Wednesday, January 30, 2008

ТЭНГЭР УГСААТ МОНГОЛ ТҮМНИЙ ИХ СУУРЬШИЛ

Загалмайтны шашны зүрх болсон Генуя хотоос Ромын пап дамын захидлыг өвөртөлсөн хоёр гэлэн Азийн гүн дайд тийшхи татарууд гэж нэрлэгдсэн Монголчуудын төрөлх нутаг тийш хөлгийн жолоо залжээ. Эзэнт гүрний зарлиг тушаал гуравхан хоногийн хугацаанд өртөө өртөө дамжин салхи мэт довтолгон гүрний өнцөг булан бүрт хүрдэг байсан хоёр тивийг дамнан тогтсон хэдэн мянган бээр уртаас урт замаар хоёр жил гаруй зовж зүдэн байж сая нэг Төв Азийн тэгш өндөрлөгт хүрчээ. Тэднийг энэ нүүдэлчдийн өвөрмөц ахуй байдал, зан заншил, нэн хүчирхэг байдал зэрэг нь үнэхээр алмайруулж байлаа. Бүдүүлэг гэж тооцогдож байсан энэ нүүдэлчид маш олон талаараа тухайн үеийн өрнөдийнхний гайхшралыг төрүүлж байсан юм. Цэргийн зохион байгуулалт, байлдах ур чадвар, тэсвэр хатуужил, төрийн тогтолцоо, өртөө улаа, худалдаа наймааны аюулгүй найдвартай зам, бас бусад бүх шашныг ижил тэгш эрхтэй хэмээн зарлан тунхагласан байдал Европчуудын хувьд цоо шинэ зүйл байлаа. Чухам тэр л үед Европчууд тэрс буруу номтон гэж мянга мянган хүнийг хотын төв талбайдаа шашны шүүхээр оруулж цаазалж, амьдаар нь шатааж байсан билээ. Ийм нөхцөл байдал улс хийгээд шашны оршин тогтнох боломж гэж үздэг байсныг бодож үзэхэд монголчуудын эл байдал папын элчдийг үнэхээр цочин гайхахад хүргэсэн нь дамжиггүй юм. Монголчуудын эзэлсэн нутагт Монголын хүчирхэгийг хүлээн зөвшөөрсөн олон шашин олон үндэстний эв нэгдэл бүхий Монголын Пактори буюу Монголын энх гэдэг ойлголт хэдийн буй болсон байлаа. Нүүдэлчид бусдын адил хэзээ ч суурьших шинжгүй, хуучны нүүдэл ахуйгаа түшсэн хэв заншилтай байлаа. Гэвч чухам энэ үеэс л бүх монголын хувьд хотжин суурьших анхны үйл явц хэдийн эхэлчихээд байсан юм. Дэлхийн чихийг дэлдийлгэсэн Хаан хотыг Хубилай Бээжинд цогцлоож байсан бол Дундад азийн Хүлэгүгийн улс мавритани уран барилгын гайхамшигт дурсгал болсон хотуудыг босгож, Бат хаан цоо шинэ ур хийц бүхий Сарай хотыг Оросын өмнөд нутагт өрнө дорны урчуудаар бүтээлгэж байлаа. Эзэнт гүрний хамаг тансаг, хүчирхэгийн бэлгэдэл болсон Их Хар хорум хотыг Өгөөдэй хаан хорин жилийн байгуулсан юм. Түүний дараа дараагийн хаад энэ үйлсийг үргэлжлүүлэн ертөнцийн бүхий л хүний харааг булаам баян тансаг, гайхамшигт хотыг нүүдэлчдийн эх нутгийн голт зүрхэнд асаасан юм. Үүнээс жаахан хожим боловч чухам л энэ нүүдэлчин монголчуудын угсааны хаан Энэтхэгийн Агра хотод ертөнцийн долоон гайхамшигийн нэг Таж Махалын сүмийг хайртай хатандаа зориулан үнэнэч хайр дпурлалын бэлгэдэл болгон цогцлоон бүтээж байлаа. Суурин соёл иргэншилд төдийлөн таашаалтай ханддаггүй монголчууд аажмаар суурин соёл иргэншлийн амин зүрх болсон хот байгуулалттай аажим боловч ихээхэн далайцтайгаар татагдах болсон юм. Папын захидлыг өвөртөлсөн Карпино, Жувейни гэх хоёр гэлэн Төв Азийн нутаг дэвсгэрийн дөнгөж зах руу орж явтал нэгэн гайхалтай зүйлтэй таарчээ. Тэдний өмнөөс уудам хөндий дүүрэн бүхэл бүтэн хот нүүж явлаа. Нүдэндээ итгэмгүй. Мянга мянган үхэр тэргэн дээр ачаалсан жижиг том үй олон нүүдэлчид. Хот бүхэлдээ аянчдын нүдний өмнө нүүдэллэн айсуй гэнэ. Энэ бол өрнийхний хувьд хэзээ ч харж байгаагүй цоо шинэ зүйл байсан юм. Харин нүүдэлчдийн хувьд энгийн л нэг амьдралын хэвшил. Тэдний хувьд хот гэдэг зонхилогч ноёд жанжнаа тойрон хүрээлсэн албат иргэдийн их нүүдэл. Ийм явдаг хот жилдээ хоёроос гурван удаа байнга нутаг сэлгэн нүүдэллэнэ. Аянчид нүүдэлчдийн энэ байдлыг тэмдэглэлдээ бичиж үлдээсэн нь бидний хувьд эртний нүүдэл хотын чухал судлагдахуун мэдээлэл болсон юм. Монголчуудын суурьшил эхэн үедээ ийм л байдалтай байж. Яваандаа улс гүрэн хүчирхэгжихийн хэрээр тодорхой тогтоосон нэг газраас удирдан залах шаардлага гарч суурьшиж эхэлжээ. Эхэндээ энэ үзэгдлийг олон монгол ноёд таалсангүй. Урьдийн адил явдаг хотдоо тааваар суугаад өвсний соргог, усны тунгалагийг эрэлхийлэн нүүдэллэхийг илүүд үзэж байсан. Гэвч дэлхийн талыг атгасан монголчууд хүссэн ч хүсээгүй ч суурьшин амьдрахаас өөр аргагүйд хүрсэн билээ. Төв азийн тэгш өндөрлөгт эзэнт гүрнээ байгуулж хүчирхэгжиж явсан Хүннү, Уйгар, Кидан, Түрэг угсаатан өөр өөрийн хот балгадыг байгуулан суурьшихыг хичээж байсан ч чухамдаа Их Монгол улсын үед л энэ нь биелэлээ олсон гэхэд хилсдүүлэг болохгүй. Энэ л үед монголчууд ертөнцийн найман зовхис дөрвөн зүгт гайхамшигт хот балгадыг бариулж, өөрийн нутагтаа их хааны дөрвөн хатан болон их хааны өвөл зуны басхүү нийслэл хотоо байгуулж Хар хорум гэж нэрлэсэн юм.Монголчуудын хамгийн далайцтай хот байгуулалт энэ цаг үед үлэмж хүчирхэгжсэн. Өнөөгийн малталтаар Хар хорум хот тухайн үедээ асар том байсан бөгөөд хот байгуулалт төлөвлөлт нь тэр үеийн хамгийн дэвшилттэт арга хэлбэрийг сонгож байсныг нотолдог юм. Цэвэр бохир усны шугам, хотын доторх цэцэрлэгжилт, дүүргүүд нь хэчнээн нарийн зохион байгуулалттай болохыг одоо ч илрүүлсээр байгаа. Бидний үед харамсалтай нь үлдэж хоцроогүй ч тухайн үедээ дэлхийн нийслэл хот гэдэг алдар нэрийг хүртэхүйц эрхтэй баян тансаг хот байжээ. Хубилай хааны байгуулсан Хаан хот буюу өнөөгийн Бээжин хотын эртний байгууламж судлаачдын сэтгэлийг ихээхэн хөдөлгөдгийн адил Хар хорум ч гэсэн тийм хот байжээ. Олон удаагийн дайн тулаан, харийн довтолгооноос болж балгас болсон хэдий ч энэ хот бол монголчуудын хот байгуулан суурьшиж ирсний хамгийн гайхалтай дурсгал билээ. Их Монгол улс задран бутарч зүг бүрийн монголчуудын цөөнх хэсэг нь Төв азийн тэгш өндөрлөгтөө эргэн ирж байлаа. Гэвч тэд гар амар хөл хөсөр жаргасангүй. Төр засгийн эрх мэдлийн төлөөх тэмцэл улам ч гаарч, зон олон хөлд нь нэрвэгдэж байлаа. Түүхэнд энэ үеийг бага хаадын үе гэж гуниглан бичдэг. Одтой тэнгэр орчиж олон улс байлдаж гэж нууц товчооны тэмдэглэл жинхэнэ биелэлээ олж байсан юм. Хэдийгээр Их Монголын нэр сүр, хүчирхэг байдлыг дахин буй болгох гэсэн олон удаагийн оролдлого гарч байсан ч үр дүнд хүрэхгүй байлаа. Монголчууд Батмөнх даян хааны үед хоромхон зуурт ч гэсэн эв нэгдлээ хадгалж чадсан боловч түүний дараагаас дахин бутарч дахин сэхэл авсангүй. Цаг үе ээдрээтэй хэцүү бэрх байлаа. Өмнө зүгээс манжууд монголыг тусгаар байдлыг эвдэхийг санаархаж эхлэв. Монголчууд шашны доор нэгдэх гэсэн оролдлогыг хийхийг хичээлээ. Чухам энэ л үед Түшээт хан Чахундорж өөрийн таван настай хөвгүүн Занабазрыг Монголын анхдугаар Богдод Монгол уулын өвөр, Бага Монгол уулын арын Ширээ цагаан нуурын хөвөөнд өргөмжлөв. Ингээд Автай сайн ханы авчирсан Чингис хааны асаасан анхны голомтыг галтай зултай нь хамт авчирч тусгайлан зассан тахилгын гэрт байрлуулав. Ингэж монгол түмний гал голомт Ширээ цагаан нуурт бадамлав. Шар бөсийн орд гэж түүхнээ алдаршсан энэ орд ийнхүү монгол түмний гал голомт ариун газар хэмээн нэрлэгдсэн билээ. Өнөөгийн Монгол улсын их нийслэл хотын үүх түүх ийнхүү Чингис хааны асааж, Өэлүн эхийн үлээн хөгжөөсөн ариун галаас бадамлан гурван зуун 368-дахь жилтэйгээ золгон байна. Зургаан жаран илүү насалж буй нийслэл хот маань энэ зуур олон арван удаа нүүдэллэсний эцэст өнөөгийн Хан уулын ар хормой, хатан тунамал Туулаараа эмжээрлүүлэн оршин тогтносон билээ. Салхины эх нь дээр, усны тунгалаг нь дээр, уулсын нөмөр нь, ургамалын шимтэй нь дээр хэмээн шинжсэн Хүн чулууны энэ хөндий язгуурын нүүдэлчдийн хэзээний амин сүнс болсон нутаг байлаа. Хүрэл зэвсгийн үеэс энд нүүдэлчид нутаглаж утаат тулгандаа аргил саргил галаа асаан эргэл боргил цайгаа чанан, сүү идээнийхээ дээжийг өргөн барьдаг байж. Дотооддоо эв нэгдэлгүйн улмаас хамаг улсаа хагацаасан Түрэгийн мэргэн Тоньюк жанжин гомдол ухаарлынхаа үгийг энэ нутгийн хад асган дээр сийлэн үлдээсэн байна. Чингисийн өмнөх үеийн хамгийн хүчирхэг хаан Хэрэйдийн Тоорил ван чухамдаа энэ л Туулын хар шугуйд их улсынхаа хот балгадыг босгож байжээ. Манжийн цэрэгт ялагдсан Галданбошигт хаан чухам л Хан уулын битүү ширэнгэ ой модонд амь нас юугаа даатган гансарч явсан нь эдүгээ монгол хүн бүрийн сэтгэл зүрхэнд уяатай бий. Харийн түрэмгийлэгчдээс эх нутгаа чөлөөлж яруу алдраа дуурьсгасан Сүх жанжны цэргийн их уухайг энэ буурал газар шороо мартаагүй. Буурал түүхийн нугачаа болгонд монгол түмнийхээ гомдол гуниг, өөдлөн дэвшихийн дуу цуурайг хадгалсан Хан уул, Хатан Туул минь ирээдүйн монгол түмний бахархал, хөгжил дэвшлийг ширхэг чулуу, дусал ус, сэвэлзэх салхиныхаа эрчлээнд сийлэн үлдээх биз ээ. Монгол түмний заяа буян өндөр байж монгол төрийн сүлд их хааны асааж, хатан эхийн үлээн хөгжөөсөн гал мэт үргэлж өөдрөг байж монгол түмний их нийслэл Улаанбаатар минь хөгжин дэвжих болтугай.

