Thursday, December 25, 2008

Уйтгар...


Санаа амрахгүй л байна даа...

Гадаа цас ороод эхэлчихсэн

Гацуураа чимэглэцгээчихсэн

Ганцаардлаа юугаар чимэх билээ?

Анх удаа шуурганаар

Аз жаргалыг хүслээ

Санаа амрахгүй л байна даа...

16 comments:

Anonymous said...

єнєє орой надтай уулзаад уувал ууг нь санаа нь амрана даа :р

Anonymous said...

Аз жаргалыг хүсчихээд бас санаа нь амрахгүй байна уу яасан шуналтай юм бэ гсн

Сайхан бичжээ

Anonymous said...

Гунигтай л яваад байгаа жаал юм даа. Гунигаа тайлтал нэг үнсэлцчихвэл тэ ;)

Anonymous said...

Цаг мөч эргэж ирэхээс өмнө
Цасан шуурга надаас холдож байна.

...
Цасан шуурга надаас холдох тусам
Нөмөр сүүдэр хэрэггүй болно
Цаг мөчийн амгалан тайван байдал
Цаазлагдахын өмнө тэвчиж хүлээхтэй адилаа

Арчаад л өнгөрсөн сайн сайхны минь толинд
Ааш зан минь надтай нэгэн дусал
Халуун залуу насаа хадгалж үлдээх
Хайр сэтгэл минь надтай нэгэн мөчир өө

Өвөл зунаар ч ялгаагүй өнгө бүрийн жимстэй
Өтгөн ногоон модод сэтгэлийн минь гүнд цэцэглээд
Хэнхдэг цээжиндээ хадгалсан мөнхийн ус минь
Хэн хүний алган дээр адилхан дусалж байдаг аа

...
Арван зургаатай охин хонгор
Агшин зуурын цас мэт ганцхан будраад замхрахад
Түүнтэй хамт шуурга болсон сэтгэл зүрхээ
Түүдэг гал шиг хөгжөөхийг минь хүлээгээч дээ
ZZZZ

Anonymous said...

Segseekee..zul sariin mend xurgii..:-)

Anonymous said...

huuye, Tenemel ee, sain uu. End ingej uulzdag baih gej. Z

Anonymous said...

Оли-д: Өө, Оли минь дээ, маргааш байдаггүй бол болох л сайхан санал байна. Баярлалаа.

Үлэмж-д: Шунал ихдэж бүр шулам болчихоод, эргээд хүн болох гэж тарчилж байна даа найз нь. Хэхэ

Сейнна-д: Үнсээд амилуулчихдаг үлгэрт итгэсээр л байгаа шүү дээ... Харин цагаан морьтой ханхүүг ирэхгүй болохоор л гуниглаад байгаа юм. Хаа нэгтээ цаадахтайгаа тааралдвал хэлээрэй. Чи ч тааралдах магадлал асар өндөртэй хүн шүү дээ. Хэ хэ хэ

Анон-д: Хэ хэ Зүүдчин минь дээ, сэтгэл хуучирдаггүй ч гэсэн үргэлж зүлгэж байхгүй бол тоос дардаг л юм шиг байна.

Алтайн уулс-д: Баярлалаа, хонгорхон анд минь. Чамд бас Шинэ жилийн баярын мэнд

Анон-д: Тэнэж яваа улс хаана ч уулзана шүү дээ. Ингэхэд би хэнтэй тааралдчихав аа?

A.Амарсайхан said...

Ганцаардлыг ганц шил хатуу юмаар чимбэл сайн гэж Ганжуур Данжуурт бичсэн байна лээ. /131 дүгээр тал, 2 дугаар мөр, 5 дахь үг/

Тулгаа said...

Баярлахдаа хүртэл ганцаарддаг сонин шүү, ганцаардахдаа баярладаг ч юм уу.

Anonymous said...
This comment has been removed by the author.
Anonymous said...

Uitgar urgeesen Saihaan duu sonsohgui yu. Jishee ni, Jargalsaihanii Gantsaardal, /Udirdagch kinonii soundtrack/

Anonymous said...

Амараа-д: Ганжуур Данжуурт байгаа хамгийн чухал мэдээг олж сонсгосон анддаа баярлавч ханашгүй. Шууд хэрэгжүүлдэг хэрэг. Үр дүнг нь бурхан өршөөг.

Тулгаа-д: Хайр найрын дуун дундаас ч хийлийн аялгуу олоод сонсчихдог би ер нь угийн урагшгүй товариш байгаа юм.

Зоригт-д: Нээрээ ч хааяа сайхан дуу сонсчих сайхан шүү. А.Фетийн “Уйтгар гуниг төглийн цаадах сар шиг байдаг Униарт алс руу зүрхийг минь хөтлөөч дээ” гэдэг шүлгэнд дуртай би...

Anonymous said...

Дахиад л цас
Цаг мөч эргэж ирэхээс өмнө
Цасан шуурга надаас холдсоор л
Хаашаа тэр вэ гэж асууж шалгаахгүй
Хажууд минь үлдэх бүсгүй гэнэн хонгор
Хамтдаа биднийг амьд байхад
Хайр сэтгэлийн минь цэцэрлэг үргэлж зунаараа
Исгэрэн одох шуурга салхин дунд
Итгэлийн минь модод шив шинээр цэцэглээд
Ирт мэсээр тас чавчуулсан сэтгэлийн шарх
Илбэх мутрын аясаар зөөлхөн аньдаг аа

ganga said...

Saihan bayarlaarai Seegii mini, chamd ineed bayar ireg.

Anonymous said...

SEGSEEK..SHINE JILIIN MEND..:-)

Uitgaraa gargachixsan biz dee...Xaaguur l yavaad bna..xodoo yavaad bx shig surag sonsogdson ..he he..niitiin chatad xaragdax shig bolson tegj..

Irex ondoo amjilt duuren baigaarai..Erel xaiguuliin ajild chini mash tom amjilt xusii.. :-)

erhtsas said...

Хайртай агаадаа баярын мэнд хүргэе!!! Сайхан баярлаарай. Шинэ он гарахаар таныг агаа гэж дуудахаа болиод аниа гэж дууддаг болноо, танд өгөх миний бэлэг шүү. хэ хэ хэ