжлийн гол механизм нь хүндээ чиглэсэн төрийн бодлого байдаг. Манайхан хүн төвтэй хөгжлийн бодлого явуулж байгаа гэх боловч төр засаг нь ард түмнийхээ сайн сайхны төлөө чин сэтгэлээр зовж, монгол хүн монгол хүнээрээ бахархаж эхэлсэн нь өнөөдөртөө харагдахгүй л байна.
Аливаа сонгодог юм хамгийн хялбархнаас л эхэлдэг. Цөөхөн монголчууд бие биедээ санаа тавьж, монгол хүн гэх хүчирхэг мэдрэмжээрээ дэлхийн улс түмнүүдийн дунд нутгархдаг болчиход л мөнөөх гацчихаад байгаа хөшүүрэг эргэн, хөгжил дэвшил рүү хүнд даацаараа алхаж эхэлмээр санагдана. Монгол хүн амьдралын урсгалаа ярихдаа үнэнээ дандаа нуудаг. Хүмүүс бүгд хуурамч, тийм байгаасай гэх сэтгэлээрээ гоёчлон ярьдаг. Жинхэнэ аминчлал гэгч юм бидний бусдад хандах хандлагад байдаггүй учраас тэр нуусан үнэн болох зовлонгоосоо ангижирч чаддаггүй. Бусдад тайлан тавих гэж байгаа биш хөгжлийн төлөө асуудал дэвшүүлж байгаагийн хувьд үнэнээ, сайхан муухай ч гэлээ өнөөдрөө хүлээн зөвшөөрөх сэтгэлийн бядтай байхыг сануулах гэсэн юм. Нэгэнт зөвшөөрчихсөн үнэн тухайн цаг үедээ л үлддэг. Одоо бид шинэ замаар урагшаа алхахыг л хүсэж байна. Дэлхийн тавцанд Монголын эзлэх томоохон зай биднийг хүлээж байна. Тэнд хөгжил дэвшил, хүний сайн сайхны төлөө зориулагдсан бүх юм бий. Одоо зөвхөн хөдлөх л үлдлээ. Хүлэгдсэн бие хөшиж орхивол итгэл найдвар тун багахан үлдэх нь мэдээж. Гутринги үзлийн үл үзэгдэх нарийхан хүлгийг тас татах хүчийг бие биедээ өгөх нартай цэлмэг өдрүүдийг бурхан бидэнд илгээсээр байхад аминч бодлын бяцхан ертөнцдөө тус тусдаа амьдарсаар бид бурхныг бухимдуулж хүчлээд ч тасрахгүй төмөр хүлгэнд орчих вий дээ гэж санаа зовохын эрхэнд энэ жижигхэн санааг Таны уудам бодолд ивлээ. Маргааш минь хүлэггүй сэтгэлгээний цэвэр агаараар амьсгална гэдэгт бас итгэлээ.

1 comment:
Сайн байнуу? Таны бичсэн "Ар монголдоо хурга болж төрөөд ирэг болж идүүлэхсэн" гэсэн цуврал нийтлэлийг уншаад сэтгэл их хөдөллөө. Тэгээд интернетээс хайж байгаад таны блогыг оллоо. Та энэ нийтлэлийнхээ мөрөөр ямар нэг ажил зохиож байгаа юу? Бид туслаж дэмжих хүсэлтэй байна. Монгол хүүхдүүд тэнд сурч боловсрохын тулд заавал хятад болох ёстой байдаг юм бол тэр хүүхдүүдээс монголд авчирч 10 жилд сургаж болохгүй юмуу. Заавал хотод гэлтгүй хөдөөний сургуульд ч сургаж болно шдээ. Заавал монгол улсын иргэн болж чадахгүй ч, монгол улсад маань эх оронтой амьдрах хувь төөрөг тэр хүмүүст байгаа байх гэж бодогдоно. Та энэ нийтлэлийнхээ мөрөөр тэр хүмүүст хэрэгтэй ямар нэг бодит ажил эхлүүлнэ гэдэгт тань найдаж байгаа шүү.
Хүндэтгэсэн,
Л.Баянзул
Post a Comment