Tuesday, January 29, 2008

ТЭР УЯНГЫН ИХ МАСТЕР БАЙЛАА

ФРАНЦ ШУБЕРТ
Бяцхан Франц айлын отгон хvv. Эцэг нь сургуулийн захирал, эх нь гэрийн эзэгтэй. Хоёр ахтай бөгөөд тэд нь мөн л эцгийнхээ адил багш болцгоосон улс. Томынх нь нэр Игнац, нөгөөг нь Фердинанд гэдэг. Эднийх ядуувтар айл ч оюунлаг гэр бvл байжээ. Тэднийд Хайдн, Моцартын зохиолууд байнга эгшиглээстэй. Францад аав нь хийл, том ах нь төгөлдөр хуур зааж өгчээ. Жаал хvv хөгжимд тун ч авьяастай болохыг хавь ойрынхон шагшин магтацгаана. Игнац " Хичээллэж эхлээд хэдхэн сар болоод байхад дvv маань би өөрөө чадна, надад заах гэсний хэрэггvй гэлээ. Би эхэндээ гайхсан боловч тэр даруйдаа л хvлээн зөвшөөрөхөөс аргагvйд хvрсэн" гэж хожим ярьж байжээ. Удалгvй анхны багш нараа "хол хаясан" тvvнийг илvv сайн багшид шавь оруулав. Шинэ багш нь сvмийн тэргvvн бөгөөд тэрээр урьд нь хэзээ ч ийм гарамгай шавьтай байгаагvй гэнэ. Франц 11 настайдаа сvмийн найрал дууны төгөлдөр хуурч болов. Мөн найрал хөгжимд хийлээр гоцлохын зэрэгцээ дуу, дөрвөл, төгөлдөр хуурын ЖИЖИГ аязуудыг зохиосон байна. Хөгжмийн ийм олон талт авьяастай тvvнийг тэр жилд нь л улсаас vнэ төлбөргvй сургадаг тусгай сургуульд илгээжээ. Энэ нь хөгжмийн гоц авьяастай болон ядуу гэр бvлийн хvvхдийг хамруулдаг сургууль аж. Хийл хөгжим сайн тоглодог байсан тvvнийг очингуут нь сурагчдын найрал хөгжимд хуваарилжээ. Тэд орой бvр тоглолттой байдаг бөгөөд нэлээд амаргvй хөтөлбөртэй. Симфони тоглож хvчээ сорино. Хайдн, Моцарт, Бетховеныг шvv. Хөгжмиин ертониөд шинэ шинэ vйл явдал өрнөснөөр залуу Шубертын уран сайхны төсөөлөл бvрэлдэн бий болсоор байв. Өөртөө хатуу чанга шаардлагатай, сонголт хийх чадвар сайтай байсан тэрээр багаасаа л жинхэнэ урлагийг хуурамчаас, өөрөөр хэлбэл ор нэр төдий бvтээлvvдээс ялгаж чаддаг байжээ. Бетховены симфониуд өөрийн эрхvй бахдал төрvvлж, Моцартынх тvvний сэтгэлииг бvр донсолгож орхино. Тэр театраар байнга орж дуурь vзнэ. Глюкийн "Ифигения" дуурийн Ифигениягийн ари шиг гоё сайхан юм гэж энэ хорвоо дээр байдаггvй байх аа гэж нэг удаа найздаа ярьж байжээ.Багш нар нь мон л тvvний хөгжмиин авьяасыг биширнэ Гармонийн' хичээл заадаг багш нь "Би энэ хvvхдийг ямар нэгэн нэг юманд сургаж чадахгvй нь. Бурхан өөрөө тvvнд бvгдийг заагаад өгчихжээ" гэж хэлж байж. Франц хөгжим зохиосоор байв. Тvvнийг ихэд дэмждэг Шпаун гэж найз нь 1812 онд зохиолуудаас нь Моцартын найз Шмидт хэмээх алдартай хийлчид vзvvлэхэд тэрээр " Энэ бvтээлvvдийг хvvхэд бичсэн гэдэг нь vнэн бол тэр өнөөдрийг хvртэл цөөхөн байсан мастеруудын нэг болно" гэж нэлсэн байна.Хөгжмийн суутан Шуберт тухайлбал Моцартаас тэс өөр орчин нөхцөлд зохиол бvтээлээ туурвиж эхэлжээ. Моцарт бол багаасаа л олны анхаарлын төвд байж дэмжлэг магтаалын дунд өсч хөгжсөн. Харин Шуберт энгийнхээ дарамтаас болж нууцаар бичдэг байжээ. Багш эцэг нь хvvгээ оюун сэтгэхvйнхээ бvхий л нөөцийг хөгжимд зориулж байсныг дэмждэггvй байв. Ялангуяа математикийн хичээлдээ жил ирэх тусам муудаж байгаад сэтгэл ихэд тvгшинэ. Yгэнд нь ордоггvй хvvгээ амралтаараа гэртээ ирэхийг нь хvртэл хориод байтал ээж нь өөд болчихжээ. Эцэгтэйгээ санал зөрөлддөг болсон, дээр нь эх нь хорвоог орхисон тэр цагаас хойш тусгай сургуулийн амьдрал тvvний хувьд шорон шиг санагдах болж. Гэсэн ч хөгжимд зvрх сэтгэлээ өгсөн залуу хичээлээс гадуурх цаг мөч бvрийг зохиол бичихэд зориулж байжээ.1812 оноос алдарт хөгжмийн зохиолч Сальерийн шавь болсон байсан ч Шубертын уран бvтээлийн чиглэл, хөгжимлөг чанар улам бvр тодрох тусам тэд хоорондоо огт адилгvй хvмvvс болох нь мэдэгдэж эхэлжээ. Сальери багш нь эртний итали мастеруудын партитур өгч судлуулахад тэднээс нь Моцартын дуурь шиг, Бетховены бvтээлvvд шиг гоё сайхныг, агуу гайхамшгийг Шуберт олж мэдрээгvй байна. Энэ мэт vзэл бодлын зөрөөтэй байдлаас болоод тэд удалгvй холбоогоо тасалжээ.Тусгай сургуульд Шуберт хөгжмийн олон төрөл, хэлбэртэй танилцаж, тоглолтын болоод бичлэгийн техникийн өргөн их мэдлэг хуримтлуулсан байв. Тэгснээр 1810 онд анхны том хэмжээний зохиол болох төгөлдөр хуурт зориулсан дөрвөн гарын уран сэтгэмж бичиж. Дараахан нь анхны симфонио. 1813 оны намраас дуурь дээр ажиллаж эхэлжээ. Цуваа мэт тасралтгvй vргэлжлэх уран бvтээлvvдээ ийнхvv ердөө л 16, 17 наснаасаа туурвиж эхэлсэн бөгөөд тэдгээр нь ертөнцийн чихнээ vvрд мөнхөрсөн хөгжим аялгуу байсныг тэрээр мэдээгvй. Гагцхvv бичсээр л байсан.1814 оны намар Шуберт сургуулиа орхижээ. Тэрээр төрийн албан хаагч болж чалахгvй гэдэггээ итгэлтэй байсан тул ийн шийдсэн байна. Хоногийн хоолны мөнгө олохын эрхэнд аавынхаа сургуульд хэдэн жил багшилж сурагчдад цагаан толгой, арифметик заадаг байв. Yнэтэй цагаа дэмий vрж байгаадаа харамсавч хэрэгтэй байсан болохоор өөр арга байсангvй. Харанхуйдуу хvйтэн өрөөний мухарт хуучин ноорхой халат өмсчихөөд хөгжмөө бичээд сууж байсан гэж нөхдийнх нэг дурсчээ. Гэсэн ч энэ л vе тvvний уран бvтээлийн ид цэцэглэлтийн vе . 19 настайдаа тэрээр төвөн симфонитой болсон байв. Чавхдаст хөгжмийн дөрвөлд зориулсан нэгэн бvтээлийнхээ төгсгөлд " 4,5 цагт ХИЙЖ дуусгав" гэсэн тэмдэглэл хийсэн байдгаас тэр ямар хурдтайгаар ажилладаг байсан нь харагддаг.Зөвхөн 1815 онл л гэхэд зарим нэрд гарсан хөгжмийн зохиолчдын насан туршдаа хийснээс илvv олон бvтээлтэй болсон байжээ.Шуберт уран бvтээлийн оргил vедээ сvмийн дуучин Тереза Гроб гэдэг бvсгvйд сэтгэл алдарчээ. Маш сайхан сопрано2 хоолойтой тэр бvсгvйн эцэг ЭХИЙНД Шуберт нөхдийн хамт vе vе цуглацгааж дуулж хуурддаг байжээ. Залуус бие биелээ сэтгэлтэйг мэдэж байсан ч эцэг эх нь охиноо чамгvй хөрөнгөтэй талхны мухлагийн эзэнтэй гэрлvvлчихжээ. Хөл дээрээ хэзээ босох нь мэдэгдэхгvй хөгжимчнийг хоосон харж сууснаас ингэх нь дээр гэж vзсэн гэнэ. Шубертын анхны дурлал тvvний сэтгэлд гvн шарх vлдээжээ. Тэрээр хожим найздаа "Би тvvнд их хайртай байлаа. Тереза царайлаг биш л дээ, нvvрэндээ сэвхтэй. Гэхдээ тэр тун эелдэг эмэгтэй. Маш гоё сопрано хоолойгоор зохиосон дуунуудыг минь дуулдаг байлаа. Намайг гэрлэх болов уу гэж гурван жил харсан байх. Өөрийн гэсэн орон байргvй байсан болохоор би яаж ч чаддаггvй байлаа. Би тvvнийг одоо ч хайрласаар байна гэж ярьж байжээ.Шубертын найзууд нэр хvндийг нь өсгөх, олон нийтийн болоод хэвлэлийнхний анхаарлыг татах гэж янз бvрээр оролдож байж. Yvний vр дvнд Фогль гэж нэлээд боловсролтой ажил хэрэгч дуурийн дуучинтай танилцжээ. Тэр хvн анхны уулзалтаасаа л залуу хөгжмийн зохиолчийн бvтээлvvдийг таалж тvvний шvтэн бишрэгч нь болоод зогсоогvй уран бvтээлийг нь сурталчлагч болж. Тэд насны ялгаа ихтэй байсан ч энэ нь хамтарч ажиллахад саад болсонгvй. Фогль Шубертэд бvх талаар тусалж байжээ. Дуучны нэр хvндийн нөлөөгөөр Венийн олон ч хөгжмийн салонууд тvvний өмнө vvд хаалгаа нээсэн байна. Тvvний дуунууд хот хөдөөгvй тvгэн тархаж эхэлжээ. 1819 онд тэд хамтдаа хойд Австриар аялахад нь хэдийнэ тvvнийг мэддэг болчихсон хvндэтгэн угтаж авч байжээ.Шуберт эцгийнхээ гэрийг орхив. Тэр эрх дураараа ердөө л жvжигчний маягийн амьдралтай болов. Хэдийгээр урьдын адил мөнгө төгрөгийн гачлантай байсан ч тэр зохиосоор, шvтэн бишрэгч ид нь шинэ бvтээлийг нь тэсэн ялан хvлээсээр.Тэр олон сайн нөхөдтэй. Тэднийх нь нэг Зенн. Улс төрийн шалтгаанаар Венээс хөөгдөж байсан тvvнтэй нөхөрлөж байсных нь төлөө Шубертыг улсын ажилд авдаггvй байсан ч гэдэг. Шуберт болон тvvний нөхөд клуб байгуулжээ. Урлаг, уран зохиолд дуртай оюуны сонирхол ижил залуус бие биенийхээ уран vтээлтэй танилцах, нийгэмд болж буй дэвшилтэт зvйлvvдийн талаар санал солилцох, баяр гунигаа хуваалцах гээд олон зvйлээр тэд хоорондоо нэгдэж байв. Тухайн vеийн нэр хvндтэй яруу найрагчид, жvжгийн зохиолчид ч байдаг байжээ. Энэхvv харилцан ойлголцлын халуун дулаан уур амьсгал дунд Шубертын уран бvтээл улам бvр урагшилж байв. Долоо хоног бvр уран зохиолоос гурвыг, Шубертын хөгжмөөс нэгийг сонсоно. Клубынхэн урлагийн тухай, амьдралын тухай шөнө дөл болтол ярьж суудаг, маргалдаж мэтгэлцдэг. Шубертын цугларалт заримдаа том хэмжээний нээлттэй тоглолтоос дутахгvй арга хэмжээ болж хувирах ч vе байж. Дарга тvшмэдvvд, бас удам дамнан урлаг дээдэлж ирсэн сэхээтэн гэр бvлvvд гээд тэднийг урьж залах нь улам бvр ихэсч зарим vед vдэшлэгт оролцогчдын тоог хязгаарлахад хvрдэг байсан байна. Тэр симфониудынхаа нэгийг нь ч сонсоогvй юм. Том хэлбэрийн зохиолуулынхаа vнэ цэнийг тэрээр мэдэрч байсан ч зуун зуун дамнан хvн төрөлхтөний сонорыг мялаасан мөнхийн бvтээл болохыг нь мэдээгvй. Фоглийн тусламжтайгаар "Ихэр ах дvvс" дуурь нь тавигдсан бөгөөд энэ нь дуурийн төрлөөс олонд толилуулсан анхных нь бvтээл байв. Нийт 16 дуурь бичсэн боловч бусдыг нь өөрөө vзээгvй.Симфониудын хувьд ч ялгаагvй.Тухайлбал Шуман бvр хожим нэг симфонийг нь олж 1839 онд тоглуулсан нь мөн энэ төрлийн хувьд анхных нь байв. Бас "Төгсөөгvй" нь найз Хюттегбренерийнх нь цvнхэнд хэдэн арван жил явсныг 1865 онд тоглуулжээ. Гэх мэтчилэн хөгжмийн зохиолчид өөрййнхеө симфониудын нэгийг ч сонсох боломж олдоогvй.Тvvний хэдэн зуун бvтээлийн дотор "Төгсөөгvй" симфони болон 20 дуунаас бvрдсэн "vзэсгэлэнт тээрэмчин бvсгvй" цикл нь онцгой байр суурь эзэлдэг. Энэ бvтээлvvдээс нь гоц авьяастан Шубертын мөрөөдөл, тэр vеийн залуусын зvрх сэтгэлийг юу хэрхэн догдлуулж байв гэдгийг мэдэрч болно. Шуберт Венадтөдийгvй Австриас гадагшхи улсуудадхэдийнэ танил болсон ч амьдрал ахуй хөрөнгө чинээний тухайд нэг их дээшлэхгvй байсаар нас эцэслэжээ. Өрхийн эдийн засгийн тухай ойлголтгvй, амьдрах ухаанд суралцаагvйн дээр гэрт нь буудал мэт байрлаж амьдардаг байсан зарим нөхөд нь багагvй дарамт болдог байж.Тэрээр өөрийнхөө тухай "Би зохиохын төлөө төрсөн хvн. Өөр юуны ч төлөө биш. Тиймээс төр намайг ивээлдээ авах ёстой" гэж хэдэнтээ хэлж байжээ. Тэр алдар хvнд, магтаалд огтоос дургvй. Надад мөнгө хөрөнгө алга. Гэхдээ би хөгжилтэй байна. Би аль болох амжиж бичих ёстой гэсээр тэр зохиож амжихын төлөө бие сэтгэлээрээ тэмvvлж байжээ. 1826 онл тvvнд нэрт яруу найрагч Вильгельм Мюллер "Өвлийн зам" шvлгээ өгсөн нь тvvний сvvлчийн зохиолуудын нэг болжээ.Амьдралдаа сэтгэл хангалуун буе байсан тэрээр юутай ч зvйрлэмгvй том шагнал хvртсэн нь Бетховены vнэлэлт байлаа. Бетховен дуунуудыг нь дахин дахин харснаа "Бурхан хөгжим бичиж өг гэж тvvнийг хvн төрөлхтөнд илгээжээ" хэмээн уулга алдаж байжээ. Хөгжмийн ертөнцийн хvрч гаршгvй ноён оргил суут Бетховен ийн дvгнэсэнд амьдрал нь учир зорилготой байсныг Шуберт дахин нэг мэдэрчээ. ХIХ зууны эхэн vеийн Австрийн нийслэл урьдын адил Европын хөгжмийн соёлын том төв байв. Моцарт, Гайдны тухай дурсамжууд сэргэг, дээр нь суут Бетховен амьд сэрvvн уран бvтээлээ туурвисаар байсан vе. Россинийн дууриуд шуугиан тарьж, Штраусын вальс алгуурхан хvмvvсийг татаж байв. Ресторан, зочил буудал, цэцэрлэгт хvрээлэн бvрт ХӨГЖИМЧИД тоглож улс төрийн хvнд нөхцөл байдлын дараа амар амгаланг хvсэмжлэх мэт орчин... Өнгөц харахад ийм байвч Австри хаалттай улс байв. Хvнд суртал нvvрлэсэн, утга зохиол хатуу хяналттай, гаднаас ном хэвлэл орууллаггvй. Энэ байлалд нийгмийн тэргvvлэгч сэхээтнvvд, уран бvтээлчил, дэвшилтэт vзэлтэй залуучууд шvvмжлэлтэй хандах болжээ. Тэл шинэ амьлрал өөд тэмvvлж буйгаа өөр өөрсдийнхөөрөө илэрхийлж байсны нэг нь Франц Шуберт. Амьдралдаа сэтгэл хангалуун бус ч дотоод ертөнц нь эрч хvчээр дvvрэн байгааг тэрээр уянгын өнгө аясаар илэрхийлж байв. Тvvний уран бvтээл хөгжмийн романтик чиглэлийн эхлэл байсан бөгөөд шинэ vеийн буюу францын хувьсгал ялагдлаар дууссаны дараахь vеийн хvний сэтгэлгээний онцлогтой тvvний зохиолуудаас танилцаж болно.

МӨНХИЙ ДАГУУЛ САР


Сар бол хvний хөл тавьсан нарны системийн цорын ганц тэнгэрийн биет юм. Манай гарагийн энэ дагуул орчин vеийн дурангийн байнгын хараанд байж тvvнийг газар дэлхий, сансараас судалсаар байгаа боловч эрдэмтдийн vзэж байгаагаар сарны тухай бидний мэдлэг сvvлийн 40 жилд жаахан нэмэгдсэн, харин тааврын -таамаглалын тоо буураагvй улам бvр өссөөр. Америкийн "Аполлон" хөтөлбөр дууссанаас хойш сарны тухай аажмаар мартагнаж, сансар судлалын чиглэлд тэмvvлж эхэлсэн. Сар өөрөө эрдэмтэд рvv шинэ шинэ таавруудыг илгээж эхэлсэн. 1994 оны 1-р сард автомат туршигчаар хөөрөгсөн "Клементина" хожим "Оддын дайны" хөтөлбөрийн эхлэл "Батлан хамгаалах санаачлагын стратеги"-ийн төгсгөл болсон vйл явдал анхаарал их татдаг. Энэ vйл явдлын зорилго хамгийн тэргvvний технологийн ололт тvvний дотор шинэ хэт мэдрэмжит хэмжих төхөөрөмжийг турших явдал байсан. "Клементина" сарны гадаргуун зургийг 400 км зайнаас авч дэлхийд илгээсэн нь сарны урд хагаст байрлах өрхvvдийн ёроолд хөлдсөн ус байна гэсэн нь гайхал төрvvлсэн ба урьд өмнө сарыг хэзээнээс нааш амьдралгvй биет гэж vзсээр ирсэнтэй холбоотой. Сарны хоног газар дэлхийнхээс 28 дахин урт байдаг. Энэ хугацаанд сарны гадаргууд нарны гэрэл тусах ба тэнд агаар байхгvй, гадаргуун температур цельсийн 122 градус байдаг байхад мөс хаана байхав. "Клементина"-ын авсан зурганд нарны тусгал хvрэхгvй сарны хэсэгт хэд хэдэн өрхний гvнд мөс байж болохыг өгvvлдэг. Сарны өмнөд хагаст 2500 км голчтой, 12 км гvнзгий өрх байх ба тэр гvнд мөсний мөр байхыг эрдэмтэд vгvйсгэдэггvй ажээ. Ер нь саран дээр хаанаас ус ирсэн байх вэ? Хэдэн тvмэн жилийн тэртээ метеорын хамт саран дээр ус очоод зарим нь ууршиж vгvй болоод зарим нь өрхний гvңд хуримтлагдан vлдсэн байж болох. Гэхдээ энэ бол таамаг төдий зvйл. Өөрийн замд тохиолдсон бvхнийг арчсан хvчтэй шуургын нөлөөгөөр унасан, vхсэн, эвдэрсэн, сvйдсэн хvмvvс, байшин барилга мод, бvхэл бvтэн хад толгод, бол байгалийн гамшиг билээ. Энэ гамшигийн өмнө ямар ч амьд ертөнц хvчин мөхөсдөнө. Иймэрхvv сvйрлийн тухайд Апокалипсист дурьдсан байх ба өдөр бvр хаа нэгэнтээ газрын гулсалт болсоор ирсэн. Эдгээр аймшигт заналхийлэл манай гарагийн дагуул сарны нөлөөгөөр болдог байна. Сарны нөлөөллийг уламжлалт ба уламжлалт бус ШУ судалсаар ирсэн. Бид сарыг манай газар дэлхийн жирийн дагуул бидний хувь заяанд хамаагvй гэж ойлгосоор ирсэн. Энэ жижиг дагуул татах хvчний хуулийн дагуу манай дэлхийг алгуурхан тойрон эргэж байдаг. Сар бидэнд ямар гамшиг авчирч болох вэ?. Сар манай дэлхийгээс 384000 км зайд оршино. Сарны голч 3476 км байдаг нь манай дэлхийн голчоос 4 дахин бага юм. Манай дэлхий сарыг татна, сар манай дэлхийг татна. Сар биднийг тойрон эргэнэ, бид сарыг тойрон эргэнэ. Ийнхvv хоёр гараг салшгvй шvтэлцээтэй. Сар байгаа нь манай дэлхий нарны аймагт багтах зайлшгvй нөхцөл болох ба vvний хажууд сар манай дэлхий дээр байгаа амьтай бvхнийг устгах тавилантай аж. Энэ аймшгийн зэвсэг нь сарны татах хvч гэнэ. Сар шөнө бидний дээгvvр эргэн өнгөрөхдөө татах хvчний талбайд орсон бvхнийг татна. Vvний хамгийн тод илрэл бол далайн тvлхэлт татралт. Сар хэзээ өөртөө их усыг татах vед татралт явагдаж, тойрог замд эргэлдэн газар дэлхийгээс холдож далайг таталтын талбайгаас гаргах vед тvлхэлт явагдана. Ийнхvv эргэлдэн давтагдаж байдаг. Усны жирийн урсгал бол газар дэлхийн хөдөлгөөний шинж. Сар өөрийн таталтад далайг барьж байхад газар дэлхий өөрийн тэнхэлгийг тойрон эргэж байх тул ус эх газарлуу бус эх газар ус руу хөдөлж байдаг байна. Сар хэзээ далайг татнав газар дэлхий эргэлдэн усны хvчийг мэдэрнэ. Ийм тохиолдолд газар дэлхий өөрийн тэнхэлгээ тойрон эргэх хурдаа алдаж өмнөх хурддаа хэзээ ч эргэж хvрэхгvй болдог. Өөрийн эргэлтийн хэлийг газар дэлхий сансрын таталцлын талбайгаас дөрөв, таван тэрбум жилийн тэртээ нарны аймгийн гарагууд сансрын тоос, халуун хийн эргэлдэгч vvлнээс vvсч байх vед олж авсан байх. Vvнээс хойш газрын эргэх хурд саарсаар, алдагдсан эрч хvч дахин нөхөгдөхгvй. 200 сая жилийн өмнө газар дэлхий дээр vлэг гvрвэл байх vед жилийн хоног 385 өдөртэй, газрын нарыг тойрон эргэх хугацаа удсан боловч хоног 23 цагтай байсан. 400 сая жилийн өмнө ургамал дөнгөж эхэлж байсан vед жилийн өдөр 405 хоног 21 цаг ЗОмин байжээ. Газар дэлхий хөгшрөхийн хэрээр өдрийн vргэлжлэх хугацаа уртасна. Сарны нөлөөллөөр газар дэлхий тэнхлэгээ тойрон улам удаан эргэсээр бидний дагуул сар тормозоо дарах vе дөхсөөр байгаа нь илт. Vvнийг ухаарахын тулд дvvрэн хvнтэй автобус хурдалж явахад гэнэт тормозлоход юу болдог билээ. Тэгвэл сар тормозлоход уул байрнаасаа нvvхээр юу болох нь тодорхой. Далдыг харагч гоц хvмvvс сар дэлхийн хоорондын бага зай нь ойр дотны хvмvvсийн vхэж байгаа vйл явцыг зvvдэндээ харах боломжтой болгосон гэдэг. Сарны хамгийн хvчтэй таталцал бvтэн сартай vед тохиолдох ба бөх организмыг хөнөөх ааш гаргаж болно. Ийм тохиолдол цөөнгvй байсан. Ихэнх тохиолдолд хvний организмын хамгааллын ажиллагаа хамгийн бага болсон нойрсох vед тохиолдоно. Бvтэн сартай шөнө толгой өвдөнө. Энэ vед гадуур явахгvй байх, сарны гэрэл орохооргvй цонхоо хаасан байх, орны дэргэд vгvй гэхэд аяга ус тавьсан байх хэрэгтэй. Сарны сvйрэл болоход газар дээр болж байгаа амьдрал, vхлийн vйл явцаас эрчим хvч хуримтлуулж авна. Хvний амьдралын алхам бvрийг сар хянаж байдаг. Жирийн нөхцөл байдалд сарны нөлөөллөөс гарч чадахгvй аллага, хулгай дээрэм хийх баатарлаг vйлс бvтээх бусдын төлөө амь биеэ золиослох алхам хийгддэг. Тэрч байтугай өдөр тутмын ажил хэргийн нэлээд хэсэг сарны нөлөөлөл дор явагддаг байна. Хэрэв бvх зvйл сарны нөлөөлөл дор явагддаг бол хvний өөрийн мөн чанар, хvсэл тэмvvлэл хаана байх вэ? Хэрэв амьдралын туршид сэтгэл оюунаа хvчирхэг, ариун байлгаж чадсан бол сарны засаглалаас хэсэгчлэн буюу бvтэн салж болохоос гадна vхсэний дараа тамд унахгvй байж болно. Тэгж чадаагvй дур зоргоороо, урсгалын дагуу хөвж өнгрөөсөн бол хэцvv л байх байж. Vхэх цагт хvний биенээс эрч хvч болох сэтгэл оюуныг сар их хvчтэй цахилгаан соронзонгоор татаж авна. Тэрхvv сэтгэл оюуны хэсэг саранд очоод удаан байх ба хэрэв сэтгэл оюуны тэр чадварыг газар дээр гаргаагvй бол саран дээр нэлээд хvнд нөхцөлд өнгөрөөх болно. Саран дээр хvний оюун санаа ямарч өөрчлөлтгvйгээр орших ба vvнийг цэвэрлэгээ буюу огторгуйн уудмаар тэнvvчлэхийн өмнөх ахуйн хориг цээрийн хэлбэр гэнэ.

