Өнөөдөр би шуудангаар захидал хүлээж авлаа. И мэйл, гар утас гээд л эргэн тойрны бүх холбоо харилцаа цахимжсан энэ үед шуудангийн дугтуй хэмээх бараг мартагдах шахсан ч танил дотнохон цаасан уутан дахь халуун дотно үгс надад хаяглагдан ирсэн нь сэтгэлийг хөдөлгөв.
Сайн байна уу, зөрүүдхэн бяцхан наран минь. Баруунаас мандаж зүүн тийш зорьж, гагцхүү намайг-дотор сэтгэлийг минь гийгүүлж байгааг чинь цаг үргэлж мэдэрдэг шүү. Хаврын сар гарлаа. Юуны өмнө чамдаа хаврын мэнд хүргэе. Мөрөөдөл, энхрийлэл, урьхан салхины, дөлгөөхөн том сарны, Онон цөнгөө түрэх, монос нахиалах улирал юм даа. Гэвч өлмий дор цас чихарч, хүүхдүүд ууланд чаргаар гулгаж, айлын хашаанаас хөшөө сүхний дуу дуулдсаар байна. Шинэ жил, Цагаан сарын сонинтой захиа ирэх болов уу гэж их харсан. Хариу захиа ирэхээс нааш бичихгүй гэсэн тэвчээр маань Жавхаагийн ирэх өдөр хүртэл үргэлжилсэн боловч /горьдлого тасарсан ч гэсэн/ чамд би сэтгэл зүрхээ сонсгохгүй байж чадахгүй нь. Зандаа, танайхан сайн биз дээ? Шүлэг мөрөөдөл, найз нөхдийнхөө тухай баяр гунигаасаа хуваалцаач дээ гэж гуйх байна... Намар чиний захиа ирэгч үүрээр эрээгч үнээ минь тугалсан...
Одоо цагт хайгаад ч олдохгүй жинхэнэ "орги" сэтгэлтэй, мөн дэндүү "орги" амьдралтай, хачин хэдэн нөхөд минь буйд хөдөөд /бүр хөдөөгийн хөдөө/ амьдарч, соёл иргэншлийн дуулианаас огт ондоон зүрх сэтгэлийн лугшилтаа анирдан суудаг билээ. Тэднээс хааяа гэнэтхэн захидал ирэх нь шувуу нисэх шиг, салхи үүсэх шиг болдог оо. Тэдний захидал надад хүн байхын утгыг өвдтөл сануулж, их хотын саарал амьдрал дунд би зүрхний угаас өөрийн эрхгүй ханхийтэл санаа алддаг юм. Би "өөрчлөгдөж" байгаагаа мэдэрдэг...
5 comments:
Hotod baidag hun haaya hodoo garahaar uhaan tselmeed dotor uujraad ireh shig boldog gej neg zohiolch erhem helj baisan, 'hotiin saaral' yaruu sandruu buh yum tolovlogoo tootsootoi amidralaa gej... Tani naiz bas goyo bichdeg yum baina. Bi naiziinhaa tuhai horog bichih geed chadsangui nurshuu mortloo burheg hachin bolchihloo. Yaval deer baij ve, zovlooch.
Yamar goyo yum we. bi anx udaa axaasaa "my duu konkursandaa sain beldeerei" gesen ugtei, axiin uuriin zuragtai neg zaxia awch baisan yum baina. Ter ye sanaand orchixloo. Ax maani xotod oyutan bolood nadad namaig konkursdax yer ugch yawuulsan uramiin ugtei zaxia l daa. Zaxidal gesnees nadad Choinomiin neg zaxidal gedeg saixan shuleg baigaan shdee. Bi margaash comment deer chin postilnooo xexe. Odoo butneer ni sain sanaxgui baina.
Гангад: Найзынхаа тухай хамгийн онцлог эсвэл бусдад илүү сонин санагдах тийм дурсамжаас эхэлвэл аяндаа цаашаа хөврөх байх даа. Хамгийн гол нь богино өгүүлбэрүүдээр бичээрэй. Тэгвэл их эвтэйхэн болдог юм... Манайхаар зочилсонд баярлалаа.
Оогийд: Би танайхаар байнга зочилдог, чиний үзэл бодол, бусдад хандах хандлага чинь их таалагддаг шүү. Баярлалаа
Ааяа, амьд захиа, айн.
Чойномын “Захидал”
Захидал гэдэг, баяр баясгалан,
Залуу хүний хайрын сэтгэл,
Заримдаа бас, хэн нэгэн дээр
Задран дэлбэрэх хүнд бөмбөг юм.
Хуудас хуудсаар их захидал дотор
Хумхийн төдий үнэнч үггүй ч бий,
Хуруувчин чиний нууцхан захидалд
Хувьхан заяа багтраад ирэх ч бий
Эрээлсэн цэцэгтэй дугтуй дотор
Бараалсан аянга зангираад ирэх ч бий
Инээсэн зурагтай дугтуйн цаана
Ирлэсэн хутга нуугдаад ирэх ч бий
Үнэртэн шингэсэн анхилуун хуудсанд
Өмхий санаа багтаад ирэх ч бий
Үзэмж цэвэрхэн бичгийн мөрүүдэд
Үхсэн заль шингээд ирэх ч бий
Алга дарамхан захидлын дугтуйд
Алах дайсан, аврах нөхөр
Амрагийн дунд чулуудсан яс
Амьдралын замд буслан хавх
Хахууль амласан бялдуучлалын ембүү
Халдвар ихтэй сэтгэлийн тэмбүү
Ханилал, хагацал, инээд, нулимс,
Хамаг хорвоо бүгд багтдаг байна.
(1976-5-31)
Нөгөө шүлэг
Post a Comment