
Уруулаа будаж нүдээ тодруулаад
Учралын дуу аялан бүрэнхүйг зориход
Араас ширтэх хэн нэгэн байхгүйд
Амрах шиг болоод санаа алдахад
Нэлэнхүй цагийн орог алчуур
Нэрнээс минь гулсан унахад
Ирсэн зүгийн мартсан оршихуй
Итгэж ядан өмнөөс тосоход...






үлдэж байгаа юм. Тэгээд л арга хэмжээ авч эхэллээ. Манай эмээ найз лам өвгөнөөсөө рашаан утлага авчраад л агаа бид хоёрын сайртай гарыг орой болгон угаалгах компанит ажлаа ид өрнүүлж байсан үе. Усан дээр жоохон рашаан дусаагаад угаалгадаг юм. Би гэж буруу номтон тэр рашаанаар нь угаахгүй утахгүй гээд оройдоо бөөн дайн дажин болно. Орон доогуур ороод хэвтчихнэ. Эмээ таягаараа түлхэж төнхөж аргаа бараад Агаагаар баривчлуулан гаргаж ирээд хүч хэрэглэн байж гарыг нь норгосон болж, гардан тулаанд хүч мөхөсдсөн Сэгсгэрийн нус нулимсаар “Рашаалах” арга хэмжээ өндөрлөдөг сөн. Тэгсэн хөөрхий муу Сэгсгэр жирэмсэн болоод өнөөх рашаан утлаганд нугасгүй орлоо. Нар үнэн жаргав уу худлаа далдрав уу л “Эмээ хэдүүлээ рашаанаараа гар нүүрээ угаах уу? Эмээ би төмпөнгөө оруулаад ирэх үү?” Эмээгийн нар гарч байна гэж юухэв. Миний охин ийм л мундаг даа, ёстой сайн гээд л шүүгээ авдар хоёроо тэмтрээстэй. Харин муу Сэгсгэрийг гэдсэн доторх хүүхдээ гаргахгүй арга хэмжээ авч байна гэж яаж санахав дээ зайлуул. Эмээ минь рашаанаар угаах болохоор л “За миний хүүхдүүд их сайн юм боддог юм шүү. Ийм тийм хүслээ бүтээсэй гээд л залбирч угаана шүү дээ” гээд л захидаг байсан юм. Би ч рашаанаараа гараа угаангаа “Ганжуур өвөө минь, гэдсэн доторх хүүхдийг минь одоо биш том болсон хойно минь гаргаж өгөөрэй” гэж дотроо шившихийг юу гэж мартахав. Ингээд хэсэг хугацаа өнгөрөхөд миний гүзээ нэмж томрохоо зогслоо, эмээгийн баяр хөөр ч нэмэгдлээ, би ч чин сүжигт нэгэн боллоо. Ганжуур өвөөгийн өгсөн рашаан маш сайн рашаан. Миний нөгөө хүүхэд одоо болтол гарч ирээгүй л байгаа. Одоо гараад ирвэл би ангийнхнаасаа ичихгүй ээ...