ЭНЭ АМЬДРАЛЫН АЯСААР ЯВАХГҮЙ


Цаг үедээ гайхамшгаа мэдрүүлж цаг үеэ чимж явсан олон арван суут хүмүүсийн амьдралынх нь зорилго хүсэл мөрөөдлийг ажиглаад байхад тэд хэзээ ч урсан буй амьдралын аясаар явж байгаагүй, харин ч тэр урсгалыг сөрөн зогсч өөрийн орон зайгаа эзлэхийг чармайж байсан нь харагддаг. Цаг хугацааны гол мөрөн урсаад л өнгөрч байхад чухам тэд л урсгал дунд өөрсдөө сүрлэг гоёмсог хад цохио, аварга модод болон биежин үлдэж ертөнцийн хувьсан өөрчлөгдөх хуулийн үгүйсгэн үүрд мөнхжин хоцордог байдаг. Гурван мянганы тэртээх сохор Гомер, хоёр мянганы өмнөх Будда Шагжмуни, долоон зууны өмнөх Чингис Богд, сэргэн мандалтын Шекспир, Данте, Раффель, Моцарт, Бетховен гээд л бүгд ийм л гайхамшигийг үзүүлж чадсан. Тэд бурхад байсан уу. Үгүй шүү. Бидэнтэй адилхан л мах цусанд төрсөн хүмүн заяатангууд. Яагаад тэд ийм гайхамшигтай байж чадав аа. Цагийн цагт үл мартагдахуйг урласан эдгээр хүмүүс зорилготой байж. Төрсний эцэст үхэх хатуу хуулийг мэдэх ч өөрийгөө шатааж гэрэлтснээр амьдралаа гайхамшиг болгоно гэдгээ мэддэг байж. Ингэж мэдэхэд нь тэдэнд аугаа их зорилго туслажээ. Аугаа их зорилгыг биелүүлэх аугаа их тэсвэр тэвчээр, авьяас мэдлэгийг тэд олж авч чаджээ. Энэ амьдралын аясаар явбал хэзээ ч хүрэхгүйг ухаарч, энэ л нийтлэг уруу дорой, цөхрөлийг хамгийн түрүүнд өөрөөсөө таягдан хаяж чадсан байна. Хөрөнгө мөнгөөр авьяас билэг, алдар нэрийг олж амьдралын утга учрыг нээнэ гэдгийг хэзээ ч хүлээн зөвшөөрсөнгүй. Ийм замаар олдсон бүх зүйл хоосон болохыг таньж мэдэж чаджээ. Хүн бүхэн гэгээрэлд хүрч чадахын ариун үнэн бол энэ. Тийм ээ амьдралын аясаар явахгүй гэдэг ийм аугаа замналыг үлдээнэ. Амьдрал хар бараан болжээ. Цаг хугацаа нэг л өөр болжээ. Өнөө цагийн шувуу хүртэл буруу дэвдэг болоо юу даа. Ийм гуниглал, цөхрөл, ийм мухардал биднийг жинхэнэ сүйтгэж байна. Ийм л хатуу цэвдэг, ариун сайхан зүйлгүй орчлонд ариун явна гэдэг утгагүй мэт хүмүүст санагддаг болжээ. Би л, бид л үүнийг таягдан хаяхгүй бол хэн энэ орчлонг чинь гэрэл гэгээтэй болгох болж байна аа. Хүсч мөрөөдөж, зорьж үзье. Урсгал даган хөвөхгүйгээр нэг ч удаа гэсэн сөрж амьдрахаар сэтгэл шулуудья.Ертөнцийн мөнх бусыг үгүй болгож, нарыг баруунаас нь мандуулья гэсэнгүй гагцхүү өөрөө өөртөө сэтгэл хангалуун туйлын зорилготой зөв амьдарья. Тэгээд бусдыг дагуулья. Энэ хорвоо дээр мөнгөнөөс илүү бүтээл туурвил, амьдралыг таньсан ухаарал, сайн сайхныг дээдлэх гайхамшиг байдгийг харцгаая. Цаг хугацаа, амьдрал гэдэг та бидний өөрсдийн үйлдэж буй хар саарал замналд хиртдэгээс бус угаас цөвүүн үе гэж хэзээ ч байдаггүй юм. Бусдын буруу үйлдэл, шударга бус зан чанарын өмнө загас шиг байхаа больё. Уруудан доройтож байгаа нэгнээ дээш өргөн аргадья, эр хүн шиг бай гээд ухаарлын үгээ хайрлая. Өөдлөн дэвжин буй нэгэндээ тэнхээ өгье. Яагаад өнөөдрөөс эхэлж ийм үзэл санаатай байж болохгүй гэж. Бусдыг хайрлаж байж өөрөө өөдрөг явахаа мэдсээр байж бид яах гэж нэг нэгэндээ ийм хатуу цэвдэг хандана вэ. Өчүүхэн төдий хичээвэл л бүх зүйл тэгшрэнэ шүү дээ. Бусад нь тэгэхгүй байхад би нэг их бурхан шиг аашлаад ч яах билээ гэж байгаа бол энэ чинь эндүүрэл. Учир нь та бусдад өгсөн хайр халамжаасаа амьдрал хэчнээн баяр баясгалангаас бүрэлдэн бүтдэг тухай, бусдыг хайраараа гэрэлтүүлэх нь жинхэнэ аз жаргал болохыг та мэдрэх болно. Зөвхөн та өөрөө өмсч зүүх идэх уухаар дутахгүй бүрхэг саарал гудамжаар алхалж, бүрхэг саарал амьдрал дунд амьсгалж амьдарч байснаа энэ л мөчид ухаарна. Гуниг дүүрэн амьдралын аясаар амьдармааргүй сэтгэгдэл байвал таньд энэ бүх хүмүүсийн өмнөөс баярлаж талархснаа илэрхийлье Хэзээ нэгтээ та туулсан амьдралаа эргэцүүлэн нухацтай бодож үзсэн үү. Юу таньд баяр баясгалан өгч байв, юу танд эрхэм сайхан урам зориг өгч байв, юу таныг аз жаргалтай болгож байв аа. Хэн нэгний ухаарал, хайр бэлэглэсэн сургамж, хэн нэгний атаархам амьдралын замнал, хэн нэгний таны төлөө зовнисон зовнил, халамж…. Энэ бүхэн шүү дээ. Муу муухайд автаж урсчихалгүй өөрийнхөөрөө байж гэрэл гэгээтэй байсан өчүүхэн төдий хугацаа чиний амьдралын энэ олон жилийн үнэ цэнэтэй тэнцэнэ. Учир нь сайн сайхны үр эцэс хойноо заавал сайн сайхан аз жаргалын мод болон ургадаг болохоор тэр шүү дээ. Уртаас урт энэ замд арав ч алхахгүй чи өөр нэг учралтай тохиох болно. Тэр учрал тань эргэж харахдаа нулимстай нүдээр эргэн харах аль эсвэл аз жаргал гэрэлтсэн харцаар харах эсэхийг чинь шийднэ. Эцсийн эцэст зүүний үзүүр дээр тогтох эсэхэд шийдэгдэх хүмүн заяа зөвхөн нэгэн нэгнийхээ хайр халамжин дээр тогтдог юм. Анд нөхдийн, амраг сэтгэлийн, эх үрсийн, ахан дүүсийн хайр, халамжийн сэтгэл. Чухам хорвоо ертөнцийг бүтээж, цаг хугацааг чимж байдаг энэ л зүйлийг аугаа хүмүүс магтан дуулж, хүсэн зорьж амьдарсныхаа төлөө хүмүүний түүхэнд мөнхрөн үлдсэн байдаг. Хөгжим, яруу найраг, жүжиг, кино, уран баримал, уран зураг чухам энэ л эх мөрнөөс ундран гарч энэ л эх мөрний урсгалыг сэлбэдгээрээ амьдрал утга төгөлдөр, цаг хугацаа гэрэлтэн гийдэг билээ. Хар саарал манан дунд хаачихаа мэдэхгүй хүйтэн жавар дунд яваа юм шиг санагдвал.. Бүх зүйл мөнгөөр хэмжигдэж, бүх зүйл шударга бусын мөсөнд барьцалдсан мэт бодогдвол... Хүмүүс битүү хөлхсөн гудамжинд дайруулчих шахан ганцаардан сэтгэл зүрх чинь хоосорсон мэт анзаарагдвал би таньд ганцхан зүйлийг хичээнгүйлэн захья. Энэ санагдаж, бодогдож, анзаарагдаж байгаа амьдралынхаа аясыг бүү дага. Сөрж амьдар. Гэрэл гэгээ дүүрэн сөрж амьдар. Учир нь энэ бол таньд ганцхан олдох зөвхөн таны л амьдрал

ЭРЛЭГИЙН ҮҮДЭНД ҮНДЭСТНЭЭРЭЭ ООЧЕРЛОХ УУ?

-Хортой хүнс, агаар орчны бохирдол нь монгол хүний удмын сан, генид хэрхэн нөлөөлөх бол?

-Нөлөөлдгөө хэдийнэ нөлөөлчихөөд, монгол хүний удмын санд бодит аюул учирчихаад байна шүү дээ.

-Жишээ нь?

-Амьгүй хүүхэд төрж байна, үр зулбалт аймшигтай болсон, үргүйдэл ч бас үүл шиг л нүүгэлтэж байгаа, оюуны хомсдол ч гэсэн үүний чинь хамгийн тод жишээ юм шүү. Ерөөсөө энэ хэдэн хар үзүүлэлт чинь л хүн амын генетик бүтэц маш таагүй байдалд байгааг илэрхийлж байдаг юм. Монголчууд гэнэт хотжиж, хорыг тун тунгаар нь гэнэт хүртсэнээс болоод эрлэгийн үүдэнд үндэстэнээрээ оочерлоход хүрчихээд байна. ...

Манай нэрт генетикч, анагаах ухааны доктор профессор И.Пүрэвдорж гуай ингэж хэлсэн. Нүүдэлчин монголчууд хот суурин газар бөөнөөрөө бөөр зэрэгцэн сууж эхэлсэн 1990 оноос хойш генийн гажигтай хүүхэд 10 мянган төрөлт тутамд хоёр хувиар өссөн тухай гашуун судалгаа ширээн дээр нь байна лээ. Хүний удмын бүтцийг өөрчилдөг физикийн /цацраг/, химийн /хор/, биологийн /вирус/ гурван хүчин зүйл байдгийн хоёр нь ашгүй бурханы авралаар манайд байхгүй шахуу. Харин химийн хүчин зүйл болох агаарын бохирдол, хүнсний хор нь дангаараа үндэстэнийг сүйрүүлчихэж мэдэхээр заналхийлж байгаа. Нөгөө хоёр хүчин зүйлийн тухайд бол газар дээр нь үр дагавраа харуулж хар мөр, хариуцах эзнээ бариад өгдөг. Харин хүнсний хор тэгдэггүй. Хор хөнөөл нь хорь гуин жилийн дараа илэрдгээрээ илүү аюултай. Энэ бол чимээгүй тахал. Бид монгол хүн гэж цээжээ балбах дуртай. Энэ бахархал маань тун удахгүй бид монгол хүн байсан юм гэж тархиа балбах эмгэнэлээр солигдох вий гэх эмзэглэл эрхгүй төрж байна. Тэгвэл энэ хүндхэн асуудлыг бусад улс орнууд яаж шийдсэнийг харцгаая. Бидний өндөр хөгжилтэй хэмээн бахархан ярьдаг тэдгээр улс орнуудад хотжил гэх зүйл аажмаар жам ёсны дагуу явагдсан болохоор тэдний бие организм үүнд дасан зохицохын тулд зовлон амсаагүй. Харин манайд бол эсрэгээрээ. Дээр хэлсэнчлэн нүүдэлчин монголчууд бөөнөөрөө бөөр зэрэгцэн суух болсон 1990 оноос л хорыг хольцгүй шахам бөл цөл идэж ууж, бас түүгээр амьсгалж амьдарч эхэлсэн. Бусдаас хуулж сурсан зангаараа будаа идчих гэхээр нөгөө алдарт хот улсууд маань ингэж гэнэт командаар шахуу бөөгнөрөөгүй болохоор туршилга гээд хэлчих юм тэдэнд байхгүй. Харин манайхтай адил хүнд байдлаас гэнэт гарч чадсан улс гэвэл Израйл л байна. Эрт урьдын цагт биш саяхан, ердөө 60-хан жилийн өмнө дэлхий дээр нэгэн улс байгуулагдаж гал голомтоо асаасан юм. Энэ бол дэлхийн их дайны хөлд цус нулимстайгаа хутгалдаж, үйлийн үрээрээ үлдэж хоцорсон 7000 хүрэхтэй үгүйтэй хэдэн жүүд байлаа. Еврейн улс байгуулагдсан цагаасаа л хөрш зэргэлдээх лалын ертөнцийнхний халдлага дайралтад байнга өртөж амьд үлдэхийн төлөөх ширүүн тэмцэлд ард түмнээрээ нэгдэн орсон юм. Жүүдийн улсын газар нутаг нэг их нүд баясгаж, сэтгэл ханаад байх баялагтай нутаг биш байлаа. Элсэндээ дарагдсан манай Замын Үүдэрхүү, үржил шим багатай, ашигт малтмал гээд байх зүйл нэг ч байсангүй. Нефтиэр баялаг арабын ертөнцийн хамгийн муу газар нутаг байсан юм. Гэсэн ч жүүдүүд голсонгүй. Анхны нүүж очсон 700 мянга хүрэхтэй үгүйтэй хүн гадны халдлага дайралтаас сэргийлэх үүрэг бүхий батлан хамгаалах салбартаа илүү их хөрөнгө мөнгө төсөвлөжээ. Тэдний дараагийн анхаарсан нэг чухал зүйл бол хүнсний хангамж байсан. Эргэн тойрондоо дайснуудаар хүрээлэгдсэн болохоор тэднээс импортоор хүнсний хангамжаа бүрдүүлэх нь үндэсний аюулгүй байдалд нь шууд сөргөөр нөлөөлөхөөр байсан. Тиймээс ч цоо шинэ эх үүсвэрийг олох шаардлага гарч ирсэн хэрэг. Мэдээж энэ бол хүнсний хангамжийн гол эх үүсвэр болох хөдөө аж ахуйг хөгжүүлэх явдал гэсэн гарц байлаа. Үржил шим муутай, цөлийн хөрсөн дээр хүнсний ногоо тарьж ургац авна гэдэг нэг л бүтэмж муутай сонсогдох байх. Гэтэл өнөөдөр Изриальчууд чухам энэ л хөрсөн дээр ургуулсан хүнсний ногоогоороо өөрийн хэрэгцээг хангаад зогсохгүй бусад оронд экспортолж байна. Гайхмаар шүү. Монголын хөрс шорооноос хэдэн арав дахин үржил шим муутай газраас 7.2 сая хүн амын хэрэгцээг хангачихаад цааш нь экспортолж байна гэдэг итгэхэд бэрх. Тэд өндөр технологид суралцаж түүнийгээ амьдрал дээр амжилттай туршсаны ач тусаар ийм амжилтанд хүрчээ. Бусдаас хамааралгүй, бусдын эрхшээлээс ангид өөрийн улс орноо оршин тогтнуулж үндэсний аюулгүйн байдлаа хамгаалахад зөвхөн батлан хамгаалах хүчээ нэмэгдүүлэхэд голчлон анхаарах бус хүнсний хангамж, хүнсний аюулгүй байдлаа дээдлэх нь улс орныг хүчирхэгжүүлдгийн тод жишээ бол Изриальчуудын дээрх арга барил. Хоол хүнсээ бусдаар бэлдүүлдэг улс орны оршин тогтнох үндэс суурь, аюулгүйн байдал үргэлж тэнцвэргүй, сэжигтэй байдаг гэдэг үг ийм л нарийн утга учрыг агуулж байгаа юм. Монголчуудад тэнгэрийн ивээлээр асар уудам газар нутаг заяажээ. Газар доорх болон дээрх баялагаараа дэлхийн аль ч улс орноос илүү гарна уу гэхээс яавч дутахгүй. 30 саяар тоологдох мал сүрэг түүнээс гарах ашиг шим. Хэчнээнийг бол хэчнээнээр нь үр тариа, хүнсний ногоо тариалчих үржил шим бүхий газар шороо байна. Тэгээд хоол нэхдэг ам нь хоёр зуун сая биш хорин сая ч биш хоёр сая зургаан зуухан мянгуулаа. Шилжилтийн үеийн хүндрэл бэрхшээлийг даван туулж байсан тэр жилүүдэд бид хүнсний аюулгүйн байдал гэхээсээ илүүтэй хүнсний хангамжинд анхаарлаа хандуулж байлаа. Яавал ард түмнээ хүнсний хомсдолд оруулахгүй байх вэ, яавал өлсгөчихгүй байх вэ гэдэг асуулт үе үеийн Засгийн газар, УИХ-ын толгойны өвчин болж байсан. Энэ нь ч аргагүй юм. Аюулгүйн байдал ингэж хоёрдугаарт тавигдснаар импортын чанартай, чанаргүй хүнсний бүтээгдэхүүн зах зээлд дүүрсэн. Харин өнөөдөр хүнсний аюулгүй байдлыг ярих болсон нь оройтсон боловч хамгаас чухал юм. Би энд нэг хэдэн баримт дурдья л даа. Өнгөрсөн жил хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд хийсэн хяналт лаборторийн шинжилгээний дүнгээс үзэхэд 17.5 хувь нь нян, 5.3 хувь нь хөгц мөөгөнцөрийн, 14.8 хувь нь хими, 9.4 хувь нь хүнд металийн бохирдолттой стандартын шаардлага хангаагүй байжээ. Хүнсний бүтээгдэхүүн борлуулдаг супермаркет, дэлгүүрийн 9.3 хувь, худалдааны төв захын 12.5 хувь, мухлаг ТҮЦ-ийн 21.7 хувь зориулалтын бус байранд үйлчилгээ явуулж, 44.5 хувь нь агуулахгүй, түргэн гэмтэж муудах бүтээгдэхүүний 29.1 хувь нь бохирдох эрсдэлтэй, бүтээгдэхүүний 71.1 хувийг зориулалтын бус тээврийн хэрэгслээр зөөсөөр л байгаа гэсэн дүгнэлт гарсан байна. Энэ хэдхэн жишээнээс өнөөдөр бид ямар хүнсний бүтээгдэхүүн яаж хэрэглэж байгаа болон хүнсний аюулгүйн байдал ямар эмзэглэмээр түвшинд хүрснийг төвөггүй ухаарч болно. Хүнсний хангамжаа өөрсдөө шийдье, хүнсний бүтээгдэхүүний импортыг халья. Өндөр төвшний технологийг цаг алдалгүй нэвтрүүлж хүнсний хангамжаас шалтгаалсан гамшигийг зогсооё гэж эцэст уриалья.

