За хө өнөөдөр чинь харин намтар түүхтэйхэн шиг эхэлж байна шүү. Таксины жолоочид зодуулж нүдүүлсэн шиг ажил дээрээ ирдэг юм байна би гэдэг хүн. Гадны хүнээр гар хүрүүлснээ тэмдэглэж арынхаа бааранд аяга кофе, нэжгээд тамхи угсруулчихаад ажил дээрээ орж ирлээ. Одоо л нэг овоо зүгшрэх маягтай болчихоод гар хурууны салганаа жаал намдмар аядаад сууж байна даа хө. За тэгэхээр ийм юм болсон юм аа. "Од" кинотеатрын хажуугаас Сүхбаатарын талбайн баруун үзүүрт байх ажил дээрээ ирэх гэж нэг такси барьдаг юм байна. Таксины жолооч шаал хөдөөний нэг "гар" орж суусан цагаас эхлээд л орчлон хорвоогийн юм хамж шимж бураад, дуугай яваад байсан чинь харин бүр давраад онгод нь орсон бөө шиг сүүлдээ бүр п---гээр эхэлсэн хараалыг өгүүлбэр бүртээ хавчуулаад эхлэнгүүт нь тэсвэр тэвчээрийн хүлээс тас үсрэнэ биз дээ. "Чи ямар их юм ярьдаг юм бэ" гээд аваад хаячихлаа шүү. Тэгсэн харин мань хүн п---гээ шууд над руу хандуулаад шүлстэйгээ цуг үсэргэчихдэг юм. За за дүүрсэн хэрэг, 500 метр хүрэхтэй үгүйтэй зам үлдчихээд байхад харайж буугаад яахав гэж шийдээд нүдээ таг аниад шүдээ тас зуучихлаа. Амнаасаа ахиад хий ч гаргасангүй. За тэгээд ашгүй ажлын үүдэн дээр нэг юм ирээд 1000 төгрөгөө гаргаад иртэл 5000 гэдэг юм даа харин ч гэж /гарч өгсөн байгаа биз/. Өгнө өгөхгүй гэж хэсэг зууралдсаны эцэст тас гээд л явчихсан чинь мөрөн дундуур татаад авдаг байгаа. Далан дундуураа татуулсан ÷игээрээ л бас л амнаасаа хий гаргалгүй үсрээд буучихаж байгаа хүнийг та нар яах юм айн? Ийм л юм болсон юм даа. Өөр юу ч болоогүй... хэ хэ хэ
15 comments:
Хөөрхий тэр муу амьтанд нүгэл хураалгаад, нүдүүлж энэ тэр...
Харин тийн, муухай юм болжээ тэ? Би ч бас бодоод л байгаан
Гөх найз гөвүүлсэн андынхаа блогт түргэний машин шиг ороод ирсэнд гялайлоо
Түргэний машин ч гэх шиг, мэргэжилээр нь доромжилдог байна ш д...хэхэ
Нэмж нүдхиймсан
Хөх-д: Түргэний машины жолооч юмуу тэ /ха ха ха/
Зодуурын мөр нь түмэн үедээ удамшсан хөх Монголын Хөх баньд "унаж байгаа хүнийг нэмээд түлхэж байгааг" юу гэж ойлгох вэ аан? /Ёооё миний муу сэгсгэр блог бүр мэссэнжэр болж хувирлаа л доо хэ хэ/
Сэгсийтлээ зодолдохгүй,
дахиад тэгвэл ахыгаа дуудаарай.
Баярлалаа эрхэм Арсун. Дараа ажил дээрээ биш танай ажлын үүдэнд очоод мөнгөө төлж хэвшье. Нээрээ нэг мөрөө гөвүүлчихээд нөгөө мөрөө тавиад өгсөн чинь амжилгүй асаагаад хөдөлчихнө лээ /хихихи/. Хоёуланг нь гөвүүлцэн бол буян болохгүй юу. Нэг л сэтгэл дундуур байноо
Даварчихсан гар вэ тэр одоо, өөртэй нь шан пан хийсэнгүй гэж тэгж байгаан байх даа. Чи нүдэнд нь нэлээд мөнгөлөг, төвөгшөөсөндөө 5000 төгрөг төвөггүй шидчих нүнжигтэй харагдаж дээ.
Машинынх нь дугаар байна уу, барьж олоод базаж хаяад, хуцдаг амыг нь хуга үдээд, халтар нүүрэнд нь хадаасаар тэмдэг тавьчихийнсан. Тэгээд дахиад таарвал таних тэмдэгтэй, өөрийнхөө уран бүтээлийг харж ханамжтай нь аргагүй мушилзахгүй юу.
Хонзон арилгаж хорсол тайлах үйлчилгээ үзүүлдэг "Араа бодоорой" компанийн ахлах мэргэжилтэн, "Ар монгол" хөдөлгөөний зохицуулагч, шанаадаж унагаж шалтай тэгшлэх үйл ажиллагаагаар мэргэшсэн Атаманцэцэг
алалцдаг газар алалцаа л гарку хэхэ. Дал мөрөн дундуураа датуулж байгаа чинь нүдэнд харагджийн. Нэг тамхийг нэлээн хэд юм шиг угсруулдаг эрдмий чинь сурхийн сан.
Yaadag muu DUX we :-)
даварцийн... тийм жижкэн амьтны дал мөрлүү цохьжээдэг... ёоооёо... тэ.. станэрэ...
Занданхүүг зодоод хээ яасан нүгэлтэй хар новш вэ. Сайн уу. Занданхүү. Ажил төрөл сайн биз дээ. Чиний блогийг уншаад гайхаад инээгээд гуниглаад суужийн даа.
Дэндсэн амьтан байна.
Post a Comment