Wednesday, April 10, 2013

Ай, хавар аа


Би байгалийн амьтан биш
Харь гаригаас ирсэн
Биеэ тарималжуулсан
Байгаль орчинд ээлтэйгээр
Бодох минь цэцэг үрслэх шиг
Болц нь гүйцсэн төмөрлөг 
                           ишин дээрээ
Огт оргүйг дуулна, үл ганхана
Орчлонгийн хавар цаг юм сан...

5 comments:

Anonymous said...

Хавар аа Хавар ааааааааааа....

Anonymous said...

Хар болдог хавар
Хатаж хорчийдог хавар

Anonymous said...

Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар
Монголын сайхан оронд жил жил дэлгэрч
Энх улирал ханахад хүний сэтгэл тэнэгэр
Өвсний соёо цухуйхад морь мал ханагар. Д.Н

СЭГСГЭР зориулав.....



Anonymous said...

СЭГСГЭРТ шөөөөө

Сэгсгэр said...

Анон1: Очиж явна гэж хэлүүллээ шүү Хавар чинь. Дуудсаныг чинь дуулсан гэжээн

Анон2:
Цагаан болгодог хавар
Цайруулж "өнгөлдөг" хавар гэж зөрүүдлэхгүй юу ккк. Худлаа гэвэл хацар сайртсан нь харлаж биш цайрч харагдаад байгаан толинд хэхэ


Анон3: Талархлаа. Орж гарч байгаарай