Monday, January 28, 2008

СЭТГЭЛ ХУУЧИРДАГГҮЙ

Цав цагаан замаар алхаж явна. Өдлөг зөөлөн цас малгайлан хаялна. Яг л үүнийг хаа нэгтэйгээс уншиж байсан мэт ер бусын сэтгэгдэл төрөхүй бударч буй цасыг бүр ихээр шимтэн мэдрэх гэж би түр зогслоо. Ай, миний хайртай цагаахан улирал. Энэ л цаг мөчийг би хичнээн удаан хүлээсэн юм бэ дээ. Нэг өглөө босоход бүх орчлонг цас нэвсийтэл дарчихсан байгаасай гэж, тэр хөвсгөр зөөлөн цасанд нүүрээрээ шургах сан гэж үргэлж мөрөөдөж байсан. Гэтэл одоо энэ бүхэн сэтгэлчлэн бүтэж байна. Тэгэхдээ түрүүчийнхээс ч илүү сонгодог гээч. Өглөө босоход минь биш өдөр намайг алхаж явахад цас бударч эхэлсэн. Газар дэлхийтэй хамт би ч бас тэр өдлөг зөөлөн будраанд нь дарагдаж орхиж. Өө, ямар сайхан юм бэ? Одоо бараан газар ер үлдсэнгүй, нүд гялбуулам цайвар оршихуй эргэн тойрныг минь нөмөрчихсөн байна. Гэртээ ормооргүй, юу ч яримааргүй, ингээд л алхаад баймаар. Бодож яваа бодлыг минь хүртэл цас дарж байна. Энэ чинь миний улирал, хайрт улирал минь шүү дээ.Зуун жилийн өмнөх тэр нэг өвлийг зүрх минь ер мартдаггүй юм. Бас л ийм цасан бударч бас л ийм анир чимээгүй ноёлж байсан. Тэр л анир чимээгүйг минь сэрээж эрхэм доктор миний ертөнцөд гэрэлтсэн билээ. Гэсэн хэдий ч өнөөх анир чимээгүй ертөнц минь урьдын л янзаар нам гүмхэн оршсоор нам гүмхэн гэрэлтсээр байсан. Харин зуу зуун жилийн гүн нойрноосоо сэрсэн юм шүү. Цагаахан халаадны гэрэлт намиан дор цаг хугацаа хаа нэгэн тийш урсах болсон. Үдэш болгон цас ороосой гэж шивнэдэг, өглөө болгон цэцэг ургаасай гэж шившдэг байлаа. Гэвч хүсэл минь төөрсөн юм. Дуу дурлал шиг гэглгэн насан дээр минь цас ч будраагүй, цэцэг ч ургаагүй. Тэглээ гээд үүний төлөө өнөөдөр би харамсдаггүй. Аугаа их анирт ертөнцөд минь анхны бороо цасны үнэтэй ирсэн. Энэ өдөр л анх удаа би насаа тоолж зүрхээ гоёж хүслээ үнссэн. Гэрэлт амрагийн минь сэтгэл шиг гэгээн орчлонг таньсан. Тэр өдөр манай хотод анхны цас орж билээ. Нэг их гэрэлтэй цас байсан. Эргэлдэн нисэлдэн бууж байхыг нь харсан. Хараад удаан зогссон. Тэгээд л гүймээр, бүр хурдлан гүймээр санагдаж цасаа сэгсрэн тачигнатал ганцаар инээхэд ард минь гэнэтхэн хэн нэгэн намайг шоолох нь сонстсон сон. Эргээд хартал Тэр, эрхэм Эмч минь яг л миний ижил нэвсийсэн цагаан болчихоод инээмсэглэж байсан даа. Ичиж улайсан миний хацар дээр унасан цас ямар хурднаар, эгшин зуурт хайлж байсан гэж санана. Энэ хайлган цаг мөчөөс хойш өнөөх анир намуун ертөнц минь нэг л ер бусаар чичрэн догдлох болсон юм. Жирийтэл эгнүүлэн барьсан банзан хашааны ганцаардмал буланд нуугдаж зогсчихоод түүнийг хүлээж байхдаа амандаа өөрийн эрхгүй л хамгийн хөгжилтэй ая олоод аялчихсан байдаг байж билээ. Өвлийн пальтоныхоо буурал захыг босгочихоод эмнэлэг рүүгээ яаран алхах хайртынхаа эрхэм дүрийг харж чадсан тэр өдөр миний хувьд хэмжээлшгүй их баяр баясгалантай өнгөрдөг байсан юм. Харин заримдаа хичнээн их дааран зогсовч харж чаддаггүй байлаа. Учир нь тэр минь хүнд хэцүү үед эмнэлэг дээрээ хонох тохиолдол цөөнгүй байсан. Тэр мэс засалч шүү дээ. Түүнийг харж чадаагүй буюу өөрөөр хэлбэл тэр эмнэлэг дээрээ хоносон өдөр надад ямар хэцүү байдаг байв аа. Өдөржин л сэтгэл бүрхэг, битүү гуниг төрөөд, өвдөн зовиноод амар сууж чадахгүй гэгэлзэж дэгэлзэн өнгөрдөг байлаа. Заримдаа бүр халуун хоол унд хийж бариад очих сон гэж боддог сон. Гэвч санасны зоргоор байх эрх ч байсангүй, зориг ч дутдаг байлаа. Энэ бүхэн зуун жилийн өмнө болсон юм шүү дээ. Түүнээс хойш зуун жил өнгөрч. Гэтэл өнөөдөр цас орж би дахиад л бударч байх юм. Зуун жилийн өмнө миний нөмөрт нь зогсдог байсан банзан хашаа, ярдаг нохойтой айл, дээр нь нэмэх хасах тэмдэг дүүрэн сараачиж үерхэл нөхөрлөл бэлгэдсэн чулуун хавтан цөм алга болж оронд нь огт өөр зүйлс бий болжээ. Харин сэтгэл минь хуучирсангүй. Өнөөдөр, дөнгөж сая би банзан хашааны туурин дээр сүндэрлэсэн хоёр давхар орон сууцны үүд хавиар эргэлдэж Түүнийг ажлаасаа харих замд нь харах гэж будрах цаснаар удаан хүлээлээ. Үнэхээр тэр надад дахин харагдлаа. Зуун жилийн өмнөх пальтоныхоо оронд орчин үеийн загвар сайтай сайхан дулаан хүрэм өмссөн байсан боловч би андуурсангүй харангуутаа л танилаа. Тэгээд бас зуун жилийн өмнөх шигээ навтасхийн нуугдаж зуун жилийн өмнөх өнөөх ганцаардмал буландаа зогсч түүнийгээ гэртээ орон ортол догдлонгүй, мөнөөх л зуун жилийн өмнөх харцаараа үдлээ. Тэр, Эрхэм доктор минь зуун жилийн өмнөх хуучин гэртээ, зуун жилийн өмнөх шигээ шулуухан явсаар орчихлоо. Зуун жилийн өмнөх гэргий нь зуун жилийн өмнөх хүүхдүүдтэйгээ түүнийг угтана...Ай, зуун жил минь ээ. Цасан бударсаар, бударсаар л байнам...

/1998 он “Хонгорзул” сонин ¹-72/

Мөнх бусын өмнө хүмүүс бие биеэ хайрлахгүй байж яаж болох билээ дээ...


Миний эрхэм анд Сони миний нэрээр газель бичиж дугтуйнд хийгээд ширээн дээр минь орхисон нь 1997 оны намар аа. Энэхүү дурсамжийг гэнэт санахын учир нь урьд шөнө би түүнийг "явчихлаа" гэж зүүдлэв. Миний найз мөнхөрчээ. Өглөө сэрчихсэн мөртөө нүдээ аниад хэсэг хэвтлээ. Дотор сэтгэлдээ гэнэт би дуу алдлаа. "Мөнх бусын өмнө хүмүүс бие биенээ хайрлахгүй байж яаж болох билээ дээ". Ингээд Зандаад хэмээх нэрээр бичсэн газелийн дугтуйг Зандаа өөрөө задалж байна... Согтуу улирлын өнгөнд дэлхий солонгорч үлдэхийг Сони элгээрээ мэдэрч намайг уучлаарай...

Зүүдний жимээ дагаад намайг явбал чи уйлах уу?
Зүс ижилхэн гурван маралын нэг нь харваж унавал чи уйлах уу?
Архан хөвчийн минь ууланд өвс нь налархай зөрөг бий
Ариг сарнаар тэнд гөрөөс сөхөрвөл чи уйлах уу?
Намиа шаргал талд минь зургаан мичдийн ором бий
Намрын шаргал өвч шүүдрээ даалгүй хугарвал чи уйлах уу?
Дэрстэй Хэрлэнгийн хөндийд хөх тогоруудын үүр бий
Дэрвэж ниссэн шувуудын нэг нь дутвал чи уйлах уу?
Анир гүм дэх хос хунгийн нэгийг өөрийгөө гээд бод л доо
Аньсага шиг нуур цалгиж ижил нь эндвэл чи уйлах уу?
Амьдрал болоод дурлалаас даанч эрт уйдаж
Алсын оддын зөн шүлэгчийг дуудвал чи уйлах уу?
Дарс шиг гунигаа Сони ганцаар залгилсаар явтал
Дахиад уулзъя гэтэл тэр алга байвал чи уйлах уу?

МОНГОЛООС ГАРАЛТАЙ МОРИН ӨРТӨӨ-ШУУДАН

1. МОРИН ӨРТӨӨ, ЯВГАН ЭЛЧ АЛЬ АЛЬ НЬ БАЙЖЭЭ
Түүхийн ном судар,баримт сэлтийг шүүрдэх юм бол Монголчууд бидний өвөг дээдэс өнөөгийн шуудангийн эх үүсвэрийг тавьжээ гэдэгт та итгэх болно.Эртний нүүдэлчин Монголчуудын харилцаа холбооны гол хэрэглүүр нь морьт элч,галын дохио,дарцаг зэрэг байжээ. Хүннүгийн үед Оуто ван буюу өртөө ноён хэмээх албан тушаал байсан төдийгүй Хүннүгийн вангууд эзэн хаандаа яаралтай бичиг мэдээллүүдийг уургын улаа хэрэглэн буухиа элчээр явуулж байсан тухай түүхэн баримт бий. Энэ бол манай тооллоос өмнөх хэрэг шүү дээ.Бүр хожуу манай эриний 4-р зууны үед Тоба улсад Фучжучтень буюу өртөөчин хэмээх албан тушаалыг хэрэглэж байв. Мөн манай эриний 523 онд Жужаны хаан Анахуань өртөөний морь,хонь,үхэр туулгаж явсан тухай түүхэнд тэмдэглэсэн байдаг. Түүнээс хойно манай эриний 10-р зууны үед Кидан улсад хааны зарлигаар томилсон элчид унаа дайчлах зар бичиг,пайз буюу гэрэгэ олгон зам зуураа өртөө улаа хэрэглүүлдэг байжээ. Үүнээс үзэхэд эртний Монголын өртөө дэлхийн шуудангийн түүхэнд анхны өртөөчилсөн шуудан байсан бөгөөд орчин цагийн харилцаа холбооны үүсэл байсан гэж хэлж болно. 1228-1240 оны хооронд Монголын эзэнт гүрний хаан ширээнд суусан Өгөдэйн үед мэдээлэгч,захирагч нарыг бий болгон өртөө байгуулсан нь харилцаа холбооны уургын улааг халсан томоохон дэвшил байсан юм. Өгөдэй хаан анх 37 суурь өртөө байгуулж,мянгат бүрээс суурь тутамд улаач,унааны морь,шүүсний хонь,саалийн гүү,хөллөх үхэр тэрэг зэргийг тогтоосон хэмжээгээр гаргах үүрэг ноогдуулж байжээ. Улмаар Өгөдэй хааны зарлигаар Цагаадайн улс,Батын улс тус тусдаа салбар өртөөдийг залгуулан байгуулснаар өргөн уудам нутагтай эзэнт гүрнийг нэгтгэн захирах гэсэн Монголын хаадын бодлогод морин өртөө-шуудан ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм. Хэдийгээр тэр үеийн морин өртөө-шуудангийн зохион байгуулалт ёс журам бүдүүлэг хэлбэртэй байсан ч тухайн эзэнт улсын байдалд сайтар зохицсон харилцаа холбооны хэрэглүүр байв. Хувилай хааны дэргэд 17 жил алба хашсан Италийн жуулчин Марко Поло Монголын эзэнт гүрний шуудан харилцаа сайтар хөгжсөнийг тэмдэглэж байжээ. Сонирхуулахад орчин үеийн түргэвчилсэн шууданд хэрэглэдэг тусгай таних тэмдэг,замын салаа чиглэлийг заадаг арга хэлбэр тэр үед үүсч бий болсон байна. Тухайлбал морин өртөө шуудангаар явуулах зүйлийн ачааны хүнд 70 жин буюу 42 килограмм,урт нь 13 ямх,өргөн нь 7 ямх,өндөр нь 6 ямх /1 ямх нь 3,2 см/ байхаар овор хэмжээ тогтоогдсон байв.Мөн яаралтай шуудангийн гадна талд жигүүр агуулан явуулахаас гадна “Нис нис” гэсэн үг бичих,шувууны өд,морин туурай зурж тэмдэг томьёо хэрэглэдэг байв. Шуудан дээр нийслэл хотоос муж бүр лүү чиглэсэн замыг зурж хаа хүрэхийг нь заасан байх тул төөрөх саатах явдал огт гардаггүй байжээ. Хувилай хааны үед бүх өртөөний морь 2 бум гаруй,өртөөний өргөө нийлээд нэг түм гаруйд хүрч байсан мэдээ бий.Мориор нэвтрэн өнгөрөх боломжгүй бартаатай газруудад явган өртөө гарган өөр хоорондоо ойрхон байх суурин бүрт явган элч алба гүйцэтгэж байв.Их хаан тэрхүү явган элч нарынхаа ачаар арван дөрвөн өдөрчийн газар явж ирэх мэдээг нэг хоногийн дотор авдаг байсан байна. Бидний сайн мэдэх Иранд сууж байсан Монголын их хаан Аргунаас Францын хаан гоо Филиппэд явуулж байсан бичиг тэр үеийн аль ч улсад байгаагүй хурдаар хүрсэн жигүүрт захиа болж байсан юм. Монголын эзэнт гүрэн зэдарч феодалын бутрал эхэлсэн үе буюу Манжийн эзлэн түрэмгийлэх бодлого эрчимжсэн 150 гаруй жилийн хугацаанд Монголын морин өртөө эгэл ардын хөрөнгө хүчинд тулгуурласан нүсэр хүнд алба болон хувирч ард түмэнд дарамт учруулж байжээ. Манжийн Энх-Амгалан хаан 1692 онд Хятадын цагаан хэрэмнээс эхлэн Монголын газар нутагт таван замын өртөө байгуулах зарлиг буулган хятад сайд,Монгол түшмэдийг томилжээ.Мэдээж энэ нь Монголын өргөн уудам нутагт Манжийн цэрэг,буухиа элч,бичиг харилцан нэвтрэх зорилгоор байгуулагдсан харгис шинжтэй цэргийн буухиа,суман салбар өртөөд байв. Богд хаант Монгол улсын үед Их хүрээний Түмт өртөө байгуулагдан уг өртөөг Түшээт хан аймгийнхан голлон хийж байсан ба Улаангом,Вангийн хүрээ,Заяын хүрээ,Санбэйсийн хүрээ,Жанжин Чойр,Эрдэнэ зуу,Сэцэн хааны хүрээ,Сайншанд,Замын-Үүд чиглэлд улсын чанартай албыг залгуулдаг гол замууд гарч салбарласан өртөөд бий болжээ. Тэр үед өртөө,удаа,шуудангийн хэрэг нь Монгол улсын дотоод яамны эрхлэх ажилд багтаж байсан байна. Монголчууд 1899 оноос 25 жилийн турш орос,хятад маркийг хэрэглэж байсан гэдэг.
2. МОРИН ТЭРГЭЭР ШУУДАН СОЛИЛЦСОН НЬ
Ардын хувьсгал ялсны дөнгөж дараахан 1921 оны 7-р сарын 19-нд Ардын засгийн газрын 6-р хурлын тогтоолоор Монгол улсын Шуудан бичиг,цахилгаан мэдээний ерөнхий хороог байгуулжээ.Удалгүй 1921 оны 11-р сарын 09-өөс Алтанбулаг Нийслэл хүрээний хооронд 360 километр газарт долоо хоногт 2 шуудан тогтмол явуулж эхэлсэн бөгөөд Хүрээний шуудангийн байгууллага нь хотын доторхи бичиг захидлыг ялган хүргэх,орон нутгийн шууданг бэлтгэх ажлыг хийдэг байв. 1924 онд хойд хөрштэй шуудан холбооны харилцаа тогтоох тухай гэрээ байгуулснаар товлосон өдрүүдэд Дээд Шивээнд морин тэргээр очиж шуудан солилцдог болжээ.Анхны шуудангийн марк гаргах тухай 1923 оны 11-р сарын 15-нд хуралдсан Ардын засгийн гишүүдийн хурлаар хэлэлцэж Нацагдорж,Мөнхбат угалзтай анхны монгол маркийг хэвлүүлэхээр болж 1924 оноос уг маркыг худалдаанд гаргажээ. Харин 1926 онд ил захидлын хуудас анх худалдаанд гарчээ. 1925 онд Монгол тээх нэвтрүүлэх газар байгуулагдсан нь шуудангийн үйлчилгээнд эргэлт гаргасан юм. 1947 онд Наушка-Улаанбаатар,1955 онд Улаанбаатар-Замын-Үүдийн хооронд төмөр зам ашиглан Орос,Хятад улстай шуудан солилцох боломж бүрдсэн байна.

ОЙ ТОГТООЛТОО ХӨГЖҮҮЛЭХИЙГ ХҮСЧ БАЙНА УУ?

...Маш их хэмжээний тоос үнэртсэн мөнгө аваад дааж ядан шуудан орж, тэндээс том дугтуйтай захиаг авч хайрцаганд хийх гэтэл орохгүй зовоолоо. Арай гэж хүчээр захиагаа хийчихээд гадаа гартал гудамжаар авто машин шиг том баахан үсний машинууд дүнгэнэлдэн явж байгаа харагдана. Өнөөдөр их ажил хийсэн болохоор өлсөөд талх авч идэхээр шийдлээ. Үсний машин шиг таксиг зогсоотол жолооч нь таны хичээлийн дэвтэр байв. Тэр дэвтэр таныг дэлгүүрийн үүдэнд буулгаад, та дотогшоо орох гэтэл шинэ талхны толгой эргэм үнэр ханхийж, хурдхан шиг талх автал гаран дээр чинь томроод ирэв. Талхаа идэх гэж байтал ном орж ирээд талхнаас чинь гуйж эхэлээ. Номонд талхнаасаа өгчихөөд дэлгүүрээс гартал гадаа салхилж хиртэй хувцаснууд чинь навч шиг хийсэн ирж нүүр нүдгүй балбана. Хуучин хувцаснуудаасаа зугтан цэцэрлэгт оров. Гэтэл хаалга нь онгойхгүй та цэцэрлэгийг тойрон гүйнэ. Гүйж байтал бялуунд тээглэн ойчиж хамаг хувцас чинь бялуу болчихлоо. Хувцасаа цэвэрлэх гэж нэг газар ортол гял цал болсон бэлэг дурсгалын дэлгүүр байсан бөгөөд үйлчилгээ сайн газар байсан болохоор таны хувцасыг цэвэрлэж өгчээ. Энэ бол ой тогтоолтын холбох арга бөгөөд мартамхай хүмүүст туслах зорилгоор сэтгэлзүйчдийн гаргасан хийсвэр дүрслэлийн нэгэн төрлийн хичээл юм. Дээрх утга учир муутай хийсвэр төсөөллийн зорилго нь ажил ихтэй мунгинуу нэгний даваа гаригт хийх ёстой ажлын дарааллыг цээжлүүлж буй хэлбэр юм. Энэ залуу хүн өнөөдөр банк орж мөнгө авах, шуудан орж захиа явуулах, үсээ засуулах, даалгавар хийх, дэлгүүр орж талх авах, найзаасаа ном авах, хувцасаа угаах, ахынхаа хүүхдийг ганц удаа цэцэрлэгээс авах, ангийнхаа хүүхдийн төрсөн өдөрт очих, төрсөн өдрийн бэлэг авах ёстой бөгөөд их ажлын дундуур үүнийгээ мартчихвий хэмээн сэтгэл нь зовжээ. Иймээс өглөө ажилдаа явах замдаа уг төсөөллийг бүтээсэн байна. Ой тогтоолтын иж бүрэн хичээлийг удирдан явуулдаг сургалтын төв Монголд саяхан байгуулагдлаа. Нийгмийн хөгжлийн хурд хүний сэтгэхүйн хөгжлөөс түрүүлэх шахаж буй энэ үед оюун санаа хэт олон зүйлд зэрэг тэмүүлж мартагнал гэгч зүйл орчин үеийн хүний яах аргагүй сул талын нэг болоод байна. Үүнийг шийдэх, өөрөөр хэлбэл өөрийг нь өөрт нь сануулах зорилгоор байгуулагдсан дээрх төвийн хичээлийг шимтэн сонирхогчид олширчээ. Хүн бүрийн цээжлэх ёстой мэдээллийн тоо олширсоор байгаа энэ үед тэр бүхнийг энэ бяцхан “бөндгөр”төө хэрхэн багтаах вэ? Хүмүүс дэлгүүрээс худалдан авах зүйлсийн жагсаалт, утасны дугаар гэх мэтийн тодорхой хэмжээний мэдээллийг заавал тогтоох шаардлагатай. Ингэхдээ ихэнх хүн тэмдэглэлийн дэвтэр эсвэл цаасан дээр бичдэг. Дараа нь нөгөө тэмдэглэлээ гаргаж харах, заримдаа олохгүй мунгинаж өөртөө бухимдах тохиолдлууд элбэг. Харин мнемотехникийг эзэмшвэл энэ явдал бүрмөсөн арилна. Цаасан дээр бичсэнээс толгойдоо бичих нь хамаагүй хурдан, хоромхон зуур санаж ашиглах нь цаг хэмнэж өөртөө сэтгэл хангалуун байхын үндэс болно. Ой тогтоолтоо байнга ашиглаж хурцлах нь оюун санаагаа эрүүл байлгах гол хөрс болдог. Оюун санаа эрүүл байвал бие эрүүл байх магадлал өндөр юм.
КЕОС АРЛЫН СИМОНИД
Грекийн Кеос арал дээр МЭӨ 556-468 онд Симонид хэмээн нэгэн яруу найрагч амьдарч байсан тухай түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Тэр бол илтгэх урлагийн хичээлийг үндэслэсэн хүн юм. Нэг удаа Фессалигийн нэртэй язгууртан Скопас түүнээс өөрийнх нь тухай магтуу зохиож өгөхийг хүсэн шагнал амлаж найран дээрээ урьсан байна. Симонид ах дүү ихэр бурхад Кастор Поллукс хоёрын тухай бэлэн магтаал дээрээ Скопасын тухай нэмэлт оруулан уншсанд Скопас нарийлахаар шийдэж, ах дүү хоёр бурханаас үлдсэнийг нь аваарай гээд шагналынхаа хагасыг өгчээ. Хэсэг хугацааны дараа яруу найрагчийг гадаа хоёр залуу дуудаж байна гэхэд Симонид хэнийг ч олж харсангүй. Энэ зуур байшин нурж Скопас зочдынхоо хамт дарагдсан байна. Шарилууд танигдахын аргагүй болсон учраас хэн ч хамаатныхаа цогцосыг олж чадсангүй. Харин Симонид бүх зочны суудлыг цээжилчихсэн байсан тул шарилуудыг төрөл садангуудад нь зааж өгчээ. Ингэж Кастор, Поллукс хоёр магтаалын хөлсийг өгч, харин Симонид ой тогтоолтоо хөгжүүлэхийн тулд тодорхой газруудыг сонгон авч, тэндээ тогтоох гэж байгаа зүйлсийнхээ дүрсийг байрлуулан, санахдаа тэдгээрийг байрлуулсан газруудаасаа гаргаж авах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгожээ. Энэ нь ой тогтоолтын урлагийн үүсэл болж “мнемоник” буюу ой тогтоолт гэсэн грек үгээр нэрлэгджээ. Дээрх түүхийн талаар эрний Ромын уран итгэгч Цицерон “Уран илтгэгчийн тухай” гэдэг зохиолынхоо ой тогтоолт нь уран илтгэлийн бүрэлдхүүн хэсэг болох тухай өгүүлдэг хэсэгт бичсэн байдаг.

ЭХ НУТГИЙН ХОРМОЙ ДЭЭРЭЭС ГЭРЭЭ САНАХАД

Нэгэн цагт ардын журамт цэргүүд аман дээр нь дөрвөн пулемёт зоогоод “дүрэмгүй муусайн гамингуудыг дөтийн замаар тонилгож” байсан дөрвөлжин сүмийн туурь гэх юм өнөө бараг үлдсэнгүй, цагийн урсгалд элэгдэн газрын шарх аньжээ. Оросын аялагч, немц гаралтай Семён Фаллас гэгч эр 1777 онд монгол нутгаар явах үедээ үзсэн дөрвөлжин сүмийнхээ тухай “Гурван давхар энэхүү том сүм нь дөрвөн талдаа хүнд төмөр хонхтой, мөн махранзуудаар мануулсан, дорнын уран барилга байв” хэмээн тэмдэглэсэн нь түүхийн хуудаснаа үлджээ. Гэтэл өнөөдөр энэхүү сүмийн туурин дээр мартагдсан булш шиг даржин чулуун хөшөөнөөс өөр торойх юм ч үлдсэнгүй. Тэгээд бас болоогүй ээ сүмийн хананаас үлдсэн болов уу гэмээр чулуун самбар дээр “Наймын А анги үүрд” гэсэн бичиг энд ирэгсдийг угтаж үдэх аж. Газрын өндөрлөгт орших “Дөрвөлжин сүмийн” эл тууриас Алтанбулаг, Хиагтын дүр төрх алган дээрх шиг тов тодхон үзэгдэнэ. Хиаг халиурсан энэ газарт бас л тэр нэгэн цагт “Шивээ хиагтыг авахад шилэн дэнлүү хэрэггүй” гэж дуулан давхилдаж явсан өвгөд маань өнөөдөр энд морио хазуулах зуураа хөөрөг зөрүүлэн хөөрөлдөх аваас талын буурал салхин дороо сэмрэн санаа алдах асан даа гэж бодож байлаа. Их гүрэн хүч түрэн хаяа тэлж саяхан бидний байсан энэ нутагт Загалмайтны сүмүүд оройн наранд алтан ганжираа гайхуулан сүрлэг гэгч нь данайх аж. Цус нулимсаар олж авсан эрх чөлөө, тусгаар тогтнол, улсын дархан хилийг хүчирхэг дээдсийн идний мөр шиг энэ л торгон зурваст хааяа нэгхэн ингэж зүрхээрээ мэдрэх юм даа. Уг нь саяхны л түүх шүү дээ. Ер хүн гэдэг амьтан юмыг хурдан мартдаг аж. Манжийн хүргэн эфү Цэрэн гэгч феодол монгол нутгаа найр тавин өгөхдөө нар түрүүлж тусах газрыг зүсэлж харийнхныг шагнасан гэх. Өнөөдөр аль л өнгөтэй өөдтэй, модтой буттай бүхэн нь хүний нутагт өнчрөн торойно. Буурал дээдсийн нутгаас бурхан ч гуйсан бүү өг гэж Ойрадын хаан Галдан Бошигт илдээ эргүүлж явсан нь орчин үеийн “шинэ” монголчуудад үлгэр домог шиг л санагддаг болсон энэ цагт хилийн дээсэн дээр хүний нутгийн барааг өр нэхсэн харцаар ширтэн зогсохдоо сэтгүүлчид дор дороо л нэгнийг бодох шиг болсон. Хил хамгаалах байгууллагаас “Сэтгүүлчид торгон хилийн зүг” аяныг зохион байгуулах болсон нь энэ цаг үед нэн олзуурхууштай ажлын нэг болсныг хэлээд яахав. Хавар өмнөд хилээ эргэсэн сэтгүүлчдийн баг намрын нартай уралдан хойд хилээрээ зорчиж яваа нь энэ. Өдгөө хилийн хот Сүхбаатар /Сэлэнгэ/-т хил хамгаалалтын болон шалган нэвтрүүлэх хоёр анги эх орны өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж байна. Саяхныг хүртэл орос ах нарынхаа “элгэнд тэврүүлэн” найрсаглаж байсан хилийн энэ хэсэг өнөөдөр тусгаар тогтносон Монгол улсын дархан хилээр зааглагдаж хилчид ч үүрэгт ажлаа нэр төртэйгөөр биелүүлж байгааг харлаа, үзлээ. Ажлын шаардлагаар хилийн отряд маань хоёр хуваагдан хоёр тусдаа отряд болж нэг нь хилээ манаж нөгөө нь хилээр орж гарагсдыг шалган нэвтрүүлэх чиг үүрэгтэйгээр үйл ажлаа явуулж байгаа юм байна. Төвийн хэвлэл мэдээллийнхэн ирсэн сургаар аймгийн дарга ч ажлаа танилцуулаад авахаа мартсангүй. Нийслэлд өдөр болгон болдог хэвлэлийн бага хурлаас ч сүртэй уулзалт ярилцлага энд болж өвөлжилтийн бэлтгэл ажлаас авахуулаад тариа ногооны гарц болц, ард иргэдийн амьдрал ахуйн талаарх мэдээллээр “цэнэглэгдээд” авлаа. Өнгөрөгч шөнө нь хил манахдаа байлдагч тэр байлдааны гурван сумаар хангагдлаа гэж байсан бол одоо харин ургац хадлан, улсын ажлын талаар яриад сууж байх. Бид ч энэ хэдэн өдрийг үр бүтээлтэй, үзэж харах юмаар баялаг өнгөрөөлөө. Сэтгүүлчид л болсон хойно асуух асуухгүй юм гэж байх биш, ад авъяастайгаараа дуудуулж явлаа. Хилчид харин хэлэх ярихдаа маруухан, хийж бүтээхдээ сурмаг улс юм. Хээрийн майханд хилчин эмэгтэйчүүдийн хийсэн “рестораны” хоол зооглож, үйлчилгээнийх нь сайхныг амаа олохгүй магтаж, гайхаж биширч явцгаасан ч энд суурьшаад эх орноо маналцчих гэхээр зүрх үхнэ. Аргагүй л хотын улс гэдгээ муухай ч гэсэн ухамсарлаж өөрсдөөсөө ичин ил далд нэгнээрээ доог тохуу хийж л явлаа бид. Аймгийн төвд байх хилийн 0243-р ангийн уужим цэлгэр “харшид” тухлан нэг хонов. Хуучин аймгийн төвийн 10 жилийн сургууль байгаад үерт автан хаягдсан энэ барилгыг хилчид өөд нь татаж өөрийн болгоод авчээ. Тохитой тухтай, уужим саруулхан ч гэж жигтэйхэн том сав юм. Хаашаа л харна хилчдийн урлаж бүтээсэн чамин хөөрхөн эд зүйлс нүдэнд торох нь яг л үзэсгэлэнгийн танхим шиг. Харин жинхэнэ үзэсгэлэнгийн танхимыг бид хойшоо Хиагтад очихдоо үзсэн дээ. 120 гаруй мянган үзмэртэй Хиагтын музейд байхгүй юм гэж байгаагүй. Оросууд энэ тал дээрээ үнэхээр мундаг шүү гэж биширч их үндэстнээр басхүү бахархаж явсан. Хэдийгээр шинэ мянгантай золгосон ч 1950-иад оныхоороо хаягдсан, гудамжаар нь өдгөө бараг үзэсгэлэнд л заларч байхаар нөгөө Газ-24, Лада машин тоотойхон хөлхсөн буйдхан Хиагтад нь л гэхэд ийм том музей байж байгааг бодохоор оросуудаар бахархахгүй байхын аргагүй. Тэгэхэд нүүдэлчдийн удмынханд үлдсэн, хадгалсан, бүтээсэн бүрэлдсэн зүйл тун ховор ажээ. Уг нь сэтгэл гаргаад цуглуулаад арчлаад байж гэмээнэ мөнөөх алдарт гамингуудыг бут цохисон дурсгалт он жилүүдийн эд өлөг, эрэлхэг гавъяа гээд хүнд үзүүлж түүх хүүрнэх зүйл хувьсгалын өлгий эл нутгаас олдож л таарах байх. Үндсэн сэдвээсээ халтирч үзэсгэлэн яриад явчихсныг минь өршөөгөөрэй. Хилийн цэргийн 0243, 0101-р ангийн захирагч Хурандаа Батсүх, Ганболд нартай цайлангаа түүхт нутгийн өнөөдрийн тухай цухас мэдээлэл авснаа хүргэе. 1727 оны 8-р сарын 20-ны өдөр Манж Оросын хооронд байгуулсан Буурын гэрээтэй хамт “байгуулагдсан” гэх эдний анги хилийн цэрэгтээ яах аргагүй ууган ангийн нэг. Сэлэнгэ, Булган аймгийн нутаг дахь хилийн 542-649, 655-726-р тэмдэг хүртэл 421.5 км газрыг хамгаалдаг тус ангийн хариуцсан хэсгээр он гарсаар таван удаагийн зөрчлөөр долоон хүн саатуулагдсаны ихэнх нь загас барих, хавх тавих гэсэн “анчид”. Ер нь энэ хэсгээр гардаг хилийн зөрчлийн ихэнх нь ахуйн чанартай байдаг гэнэ. Сүүлийн үед модчид их хил зөрчиж байгаа, морин тэргээр зөөдөг болохоор албан ёсны тоо байг нь гаргахад төвөгтэй гэлцэж байлаа. Харин шалган дээр тоо баримт нь “толгой өвдмөөр” юмаа. Он гарснаас хойш 79 орны 230 мянган зорчигч, 155 мянган тээврийн хэрэгсэл нэвтрүүлсэн, ер нь нэг өдөрт дундажаар 370-400 зорчигч шалгаж нэвтрүүлдэг гэсэн. Гаднаас хил зөрчиж ирсэн 22 “товариш”-ийг саатуулсан гэнэ. Нэг марзан нь Тавтын заставын орчимд зорчигчид сүүлийн үед архи, будаа гэх мэт зүйлсийг их хэмжээгээр хаядаг болсон гэсэн. Үүнийг тодруулахад дарга нар “Хилчдийн сонсор сэрэмжийг шалгаж байгаа юмаа” гэж мушилзан дүйвүүлээд өнгөрнө лээ. Хоёр отрядын аль аль нь материаллаг баазын хувьд харьцангуй бэхэжсэн нь нүдэнд илхэн. Шалган дээр л гэхэд бүх юм автоматчилагдсан, ажлын ихэнхийг компьютер нь хийж, харин хүний хийх ажил нь нягтлах, шалгахад төвлөрдөг юм билээ. Харин 0243-ийнхны аймгийн төв дээрх “төв оффис” нь мөнөөх сургуулийн барилга. Засаж тордоод Сэлэнгэд л байхгүй цагаан ордон болгочихсон, тэндээ аль хэдийнэ бяцхан “вант улс”-аа засан төвхнүүлчихсэн сууцгааж байгааг дээр хэлсэн билээ. Заставууд ч их төлөвшчихсөн, материаллаг баазын хувьд хөл дээрээ босчихсон нь мэдрэгдэнэ лээ. Ямартаа л бид “Хутаг-Өндөрийн амралтын застав”, “Тавтын амралтын застав” гэж хошигнон нэрлэж байх вэ. Жинхэнэ хөдөө хөхөрч гадаа гандаж, шувуу ч нисэхгүй улаан цөлд гар сэтгэлээсээ өөр зэвсэггүй яваа бусдыгаа бодвол Сэлэнгийнхэн ч жаргалын оронд “хөлбөрч” байдаг бололтой юмаа. Ус ургамал жигдэрсэн үзэсгэлэнт энэ нутагт алба хааж байгаа, ажиллаж амьдарч улс жаргалтай ч байлгүй яахав. Гэхдээ л хилчид аль ч цагт соргог байж эх орноо манах үүрэгтэйгээ цаг ямагт мэдрүүлэх аж. Манай сэтгүүлчдийн нэг нь цэрэг “чихдэж аваад” буу халж байтал нөгөөх мэдээлэгч маань даргын тушаалаар годхийн алга болно. Тушаалаар хөдөлдөг цэргийнхнийг дагаад манайхан ч сүүлдээ “годхийдэг” болох шахсан. Ер нь “могой газрынхаа өнгөөр” гэдэг шиг манай багийнхан ч цэргийн амьдралд дасах тийшээ хандаж жаахан удвал “усыг нь ууж ёсыг нь дагаж мэдэхээр” байсан. Сэтгэлд ойр, гүндүүгүй тэднээс сэтгэлийн нүнжиг ханхлах нь л хамгийн сайхан байсаан. Эх орон гэгч амин эрдэнэ судсан дотор нь лугшиж яваа тэр хүмүүсээр бахархах сэтгэл эрхгүй төрснийг нуугаад яахав. Нутгийн гүнд талхны мөр хөөж яваадаа урам хугарах ч шиг, дөнгөж саяхан улаан цусаараа олж авсан эрх чөлөө, тусгаар тогтнол маань эзэнгүйдэж зөвхөн хилээ дагаж яваа хэдхэн хүн, мэргэжлийн ганц байгууллагын өмч болон орхигдсон шиг гунигтайхан мэдрэмж үес үесхэн зурсхийсэн. “Шинэ Монголчууд” америк мөрөөдлөөр амьсгалж, баруун зүүний соёл иргэншлийн гялбах өнгөнд алмайран, хөгжил дэвшлийн араас хөлийнхөө хурдаар нүдгүй довтолгож, бас болоогүй ээ улс төр хийж, уламжлал маань уудам нутгийн минь хаа нэгтээх хөдөө буйдын бор гэрт “хоригдож”, биелсэн хүсэл “би”-гээ мартан байгаа энэ цаг үед хилийн тэнгэр цэлмэг байгаад л баярласан. Нутгийн захаар, торгон хилийн зурвасаар биднийг хөтлөн явсан манай хоёр хурандаа түүхт Тужийн нарс туурь ч үгүй болж байгааг яриан завсраа хавчуулж, оросын нутагт хөглөрөн буй их хөвчийн зүг хараа талбин “Халхын хамаг модыг харьд өгсөн хар феодол” хэмээн эфү Цэрэнг хараах нь ерөөл шиг сонсогдож явлаа. Юутай ч бид эдэлж хэрэглэж яваадаа эрэмшихээ түр азнаад зогсож буй газрынхаа хөрс шорооны үнэ цэнийг зоосны нүхээр биш зовлонг дааж сөрсөн өвгөдийнхөө цусны үнээр дахин нэг сэхээрэх цаг болсон мэт санагдсан. Эх нутгийнхаа хормой дээр зогсоод гэрээ санахад өнөөдөр бидэнд юу үнэ цэнэтэй юм бэ гэдэг ойлгогдох шиг боллоо./2007 он/

ЦЭНХЭРЛЭН ХАРАГДАХ НЯМДОРЖИЙН НУТАГТ


Ононгийн шугуйд монос сэгсийтэл ургажээ. Энэ жил хур өгөөжтэй сайхан зун болж байна гэх урамтай үгс нутгийнхны амнаас үе үехэн сонстохоос үзэхүл сүүлийн хэдэн жил зуншилга төдийлөн сайн байгаагүй нь илэрхий. Хэнтийн Батширээт гэхээр мойлтой тос, зөөхий харагдаж ажилсаг гүндүүгүй буриад зоны аж амьдрал нүднээ ургаад ирэх. Харин энэ удаа тэр нутгаас байгалийн өгөөж, баян хангайн хишгээс илүүтэй Монголын оюуны ширгэшгүй ундаргын нэгэн их салааг олж түүнээс сэрэл мэдрэхүйдээ хүртэж анхилам үнэрийг нь дотоод сэтгэлдээ арилахааргүй хадаж авсан нь хамгаас олзуурхам хувь тохиол байлаа. Монголын утга зохиолын долоон Нямаагийн дундаас “Хөдөөдөө дөнгүүр нь Ломбын Нямаа” гэж цоллуулсан эрхэм нэгэн энэ нутгаас төрж уран бүтээлийн гараа нь цуцалгүй өнөөдрийг хүрчээ. Зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч, их номын багш Ломбын Нямаагийнхаа 60 насны ойн номын хуримд хот хөдөөгөөс зорин очсон уран бүтээлч шавь нар нь түүний уугуул нутгийн түмэнд шүлэг найргаа өргөж багшийнхаа гэрийн буурийг хүндэтгэн эргэсэн нь энээ. Монголын утга зохиолын хөх сүмбэр оргилууд Батын Нямаа, Нямбуугийн Нямдорж, Цэдэндоржийн Цэдэнжавыг төрүүлсэн энэ нутаг өдгөө ч намба эрхэмсэг төрхөөрөө Баатарын Галсансүх, Батжаргалын Одгэрэл нарын гэрэлт хөвгүүдээ утга зохиолын их хоймор өөд өдлүүлж сэтгэлдээ нартай хүмүүсийн элгэнд илч дулаанаа өгсөөр байна. Сүслэн санах, хайрлан бахардах, энэлэн дуурсах буй бүхний эхлэл нь төрж өссөн нутаг, ариун дагшин тоонот нь ажээ хэмээх сэрэхүй энэ өдрүүдэд бодол сэтгэлээс салахгүй дагаж, хүйн холбоотой нутагтаа сүүн сүжгээр уягдахын утгыг мэдэрч явснаа энд зориуд дурдъсу. Очсон газар бүхэнд илч дулаан сэтгэлтэй шударгуу найрсаг зон олон угтаж тэр бүхэнд их багш Ломбын Нямаа тэргүүн мэхийн аньсага чийгтүүлж асан нь өнөөдөр нүргээнт хотын хөлсөөнт ахуйгаас эргэн дурсахад бодол дэвтээж байна. Яасан эелдэг зон, эерүү сэтгэл вэ гэж бахдах гайхахын завсарт өдгөө цагт үнэр нь ховордсон чин сэтгэл, чигч журамыг тэднээс мэдэрч гэнэт хөөрөн дэвэлзэж билээ. Ломбын Нямаа багшийн номын хуримыг Батширээт сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Гансүрэн санаачилж, орон нутгийн захиргаа, нутгийн зөвлөл нэгэн сэтгэлээр дэмжсэнээр ажил амьдралын эрхээр сураг ажиг нь холдсон анд нөхөд аглаг хөдөөд ийнхүү цугларч тэврэлдэн уулзацгаасан нь олзуурхам явдал байлаа. Номын садан нөхдийн дунд Арлааны Эрдэнэ-Очир, Ай.Төмөр-Очир, Дарь.Сүхбаатар нар хүрэлцэн ирсэн нь галын хүрээг нутгийн зах руу тэлсэн ээлтэй учрал болов. Монголын ута зохиолын 90-ээд оныхон хэмээх хүчтэй давалгаанд түрлэг нэмэн, хаалга цонхгүй газраар харайн орж ирэхдээ “Намайг жирийн нэгэн баримлын шавар байхад Ломбын Нямаа багш нүд, чихийг минь хийсэн” хэмээн тунхагласан, өдгөө Москва дахь М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд сурч буй Б.Галсансүх Буянт-Ухаагаас анд нөхдөө дагуулан шууд багшдаа бараалхсан нь санамсаргүй хэрэг биш билээ. Батширээтэд гурав хоног үргэлжилсэн айрагтай, найрагтай өдрүүдэд алс хөдөөгийн амьдралын үнэн нүдний өмнүүр урсч хотжиж харьжиж буй сэтгэлд олон олон зүйл сэрхийн тэмтрэгдэж байлаа. Амьдрал үеийн үед буцалдгаараа буцалсаар авч хөдөөгийнхний минь өмссөн дээлийн өнгө гандасхийж аж амьдрал нэгэн үеэ бодвол хомс тарчигдуу ч болоо юу гэлтэй. Гэхдээ л “Анхны алхам”-ын Базар, Дорж, Дугар нар хадуураа ирлэж ацаг сайтай морьдынхоо тохмыг сэврээж, өмссөнөөрөө биш сэтгэлээрээ гоёдог мөнөөх л хангалуун дагшин дүр төрх хэвээрээ. Сумын төвийнхөн талх, цөцгийгөө тавалаж ид уу гэх нь яг л өчигдрөөрөө. Харин эгнүүлж барьсан дүнзэн байшингууд өнгөө засаж будаг шунхны шинэхэн үнэр ханхлахын зэрэгцээ сумын төвийн дундуур модон хашлагатай засмал зам тавигджээ. Хангайн сум төвдөө ч дөрөө шүргэм өвстэй байдаг нь сайхан. Очих ирэх хүмүүсийн хөлсөөн улам бүр нэмэгдэж байгаа болохоор түүнийг дагаад улаан зам ч тодрох хандлагатай байгаа гэнэ. Тйимээс төв замтай болж салаа замуудыг журамлаж эхэлсэн хэмээн Засаг дарга Болд ярьж байлаа. Бидэнтэй ганзага дөрөө нийлж, нийслэлээс унаж гарсан “сайн морь”-оороо багтаж зүдсэн заримд маань хөл залгуулан үйлчилж явсан “Альфа моторс” компанийн захирал Ч.Ганхуяг ч Засаг даргын эл санаачлагыг дэмжин нутагтаа ирсэн үедээ авто замын орон нутгийн хууль зөрчихгүй гэдгээ амлаж байсан. Нутагтаа суугаа эзэн хүний зангаргаар өөриймсөглөн угтан буриад Ганболд, Засаг дарга Болд, Тамгын газрын дарга Д.Гансүрэн, холын зочин Ч.Ганхуяг нар Батширээтийн дунд сургуульд Н.Нямдорж, Л.Нямаагаар хичээл заалгаж завсарт нь зандруулж “том толгойлж” явсан нэг үеийн, нэг ангийн андууд ажээ. Хөгтэй хөөртэй насаа тэд гэнэхэн дурсацгааж тэсгэлгүй тэгээд наргих нь өнөөдөр ч цагаахан дүрсгүй хэвээрээ. Нэг ангийнхан нэжгээд зүйлийг амжуулахаар төлөвлөснөө яриан завсраа цухас дурдсан нь мөн л сэтгэлд ээлтэйхэн сонсогдоно билээ. Нутагтаа юм үлдээх, хамтарч бүтээх, хийх зүйл тэдэнд их байгаа. Төрхөмөө сахиж үлдсэний хувьд Засаг ноён маргаашаа төлөвлөж “Хурдан хүлэгтэй” анд нь өнөөдөрт хэрэгтэй, маргаашид шаардлагатай зарим зүйлсийг нутаг орныхондоо дөхүүлж таван цаасыг нь биш сэтгэлийг нь өвөртлөөд буцдаг гэнэ билээ. Сумын төвд биднийг очихоос өмнө сүрхий өнгөлөг нэг дүнзэн байшин нэмэгдсэн нь Барх багийн төв. Бидний очсон өдөр шинэ байшингийн гадаа морь мал багширч, дээл хувцасаа ёсорхуу товчилсон өвгөд, хөгшид хүүхэд залуус тэр хавиар бужигналдаж байлаа. Багийнхан шинэ байраа мялаан ёсолж байгаа нь тэр. Холын зочид хэмээн биднийг хоймор өөдөө тухлуулсан нь энэ нутгийнхныг ойроос мэдрэх бас нэг боломжийг олгосон юм. Орой нь буриад Ганболд бидний хэдэн нөхдийг сэм оргуулж шугуй дотуур гол гатлуулан Барх багийн жинхэнэ найран дээр аваачсан. Өдөр сумын төвдөө шинэ контороо ёсолж албан ёсоор үүдийг нь нээсэн багийнхан моддын чөлөөн дэх аглаг дэнжид хөгшид, хүүхдээрээ гал болж найрлаж суугаа нь энэ ажээ. Өр нэвт дотогшлох буриад дууны аялгуунд байгаль өнгө зохирлоо олж идээний амбаараас цагааны нэрмэл сэнхийж байна. Гүймэгхэн салхинд моддын навчис сэрчигнэж сэтгэл сэгхийх нь нэн тааламжтай. Буриад дууны аялгуунд хоёр цаг хэртэй саатаад мордох үес хөглөгөр хөвчийн сүүдэрт нар орж байлаа. Тэнгэрт биш өвсөн дээгүүр толорсон нарны хурц гэрэлд зөөлөн бороо шиврэх нь эгээ л үлгэр зүүдний орчил мэт. Гэтэл хөтөлгөө морьтой бургасан ташууртай хамган өөд уруугүй ергүүлэн дөтөлж ирсэн нь дөнгөж саяхан бидэнтэй хөөрөлдөж суусан Ганболдын ижий байна. Биднийг энд саатах зуур сумын төв орчихоод өвгөнийхөө хувийг өвөртөө түнтийлгэн эргээд хөгшдөө зорьж яваа нь тэр аж. Ганхуягийн машинаас өвгөнөө “Олчихоод” зуслан руугаа дөрөө харшуулан галигуулж одов. Яг л кино шиг сэтгэгдэл үлдлээ. Ломбын Нямаа багшийн нутагтаа зорчих гурав хоногт амнаас нь унасан гурван үг тутмын хоёр нь Нямбуугийн Нямдорж найрагчийн тухай байв. Их орчлонд хүмүүн их андаараа дутаж өнчирдгийг үзэж элэг эмтэрч явлаа. Нямдорж найрагчийн гэрийн бууринд Гансүрэн шавийнх нь босгосон чулуун хөшөөг он цагийн салхи зөөлөн илбэж ахуй тэр цаг дор Ломбын Нямаа багш хийгээд түүний эрхэм шавь нар Батширээт суманд номын сан байгуулж өгөх яриа өрнүүлж авай. Баялаг сайхан номын сангаа галд хайлуулчихсан энэ сумынханд Батын Нямаа, Нямбуугийн Нямдоржийг “амьдаар нь” бэлэглэж ирэх цагийн хөвгүүд охидод оюунлаг өвгийнх нь нандин гэрээсийг үлдээх болсондоо бид ч бас баяртай байсан юм. Ийнхүү дуутай, дугараатай, дурдатгалтай, нулимстай өдрүүдийг үдэж Араага баавай, Базар ахай, Дугар баавайтнуудтай хөөрөлдөн Цэнхэрлэн харагдах Нямдоржийн нутагтЦэцэн боржгины Чойном өртэй үлдэх учиргүй хэмээн халуун шүлгийн мөрүүдийг амилуулж их найрагчийн төрсөн дүү Ринченгийн Туяа гэх тааламжит эгчтэй аминчилж, Ломбын Нямаагаа гар сэтгэл дэлгэн тоссон Даваажид багштай дотносон гуниггүй цэнхэр салхин дор амьд яваагаа мэдрэхдээ нэг их том санаа алдсан сан. Цэнхэрлэн харагдах Нямдоржийн нутагт өнөөдөр бороо орж байгаа...
/2006 он/

АРЫН САЙХАН ХАНГАЙД АМАРЧ ТУХАЛСНАА ЦУХАСХАН...


Хунтай нуурын анир зургийн хальсанд
Намрын сар гарсан ч өвсний сөл ногооноороо, уудам хөх тэнгэрт сэмжин үүр сэмрэн нүүдэллэх нь сэтгэлд ер бусын нэгэн хээг урлан байх шиг. Хөндийн зэрэглээ тэртээд туналзах нь тунгалаг хөшгийг санагдуулах агаад тэрхүү хөшигний хормойд тэнгэр газар нийлэн тэврэлдэж борог өнгөө золгуулах нь зөөлөн мэдрэмж төрүүлнэ. Тэр анирт хөндийн дундуур дуу шуутайхан довтолгож явлаа бид. Явсан хэрэг бүтэмжтэй, басхүү далимд нь эрүүл агаарт хоёр хоног сайхан амраад буцаж яваа улс дуулахаас яахав гэцгээн өөрсдийгөө доргиож явтал “Хүүе хүүе, зогс, дуугаа аялдаарай, чимээгүй” гээд л зурагчид маань цүнх саваа онгичиж гарах нь тэр. Гэтэл замын хажуугийн зэгст нууранд ангир, хун шувууд битүү чуулж, нуур бүхэлдээ жигүүртний буудал болсон байхыг бид анзаараагүй юмсанж. Үнэндээ зурагчдаас өөр улс ажиглахаар ч үгүй тэртээ доор зэгст нуур ногоорон үзэгдэнэ. Дөнгөж саяхан л Мандаж гардаг нар нь шингэнэМанантайгаа хоёулаа даа хө… гээд л хангинуулж явсан зурагчин Батсүх, Рэнцэндорж нар зэгсэн дундуур гэтэн одоход бид чимээ гаргачихаас эмээн машинаасаа бууж ч чадахгүй хун шувууны сүрдэм цагаахан үзэсгэлэнг нүд сэтгэлээрээ бишрэн харж байлаа. Ажлаа бодохгүй хөөрцөглөөд л гэж саяхан бидэнд зэмлүүлж байсан манай хоёр агшны дотор төрөл арилжин албаны дүрээ олчихсон нь нээрээ л эмээн сүрдмээр. Байгалийн амьд зургийг амьсгаа даран ширтэж байх зуур нөгөө хоёр зорилгоо биелүүлчихээд бөөн дуу шуу болсоор хүрч ирсэн нь замын туршид сэтгэлд нь тороод байсан хүслээ бүтээж санаа амарснийх бололтой. “Загатнасан газар маажсан” ийм нэгэн санамсаргүй содон агшныг тэр хоёр битүүхэндээ анаад л явсан гэх. Манай аяллын зорилго “Самбуугийн ном”-ын зургийг авах. Арын сайхан хангайд ажлынхаа ихэнхийг нугалчихаад буцаж яваа нь энэ. Монгол орноо гадаадад сурталчлах Засгийн газрын захиалгаар МОНЦАМЭ агентлагаас англи хэлээр эрхлэн гаргаж байгаа номыг гардан бүтээгчид нь тус агентлагийн Гадаад мэдээллийн газрынхан. Дарга нь Г.Пүрэвсамбуу. Манайхан газрын даргынх нь нэрээр Самбуугийн ном гэж ярих. Самбуугийн номын нэрэмжит энэ удаагийн албан томилолт хугацааны хувьд давчуухан байсан ч гэлээ “Нийслэл хүү” кинонд Батхишиг “Сэтгэлдээ хөөртэй, хальсандаа зурагтай ирлээ” гэдэг шиг бид ч уран бүтээлийн чамлахааргүй олз омогтой явсан юм. Агентлагийн захирал, Гадаад мэдээллийн газрын дарга, Санхүүгийн, Дотоод мэдээллийн, Гэрэл зургийн албадын дарга нараас бүрдсэн нүсэр баг сурвалжлаганд анх удаа ганзага нийлсэн нь энэ. Зангиа костюмтай дарга нараа аяны хувцастай сахилгагүйтэхийг харах соньхон байлаа. Ажил албаны талаарх яриа хөөрөөнүүд манайхан гэх нэгэн сэтгэлд нэгдэж нийлэх нь нэг л өөриймсөг.“Анзааралгүй олон шувуудыг үргээсэн боловчигАппарат дурандаа үлдээлээ дээ хө…” хэмээн бид тасарсан дуугаа үргэлжүүлэн зохиож цагаан талд босоо тоос орхин цааш довтолголоо.
Арын сайхан хангайд амарч тухалснаа цухасхан…
Тав дахь өдрийн орой ажил тарсны дараа нийслэлээс гарч Хархоринд алжаал тайлан, шөнөжин довтолгосоор өглөөн нартай уралдан Арын хангайн барааг харав. Аймгийн төвөөс зүүн урагш арваадхан км-ийн зайтай Мааньтын хөндийд зусаж байгаа Жамц гуайнд дөрөө мултлахад өглөөний хар шүүдэр хатаж амжаагүй байлаа. Архангайн Жамц гуай МОНЦАМЭ-ийн орон нутгийн сурвалжлагч нарынхаа “Ангийн дарга” нь. Хөхүүртэй айраг бүлж зогссон ач хүү нь сүрхий хэвлүүхэн мэндэлж угтлаа. Өвөөгийн ажлын газрынхан хотоос ирнэ гээд эмээ намайг эрт босгосон гээд нүдээ эргэлдүүлэн дуржигнах арваад насны энэ бор хүү миний анхны танил. Эмээ өвөөгийн амины жаалууд гэх том жижиг хоёр Санжаа биднийг явах хүртэл гар хурууны үзүүрт ойр байж “зөөлөн чихтэй хүүхдүүд” хэмээн магтуулж үлдсэн юм. Жамц гуайн хань Хандсүрэн гэж ёстой л Жамцынх гэдэг айлын төлөө төрсөн гэлтэй том, жижиг бүх амьтны тогоо шанагатай нөхөрлөсөөр насаа элээж яваа ч цаг наргүй энэ ажилгүйгээр амьд явж чадахгүй тийм нэг хангинасан эгч. Хүний өөрийн гэхгүй хүү минь, дүү минь гэж уулгалах. Ангир үрдээ амин хайрАмраг наддаа наран хайрҮргэлж ундрах мөрөн хайрҮйлийн үргүй хань минь гэх сэтгэлд шингэсэн сайхан дууг наргиан наадмын дундуур Жамц гуай бидэнд аялж өгсөн нь ханьдаа зориулж өөрийнх нь бичсэн шүлэг байсныг хожуу мэдсэн юм. Хөдөөдөө хайртай дагшин хэдэн уран бүтээлчдийн нэг бол манай Жамц гуай. Малаа маллана, үрсээ хайрлана, машин барина, бизнес хийнэ, зохиолоо туурвина, мэдээгээ бичнэ. Юм юмтай, орчин үеийн хэлээр бол овсгоотой хүн. Гэвч тос даасан монгол сэтгэл, ховорхон хүн чанар цаг ямагт үнэртдэг юм. Нар баруунаа хэлбийх үед бид Тайхар чулууг зорин хөдөллөө. Аймгийн төвөөр дайран баруун хойшоо гарах өндөрлөг замд аймгийг бүхлээр нь тольдох завшаан тохиолдлоо. Шугамдсан мэт жирийтэл эгнэх гэр хороолол борооны дараа улам ч өнгөтэй, цэмцгэр харагдана. Уул устай сүрлэг газарт байрласандаа тэрүү, ер нь л нэлээд өвөрмөц цэвэрхэн газар юм. Хашаа бүхэн байшинтай, ихэнх нь байшингийнхаа өмнө хөнгөн тэрэг сойсон нь оршин суугчдынх нь амьжиргааны түвшинг илтгэж байх шиг. Үйлчилгээний газрууд элбэгтэй, аймгийн төвүүдэд тэр болгон байдаггүй хангалуун байдал харааны үзүүрт тэмтрэгдэнэ. Цагаан даваа гэж цагтаа алдартай байсан Монголын том даваануудын нэгийг дурайсан дардан замаар төвөггүй давлаа. Шинэхэн зассан цагаан зам нь Мянганы замын нэг хэсэг гэнэ. Аавтайгаа нийслэл хүрээг зорин анх ирэхдээ давж байсан Цагаан давааны тухай Пүрэвсамбуу даргыг ярихад аргагүй л хэцүү даваа байж дээ гэх зураглал сэтгэлд бууж байсан. Архангайхны төдийгүй баруун нутгийн зорчигчдын эрхгүй шагшиж буй бүтээн байгуулалтын энэ томоохон ажлын нэг хэсгийг ийн мэдрэхдээ Мянганы замыг бүр хурдлаасай гэх яаруу сэтгэл төрж байлаа. Тайхар чулууны араар урсах Тамирын голын бургасанд хорхог хийн амарч тухлаад Жамц гуайнд зусланд эргэж ирэхэд дахин бороо орж эхэллээ. Ийнхүү байгаль биднийг нар хураараа шагнасан нь гэрэл зургийн хальснаа уран бүтээл болон амилж, “Самбуугийн ном”-нд солонгын гэгээ, адууны үүрсээн, сэтгэлийн өнгө хослон шингэлээ.
Тэмдэггүй зам, тэмдэгрэх үүрийн заагт
Нар хэвийх үед Өгий нуураас хөдөлж тун удалгүй бүрэнхий боллоо. Нутгийн хүнээр заалгаж гарсан хэдий ч зам салахдаа буруудаж хөдөөгийн бүдэг замаар орчихжээ. Дөнгөж саяхан л дуулалдаж, онигоо ярьж хөгжиж явсан хүмүүс дуугаа хураан барайгаад явчихлаа. Бидний өмнө явсан захирлын машин ард үлдэж энхэл донхол харгуйд гэрэл нь нэг ил гарч нэг далд орон бүдчинэ. Манайх шиг уул талаа хэрчсэн олон замтай, дур мэдэн явцгаадаг улсын хувьд замын тэмдэглэгээ зайлшгүй шаардлагатай аж. Хараа хяналтнаас хол, хээрийн замд жолооч нар хээгээ алдаж өөрсдийн тааллаар зам нээж, “төөрдөг байшин” зохиосоор удлаа. Ядаж гол гэж үзсэн замынхаа хоёр хажуугаар тэмдэг суурилуулчихвал будилсан нэгэнд хөтөч болж, амь наана, там цаана яваа нэгэнд нь авралын од ч болох юм билүү. Хээрийн замд юу тохиолдохыг хэн мэдэх билээ. Ямартаа л хэдэн сарын өмнө манай улсад амьдарч байсан Польшийн дипломат ажилтан Дорнодын талд төөрч, эгээ л “байгалийн” олз болчихоогүй. Тэр хүн ямар зорилготой явсан нь энд чухал биш ч хэрэв золгүй явдал учирсан бол хөдөө тийш хараа сунгадаггүй төр засгийн маань нэр гарах байлаа гэж энэ үед өөрийн эрхгүй бодогдож байв. Төөрч будилж, төвөгшөөж, мэгдэж явсан ахархан зам, сайн мэддэгтээ эрдэж туулсан урт замаас илүүтэй хүнээс ямар их тэвчээр, сэтгэлийн хат шаарддаг болохыг салаалсан олон харгуйн дунд бүрхэг түгшүүрт автан явахдаа би мэдэрсээр л байлаа. Хэрэв энэ үед шатахуун дуусч, хоёр машин хоорондоо төөрч, зүг чигээ алдан бэдэрсэн бол яах байсан бол. Өвдөж зовсон, өлсөж цангасан нэгэнд өглөө болтол ямар урт хугацаа шаардагдах бол. Гэрэлд ойж тодордог замын тэмдэг гэгч хэрэгтэй газраа залуурын мод, зааны ясан таягнаас ч үнэтэй аж. Өглөө болоход замаа олж үргэлжлүүлсэн ч дэмий бензин шатаахаар нуурын эрэгт тааваар хонодог байж гэх харуусал хүн бүхний амнаас сонсогдож байв. Гэвч Архангайн сурважлагчийндаа очиж амарч тухалсан өег сэтгэгдэл энэхэн зуурт сэргэж нийслэл хүрээ ойртохын хэрээр сэтгэл тэжээж байлаа. /2006 он/

АРЫН САЙХАН ХАНГАЙД АМАРЧ ТУХАЛСНАА ЦУХАСХАН...


Хунтай нуурын анир зургийн хальсанд
Намрын сар гарсан ч өвсний сөл ногооноороо, уудам хөх тэнгэрт сэмжин үүр сэмрэн нүүдэллэх нь сэтгэлд ер бусын нэгэн хээг урлан байх шиг. Хөндийн зэрэглээ тэртээд туналзах нь тунгалаг хөшгийг санагдуулах агаад тэрхүү хөшигний хормойд тэнгэр газар нийлэн тэврэлдэж борог өнгөө золгуулах нь зөөлөн мэдрэмж төрүүлнэ. Тэр анирт хөндийн дундуур дуу шуутайхан довтолгож явлаа бид. Явсан хэрэг бүтэмжтэй, басхүү далимд нь эрүүл агаарт хоёр хоног сайхан амраад буцаж яваа улс дуулахаас яахав гэцгээн өөрсдийгөө доргиож явтал “Хүүе хүүе, зогс, дуугаа аялдаарай, чимээгүй” гээд л зурагчид маань цүнх саваа онгичиж гарах нь тэр. Гэтэл замын хажуугийн зэгст нууранд ангир, хун шувууд битүү чуулж, нуур бүхэлдээ жигүүртний буудал болсон байхыг бид анзаараагүй юмсанж. Үнэндээ зурагчдаас өөр улс ажиглахаар ч үгүй тэртээ доор зэгст нуур ногоорон үзэгдэнэ. Дөнгөж саяхан л Мандаж гардаг нар нь шингэнэМанантайгаа хоёулаа даа хө… гээд л хангинуулж явсан зурагчин Батсүх, Рэнцэндорж нар зэгсэн дундуур гэтэн одоход бид чимээ гаргачихаас эмээн машинаасаа бууж ч чадахгүй хун шувууны сүрдэм цагаахан үзэсгэлэнг нүд сэтгэлээрээ бишрэн харж байлаа. Ажлаа бодохгүй хөөрцөглөөд л гэж саяхан бидэнд зэмлүүлж байсан манай хоёр агшны дотор төрөл арилжин албаны дүрээ олчихсон нь нээрээ л эмээн сүрдмээр. Байгалийн амьд зургийг амьсгаа даран ширтэж байх зуур нөгөө хоёр зорилгоо биелүүлчихээд бөөн дуу шуу болсоор хүрч ирсэн нь замын туршид сэтгэлд нь тороод байсан хүслээ бүтээж санаа амарснийх бололтой. “Загатнасан газар маажсан” ийм нэгэн санамсаргүй содон агшныг тэр хоёр битүүхэндээ анаад л явсан гэх. Манай аяллын зорилго “Самбуугийн ном”-ын зургийг авах. Арын сайхан хангайд ажлынхаа ихэнхийг нугалчихаад буцаж яваа нь энэ. Монгол орноо гадаадад сурталчлах Засгийн газрын захиалгаар МОНЦАМЭ агентлагаас англи хэлээр эрхлэн гаргаж байгаа номыг гардан бүтээгчид нь тус агентлагийн Гадаад мэдээллийн газрынхан. Дарга нь Г.Пүрэвсамбуу. Манайхан газрын даргынх нь нэрээр Самбуугийн ном гэж ярих. Самбуугийн номын нэрэмжит энэ удаагийн албан томилолт хугацааны хувьд давчуухан байсан ч гэлээ “Нийслэл хүү” кинонд Батхишиг “Сэтгэлдээ хөөртэй, хальсандаа зурагтай ирлээ” гэдэг шиг бид ч уран бүтээлийн чамлахааргүй олз омогтой явсан юм. Агентлагийн захирал, Гадаад мэдээллийн газрын дарга, Санхүүгийн, Дотоод мэдээллийн, Гэрэл зургийн албадын дарга нараас бүрдсэн нүсэр баг сурвалжлаганд анх удаа ганзага нийлсэн нь энэ. Зангиа костюмтай дарга нараа аяны хувцастай сахилгагүйтэхийг харах соньхон байлаа. Ажил албаны талаарх яриа хөөрөөнүүд манайхан гэх нэгэн сэтгэлд нэгдэж нийлэх нь нэг л өөриймсөг.“Анзааралгүй олон шувуудыг үргээсэн боловчигАппарат дурандаа үлдээлээ дээ хө…” хэмээн бид тасарсан дуугаа үргэлжүүлэн зохиож цагаан талд босоо тоос орхин цааш довтолголоо.
Арын сайхан хангайд амарч тухалснаа цухасхан…
Тав дахь өдрийн орой ажил тарсны дараа нийслэлээс гарч Хархоринд алжаал тайлан, шөнөжин довтолгосоор өглөөн нартай уралдан Арын хангайн барааг харав. Аймгийн төвөөс зүүн урагш арваадхан км-ийн зайтай Мааньтын хөндийд зусаж байгаа Жамц гуайнд дөрөө мултлахад өглөөний хар шүүдэр хатаж амжаагүй байлаа. Архангайн Жамц гуай МОНЦАМЭ-ийн орон нутгийн сурвалжлагч нарынхаа “Ангийн дарга” нь. Хөхүүртэй айраг бүлж зогссон ач хүү нь сүрхий хэвлүүхэн мэндэлж угтлаа. Өвөөгийн ажлын газрынхан хотоос ирнэ гээд эмээ намайг эрт босгосон гээд нүдээ эргэлдүүлэн дуржигнах арваад насны энэ бор хүү миний анхны танил. Эмээ өвөөгийн амины жаалууд гэх том жижиг хоёр Санжаа биднийг явах хүртэл гар хурууны үзүүрт ойр байж “зөөлөн чихтэй хүүхдүүд” хэмээн магтуулж үлдсэн юм. Жамц гуайн хань Хандсүрэн гэж ёстой л Жамцынх гэдэг айлын төлөө төрсөн гэлтэй том, жижиг бүх амьтны тогоо шанагатай нөхөрлөсөөр насаа элээж яваа ч цаг наргүй энэ ажилгүйгээр амьд явж чадахгүй тийм нэг хангинасан эгч. Хүний өөрийн гэхгүй хүү минь, дүү минь гэж уулгалах. Ангир үрдээ амин хайрАмраг наддаа наран хайрҮргэлж ундрах мөрөн хайрҮйлийн үргүй хань минь гэх сэтгэлд шингэсэн сайхан дууг наргиан наадмын дундуур Жамц гуай бидэнд аялж өгсөн нь ханьдаа зориулж өөрийнх нь бичсэн шүлэг байсныг хожуу мэдсэн юм. Хөдөөдөө хайртай дагшин хэдэн уран бүтээлчдийн нэг бол манай Жамц гуай. Малаа маллана, үрсээ хайрлана, машин барина, бизнес хийнэ, зохиолоо туурвина, мэдээгээ бичнэ. Юм юмтай, орчин үеийн хэлээр бол овсгоотой хүн. Гэвч тос даасан монгол сэтгэл, ховорхон хүн чанар цаг ямагт үнэртдэг юм. Нар баруунаа хэлбийх үед бид Тайхар чулууг зорин хөдөллөө. Аймгийн төвөөр дайран баруун хойшоо гарах өндөрлөг замд аймгийг бүхлээр нь тольдох завшаан тохиолдлоо. Шугамдсан мэт жирийтэл эгнэх гэр хороолол борооны дараа улам ч өнгөтэй, цэмцгэр харагдана. Уул устай сүрлэг газарт байрласандаа тэрүү, ер нь л нэлээд өвөрмөц цэвэрхэн газар юм. Хашаа бүхэн байшинтай, ихэнх нь байшингийнхаа өмнө хөнгөн тэрэг сойсон нь оршин суугчдынх нь амьжиргааны түвшинг илтгэж байх шиг. Үйлчилгээний газрууд элбэгтэй, аймгийн төвүүдэд тэр болгон байдаггүй хангалуун байдал харааны үзүүрт тэмтрэгдэнэ. Цагаан даваа гэж цагтаа алдартай байсан Монголын том даваануудын нэгийг дурайсан дардан замаар төвөггүй давлаа. Шинэхэн зассан цагаан зам нь Мянганы замын нэг хэсэг гэнэ. Аавтайгаа нийслэл хүрээг зорин анх ирэхдээ давж байсан Цагаан давааны тухай Пүрэвсамбуу даргыг ярихад аргагүй л хэцүү даваа байж дээ гэх зураглал сэтгэлд бууж байсан. Архангайхны төдийгүй баруун нутгийн зорчигчдын эрхгүй шагшиж буй бүтээн байгуулалтын энэ томоохон ажлын нэг хэсгийг ийн мэдрэхдээ Мянганы замыг бүр хурдлаасай гэх яаруу сэтгэл төрж байлаа. Тайхар чулууны араар урсах Тамирын голын бургасанд хорхог хийн амарч тухлаад Жамц гуайнд зусланд эргэж ирэхэд дахин бороо орж эхэллээ. Ийнхүү байгаль биднийг нар хураараа шагнасан нь гэрэл зургийн хальснаа уран бүтээл болон амилж, “Самбуугийн ном”-нд солонгын гэгээ, адууны үүрсээн, сэтгэлийн өнгө хослон шингэлээ.
Тэмдэггүй зам, тэмдэгрэх үүрийн заагт
Нар хэвийх үед Өгий нуураас хөдөлж тун удалгүй бүрэнхий боллоо. Нутгийн хүнээр заалгаж гарсан хэдий ч зам салахдаа буруудаж хөдөөгийн бүдэг замаар орчихжээ. Дөнгөж саяхан л дуулалдаж, онигоо ярьж хөгжиж явсан хүмүүс дуугаа хураан барайгаад явчихлаа. Бидний өмнө явсан захирлын машин ард үлдэж энхэл донхол харгуйд гэрэл нь нэг ил гарч нэг далд орон бүдчинэ. Манайх шиг уул талаа хэрчсэн олон замтай, дур мэдэн явцгаадаг улсын хувьд замын тэмдэглэгээ зайлшгүй шаардлагатай аж. Хараа хяналтнаас хол, хээрийн замд жолооч нар хээгээ алдаж өөрсдийн тааллаар зам нээж, “төөрдөг байшин” зохиосоор удлаа. Ядаж гол гэж үзсэн замынхаа хоёр хажуугаар тэмдэг суурилуулчихвал будилсан нэгэнд хөтөч болж, амь наана, там цаана яваа нэгэнд нь авралын од ч болох юм билүү. Хээрийн замд юу тохиолдохыг хэн мэдэх билээ. Ямартаа л хэдэн сарын өмнө манай улсад амьдарч байсан Польшийн дипломат ажилтан Дорнодын талд төөрч, эгээ л “байгалийн” олз болчихоогүй. Тэр хүн ямар зорилготой явсан нь энд чухал биш ч хэрэв золгүй явдал учирсан бол хөдөө тийш хараа сунгадаггүй төр засгийн маань нэр гарах байлаа гэж энэ үед өөрийн эрхгүй бодогдож байв. Төөрч будилж, төвөгшөөж, мэгдэж явсан ахархан зам, сайн мэддэгтээ эрдэж туулсан урт замаас илүүтэй хүнээс ямар их тэвчээр, сэтгэлийн хат шаарддаг болохыг салаалсан олон харгуйн дунд бүрхэг түгшүүрт автан явахдаа би мэдэрсээр л байлаа. Хэрэв энэ үед шатахуун дуусч, хоёр машин хоорондоо төөрч, зүг чигээ алдан бэдэрсэн бол яах байсан бол. Өвдөж зовсон, өлсөж цангасан нэгэнд өглөө болтол ямар урт хугацаа шаардагдах бол. Гэрэлд ойж тодордог замын тэмдэг гэгч хэрэгтэй газраа залуурын мод, зааны ясан таягнаас ч үнэтэй аж. Өглөө болоход замаа олж үргэлжлүүлсэн ч дэмий бензин шатаахаар нуурын эрэгт тааваар хонодог байж гэх харуусал хүн бүхний амнаас сонсогдож байв. Гэвч Архангайн сурважлагчийндаа очиж амарч тухалсан өег сэтгэгдэл энэхэн зуурт сэргэж нийслэл хүрээ ойртохын хэрээр сэтгэл тэжээж байлаа. /2006 он/

ӨНӨӨДРИЙН ОРОС ОРОНД ӨНӨ ЭРТНИЙГ САНАГАЛЗАХУЙ

ЗҮРХЭНД ОЙРХОН ОРОС ОРНЫГ ЗЭРВЭС МЭДРЭХҮЙ
ОМ-135 аяллын онгоцоор долоон цаг орчим тухтай аялж, "Хүн аалз" кино үзсэн шиг, 19 дүгээр зууны Орос орны тухай, тэдний яруу найраг, их хүмүүсийн тухай үзэл бодлоо хуваалцан явсаар Оросын цагаар өглөөний 10.30-д Москвагийн Шемеретьево-2 нисэх буудалд газардлаа. Биднийг ИТАР-ТАСС-ын ажилтан эелдэг Татъяана бүсгүй найр тавин угтав. Нойтон цас малгайлан хаялсан бүрхэг цайвар өдөр ийнхүү эхэлж машин тэрэг нь яг л хурдны замаар довтолгох мэт гялсхийн зөрөх их хотын гудамжаар гэрлэн дохионоос өөр торох юмгүй хурдалж 40-өөд минутын дараа сүрлэг Украйна зочид буудалд ирлээ. Амралтын өдрийг оросууд гэртээ тухлан өнгөрөөдгөөс гадна явган зорчигчид нь гарцгүй газраар зам хөндлөн гүйнэ гэж үгүй учраас гудамж ийнхүү сийрэг чөлөөтэй байдаг аж. Машин зам зөвхөн машиных л байдаг нь таатай. Бидний буусан Украйна буудал Москвагийн долоон сүрлэг байшингийн нэг бөгөөд эртний Кремлийг санагдуулахуйц гоёмсог ур хийцээрээ орчин үеийн тансаг орд харшуудаас эрс ялгарна. Эл долоон байшинг Германаас дайны төлбөрт авсан хөрөнгөөр босгожээ. Хоёрт нь оросын нүүр царай болсон "хуучны" хүндэт зочид буудал, бусдад нь Гадаад хэргийн яам, Москвагийн их сургууль байрладаг гэнэ. Шаламгай, найрсаг орос залуус зочдын өмнө хаалга нээн мэхийж амар мэндийг асуух нь нэн хүндэтгэлтэй. Албаны арга хэмжээ эхлэхээс нэг өдрийн өмнө ирсэн бидэнд чөлөөт цаг хангалттай байсан болохоор үдийн хоолны дараа шинэ Арбатаар зугаалж, казино, дэлгүүр, үйлчилгээний газруудынх нь гэрлэн чимэглэл, бараа таваарыг сонирхож "Московская книга" хэмээх номын их дэлгүүрээр нь орлоо. Орос орон оюуны болоод түүх, соёлын асар баялаг өв сантай ажээ. Номын эл дэлгүүрт хоол ундны заавар зөвлөгөө, адал явдлаас эхлээд дэлхийн оюуны сонгодог бүтээлүүд, өнөөгийн бесцеллер бүхий л ном ёоз ёозоороо дэлгээстэй. Дундад Азийн их найрагч Омар Хайямын шүлгийн түүврийг худалдан авах үеэрээ нэгэн найрсаг эрхэмтэй танилцсан нь Сейд гэдэг инженер хүн байв. Энэ эрхэм орос хүний шударгуу цайлган зангаар хээ баагүйхэн тэвэрч "-Омар Хайям бол миний хайртай яруу найрагч. Тантай танилцсандаа баяртай байна" гээд л гар барих нь эгээ л эртний сайн нөхөртэйгөө уулзах мэт. Москвагийн гудамж талбайгаар "Ювилерный магазин" хэмээх гоёл чимэглэл, сувенирийн дэлгүүрүүд манайхаар бол ТҮЦ шиг л эгнэн гэрэлтэж шохоорол төрүүлнэ. Тэд эд бараа, идэх уухаас илүүтэй түүхийн болоод урлагийн нандин бүтээл, жижиг гоёлыг чухалчилж, бие биедээ өгдөг бэлэг нь ч ийм зүйл байдаг нь ахуйгаасаа хальж амьдарч чаддаггүй бидний хувьд гайхалтай ч юм шиг, бас нөгөөтэйгүүр атаархал төрмөөр. Москвад өдөр шөнө нь Монголынх шиг "асаж унтрахгүй". Нэгэн хэмийн бүүдгэр саарал өдрүүд үргэлжилж байнгын цас бороо орж байдаг аж. Эртний сүрлэг барилгууд нь ч мөн л тэнгэр шигээ нүсэр хүндхэн өнгөтэй. Хөгжлөө даган сүндэрлэсэн гоёмсог тансаг харшууд эргэн тойрон гэрлэн чимэглэлээрээ гайхуулж, орчин үеийн хүний хөнгөмсөг хэрэглээ захаас аван тааралдах авч хуучны уран барилгуудын сүр хүч үүнд дарагдсан нь үгүй. Харин ч ихэмсэг мөнөөх л төрхөөрөө бардам дүнсийж, дахин сэргэлтийн үеийн сонгодог ур хийц, уран тансаг баримлуудаараа орчин үеийн хүмүүсийн нүд сэтгэлийг баясгана. Москвад эгэл байшин нэгээхнийг ч олж үзээгүй нь үнэндээ гайхмаар зүйл биш юм. Тэнд л оросын ард түмний хичээнгүй чин сэтгэлийг тэмтэрч мэдэрсэн. Байшин сууцаа барихдаа хүртэл их соёлоо шингээж, тэгэхдээ бүр зүрх сэтгэлээсээ шигтгэн урласныг харахад бахархам. Тийн атлаа ийм нүсэр хүнд орчинд амьдардаг хүмүүст үл зохим цагаан цайлган сэтгэл, илэн далангүй нөхөрсөг зан чанар нь гайхалтай. Муу санаатай орос хүн гэж нээрээ байдаг юм болов уу гэж бодоод ганцаараа инээмсэглэж явлаа.
ИХ ОРОСЫН ДУУ ХООЛОЙ

Бие биенээ танихгүй хэсэг бусаг хүн Украйна зочид буудлын үүдний цэлгэр танхимд цугларч нэгдүгээр давхар дахь "Ювилерный"-г сонирхож байтал ИТАР-ТАСС-ын ажилтнууд жуулчны том автобус хөлөглөн ирж бүгдтэй нь дотносог тэврэлдэн учирлаа. Жинхэнэ албан ёсны арга хэмжээ маань эхэлж байгаа нь энэ. Оросын мэдээллийн ИТАР-ТАСС агентлагаас зохион байгуулсан "Өнөөдрийн Орос орон" хэмээх уулзалт, танилцах аялалд тус агентлагтай хамтын ажиллагаатай 14 улсын мэдээллийн агентлагийн сэтгүүлчид хүрэлцэн ирсэн юм. Мароккогоос бусад нь хуучин социалист системд багтаж байсан орны төлөөлөгчид учраас бидэнд хэлний бэрхшээл гэж байхгүй, чухам л интернациональ баг бүрджээ. Үзэг нэгтнүүдийн зан л болсон хойно асуухгүй сонирхохгүй зүйл гэж байхгүй, бүгд л нээлттэй, илэн далангүй нөхөрлөж, ажил мэргэжлийнхээ туршлагаас хуваалцаж явлаа. Эхний өдрийн семинар ИТАР-ТАСС-д болж өнөөгийн Орос орны талаарх статистик тоо баримт, тулгамдсан асуудал болон хөгжлийн төлөв байдлын тухай албаны хүмүүсээс мэдээлэл сонсож, дараа нь тус агентлагийн ажил үйлс, албад хэлтэстэй нь танилцсан юм. Орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр иж бүрэн "зэвсэглэсэн" ИТАР-ТАСС-ынхан цаг нартай бус минут, секундтэй уралдан ажилладаг аж. Тэдний сурвалжлагчид нь үйл явдлын халуун цэгээс дүрстэй мэдээллээ илгээж түүнийг нь төв офисын ажилтнууд нь хүлээн авч шууд редакторлон дамжуулах ажээ. Цагийн цохилттой уралдах сэтгүүлчийн хөдөлмөр компьютерийн ард ийнхүү өрнөх нь их мөрний үл тасалдах нүсэр урсгалыг санагдуулна. Мэдээлэл хүлээн авах, илгээх дамжлага нь цөм автомат ажиллагаатай, хөдөлмөрийг хөнгөвчилсөн дэвшилтэт арга техниктэй нь мэдээллийн эрин зуун гэгддэг энэ үетэйгээ аргагүй нийцжээ. Мөн санхүү, менежментийн хувьд бүрэн биеэ дааж мэдээллийн компани байдлаар үйл ажиллагаа явуулдаг аж. Сант-Петербург дэх ИТАР-ТАСС-ын салбарын ажилтай танилцах үеэр орон нутгийн салбарууд төвөөсөө хараат бус байдлаар бүрэн биеэ дааж өөрсдийн менежментээр ажлаа явуулдаг нь харагдсан. Тэд бодлогын хувьд л ИТАР-ТАСС болохоос бусад бүх талаар бие даасан том компани болж чаджээ. Мэдээгээ төвдөө худалддаг нь үүний тод томруун жишээ. Бид Санкт-Петербургт саатаж тухлах үеэрээ Петрийн их хотын түүх дурсгалын гайхамшигт өв уламжлалтай нь танилцаж, хаант Оросын түүхэн цаг хугацаанд зуурхан зочилсон. Энэхүү мэдрэмж дараагийн бүлэгт дахин цухалзах учраас түр орхиё. Долоо хоногийн турш биднийг орос оронтой танилцуулж, ойртуулж нөхөрлүүлсэн эрхэм нөхдөө бид эх нутагт нь биш, аялж ирсэн улс орондоо үлдээгээд явж байгаа юм шиг хагацаж ядан салсан нь Их орос зүрхэнд үүрд үлдсэнийх буй заа.
ХААН СУУРИНГИЙН ӨВӨЛ

Эртний хот Петербург 1703 онд байгуулагджээ. Петрийн их хотыг өнөөдөр Матвиенко Валентина Ивановна гэдэг бүсгүй хүн удирдаж байгаа нь бас л сонин. Одоогоор тус хотод 4.6 сая хүн амьдарч байгаагийн гуравны хоёр нь оросын үндсэн оршин суугчид юм. 100 орчим музей, галерейтэй энэ хот дэлхийн түүх соёлын онцгой өвд хэдийнэ бүртгэгдэж өдөрт хэдэн мянган жуулчин түүхт хотыг үзэж сонирхохоор ирцгээдэг аж. Оросын их хаан Петр-1-ийн нэрээр нэрлэгдсэн эл хотод дэлхийн алдарт галерей Эрмитаж, Петропавловскийн цайз, Авралын сүм, Исаакиевскийн орд, Хаан суурин, хатан хаан Екатеринагийн дурсгалын цогцолбор гээд урлаг соёлын гайхамшигт шилтгээнүүд, хаадын үеийн үнэтэй цайтай эд хэрэглэлүүд гээд л үзэж сонирхох зүйлээр элбэг баян. Тэдгээр нь орос орны түүхийн цул биет болон сүндэрлэж хааны сүр хүчийг зуунаас зуунд дамжуулан хүүрнэх нь бахдалтай. Хатан хааны академийг төгссөн Францын залуу уран барималч амьдралынхаа 40 жилийг цорын ганц бүтээлд зориулсан нь Исаакиевскийн орд. Тэрээр эл байгууламжаа барьж дуусган сарын дараа нас барахдаа шарилыг нь уг харшид бунхлахыг гэрээс болгожээ. Харамсалтай нь уран барилгын энэ агуу сод бүтээл нь Христийн тухай домог түүхийн цогц учраас католик шашинт уран барималчийн цогцосыг энд бунхлах боломжгүй хэмээн эх нутагт нь хүндэтгэн оршуулжээ. Өнөөдөр энд олон орны жуулчид, сонирхогчид ирж буцаж их хүмүүс хийгээд их түүхийн гунигт мөрийг ширтэн урлагийн гайхамшгийг мэдрэн зогсохдоо ямар нэг байшин барилгад орж ирснээ умартан тэрхүү бүхэл нийлэг цогц гайхамшгийн нэгэн хэсэг болсон мэт сэтгэгддэг. Тэрхүү авъяаслаг зураачийн бүтээлийг бүрдүүлэгч нэгэн жижиг хэсэг мэт санагдахын сацуу тэр зураг минь яагаад ч баяр жавхлангийн дүрслэл биш гэдэг нь мэдрэгдэнэ. Николай-2 хааныг хүндээр өвдөхөд нь барьсан Авралын сүмд өнөөдөр ч хүмүүс мөргөлийн дуугаа өргөж тэнгэрээс гэрэл сацруулан бууж ирж яваа Христосын зүгт мэхийн адислуулдаг. Эргэн тойрон усаар хүрээлэгдсэн Петропавловскийн цайзад амьд түүх хүүрнэх музейн тайлбарлагч Нева мөрний хүчирхэг урсгалыг хашсан чулуун хананы тэнд нэгэн цагт Оросын ард түмний зүрхэнд ямархан айдас хурган байсныг үзэж харсан мэт итгэлтэйеэ өгүүлэх нь гайхалтай. Хотоос нэлээд зайтай орших хөдөөх сууринд бороо орж байлаа. Эргэн тойрны зүлэг ногооноороо, навчсаа гүвсэн модод харин уйтгартай. Энд нэвсийсэн их цас бас байна. Ертөнцийн бүх улирал нэгэн дороо ийнхүү сүлэлдсэн хаан суурингийн өвөл хааны эдлэнд бид зочилсон юм. Уран зураг, үнэт эдлэл, хуван тасалгаа, эдэлж хэрэглэж явсан эд зүйлс нь, хүлээн авалтын ширээ нь засаастай, хаан саяхан ан авд мордоод эзгүй байгаа мэт. Эндхийн эд зүйлсийн ширхэг бүр нь үнэ цэнэтэй, бас үнэт түүхтэй. Москвад хоёрхон өдрийн өмнө үзсэн Кремлийн музей, эндхийн үзмэр эрс тэс ялгаатай бөгөөд эндээс хөл нүцгэн тариачдын тэр хувьсгал оросын түүхийн гантиг хөшөөг ямар их цавтуулсныг түвэггүй ойлгоно. Гэсэн ч оросын ард түмэн туурь балгасан дундаас түүхээ тэврэн босож дахин сэргээж чаджээ. Хаадын түүх, бас бахархал, энэ бүхэн орос хүний зүрх сэтгэлд, цусанд нь лугшдаг аж. Энэхэн зуур дэлхий ертөнцийн их хааныг төрүүлсэн Монголын ард түмэн хүнд гайхуулах юутай сан билээ гэх зовинол эрхгүй төрж билээ. Хархорингоо дахин барьж байгуулъя гэх үгс чихний үзүүрт сонсогдох болсон нь бодогдож тэр зүгт, нүүдэлчдийн хүчирхэг түүхийн улбааг даган хэзээ нэгэн цагт сүндэрлэх Монголын түүх соёлын нийслэл хот руугаа яарсансан.

/2003 он/.

ХУТАГТЫН ШҮНШИГТЭЙ НУТАГТ БУРХАН АМИЛАХ ЦАГААР

Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн лүндэнгээр 1840-өөд оны үед бүтээсэн Ловончимбо бурхан сууринаасаа алдагдаад 32 жилийн дараа нутагтаа заларлаа. "Түмэн мэсний бурхан" хэмээх энэ их шүтээн Монгол банкны эрдэнэсийн сан хөмрөгт 25 сая төгрөгөөр үнэлэгдэн хадгалагдаж байсан нь олджээ. Хутагтын сахиустай үе үеийн тахилч нар нуун хадгалж байгаад 1972 онд хулгайд алдсан уг шүтээнийг "ямар ч аргаар хамаагүй нутагт нь эргүүлэн залах" хатуу үүрэг даалгаврыг нутгийнхнаасаа авсан УИХ-ын гишүүн Ц.Шаравдорж хэдэн жил хөөцөлдсөний эцэст даалгавраа нэр төртэй биелүүлж сар гаруйн өмнө Дорноговь дахь Равжаагийн музейд бурханыг хүлээлгэн өгсөн билээ. Нэгэн цагт Монголын шашин соёлын төв байсан, хутагтын байгуулсан Хамрын хийдэд бурханыг залж шүншиглэх, аравнайлах ёслол өнгөрөгч сарын 29-нд болсон юм. Шүншиглэх гэдэг нь хамгийн энгийн ойлголтоор бурханы эд эрхтэнийг бүрэн бүтэн болгож байгаа хэрэг бөгөөд аравнайлах гэдэг нь зүрхийг нь цохилуулж, өөрөөр хэлбэл амилуулж байгаа нь тэр ажээ. Шүтээний аравнай бүхий суурь Равжаагийн музейн захирал З.Алтангэрэлд хадгалагдаж байсан нь бурханыг анх олж илрүүлэн магадлахад ихээхэн тус болсон гэдэг. Түмэн мэсний бурханыг ингэж бүрэн бүтэн болгож дахин залах нь элдэв хэрэг зөрчил ихэссэн өнөө үед туйлын чухал үйл юм гэдгийг Хамрын хийдийн ловон лам Ц.Даш онцолж байв. Энэ бурхан анх бүтээгдсэн түүх нь нэн сонирхолтой аж. Хутагт Равжаагийн амьд сэрүүн ахуйд хошуу нутгийнх нь хоёр залуу муудалцан ирт мэсээр нэгийгээ бүрэлгэжээ. Ноён хутагтын сонорт энэ муу мэдээ хүрэхэд тэрээр хошууныхаа бүх хутга мэсийг хураан цуглуулах лүндэн буулгасан байна. Зарлиг ёсоор болж хураагдсан ирт мэсийг тоолоход яг нэг түмэн ширхэг болжээ. Тэгээд хутагт Долнуураас уран дархан урьж Говь мэргэн вангийн хошууны бүх урчуудыг цуглуулан өнөөх түмэн мэсийг хайлуулан Ловончимбо бурхныг бүтээн өөрөө аравнайлсан гэдэг. Ловончимбо бурхан нь улааны шашныг үндэслэгч Ловонбадамсамбуу гэдэг бодит хүний дүр юм байна. Эмэгтэй хүнийг дээдлэн тахиж, ертөнцийн бүх зүйл бүсгүй хүний хэвлийд бүрэлдэн тогтдог хэмээх үзлээрээ улааны шашин нь бусад шашнаас ялгаатай. Говийн ноён хутагт Данзанравжаа өөрөө улааны шашныг шүтдэг хүн байсан бөгөөд эдүгээ Хамрын хийдэд шарын, улааны хоёр сүм нэг довон дээр зэрэгцэн оршиж тус тусдаа буян номоо хурж байгаа нь дэлхийд байдаггүй сонин зүйлийн нэг юм. Ер нь Равжаа хутагтын талаарх нүд бүлтийж чих дэлдиймээр үүх түүх олон байдаг. Говийн ноён хутагт номын чадал хүчийг төгс эзэмшсэний дээр төрөлхийн гоц авъяастай нэгэн байсан бөгөөд харш тэрс бүхнийг оюуны чадлаараа нэгтгэн зангидаж хүний ухаан санаанд багтамгүй олон зүйлийг үйлдэж байсныг нутгийнхан нь гэрчилдэг. Хутагтын нутаг нь монголд байтугай дэлхийд гайхагдах соронзон орны төв цэг бөгөөд энэ ариун дагшин газар нутаг алсдаа хүн төрөлхтөний оюуны ариусалын төв болох юм хэмээн сүсэгтнүүд хөөрөлдөх нь тухайн нутагт саатсан хэнд ч болов үлгэр домгийн гэхээсээ илүү үнэн бодитой санагддаг нь сонин. Юутай ч дагшин нутгийн түмний сэтгэл оюун шингэсэн, хүсэн хүлээсэн бурханыг залах хүндтэй ёслолд оролцсон нь миний хувьд ихээхэн хувьтай хэрэг болсон гэдгийг энд тэмдэглэхэд таатай байна. Мөн говийн хүний сэтгэлийн нүнжгийг ойроос мэдэрч хүн чанарын дулаан мэдрэмжинд автахын зэрэгцээ эрхэм гишүүн Ц.Шаравдоржийг хүндэтгэх сэтгэл эрхгүй төрж байсныг энд зориуд дурдах нь зүйтэй болов уу. Сонгуулийн цагаан шуурга эргэн тойронд маналзаж байгаа энэ үед УИХ-д нэр дэвшсэн хэн ч атугай түмэн олон цугласан газарт өөрийгөө ил далд ямар нэг аргаар рекламдаад авах нь хэнд ч жирийн үзэгдэл санагдах атал Ц.Шаравдорж гишүүн энэ амьд шүтээнийг байх ёстой байранд нь залчихаад хурсан олонд хандан ганц ч үг унагалгүй номын мэргэдээс адис жанлав хүртчихээд нутгийн хөгшдийн амар мэндийг эрэн түр зуур саатаад эгэлхэн мордсон нь хурсан олны сэтгэлд хэлж боломгүй таатай нэгэн мэдрэмжийг үлдээх шиг болсон. Сэтгүүлчдийн зан л болсон хойно, дараа нь эрхэм гишүүнтэй тааралдах үедээ энэ талаар үг өдөхөд тэрээр "Би хийх ёстой юмаа л хийсэн" гээд инээж байна лээ. Тэр өөрийг өгүүлээгүй. Хутагтынхаа билгүүн алдарт бөхийдөг бичигдээгүй хууль энэ нутагт төрсөн хэнбугайд ч адил үйлчилдэг нь энэхэн зуурт бас л анзаардагдаад авсан. Юутай ч эрхэм гишүүн нутгийн хүүгийн хувиар хийх ёстойгоо хийжээ. Энэ хийх ёстойн цаана хэлж яривал мундахгүй саад бэрхшээл байсан байж таарна. Гэвч тэрээр үүнийгээ дурдах дургүй байна билээ. Ямар ч атугай их шүтээн ийнхүү нутагтаа заларлаа. Энэ нь ноён хутагтын нутгийнхны хүсэн хүлээж байсан зүйлийн нэг байсан юм. Түмэн мэсний бурхан нутагтаа байх цагт түмнийг цочоосон хэрэг төвөг дуулдаггүй байсан гэж ярьцгаадаг юм билээ. Бас нэг сонин нь бурхан аймгийн музейд ирсэн өнгөрөгч нэг сар гаруйн хугацаанд гэмт хэргийн хар данс илт нимгэрснийг цагдаагийн ажилтны амнаас сонссон. Говийнхон ер нь их шүтлэг бишрэлтэй, нутаг усныхаа бахархлыг чин сэтгэлээсээ нандигнан хайрладаг нь уулзсан бүхний ярианаас илт мэдрэгдэж байлаа. Сүсэг бишрэл хүртэл өнгөцхөн болсон энэ үед ийм чин сүжигт хүмүүстэй уулзахад ер бусын соньхон бодрол мэдрэмжүүд төрөхийн зэрэгцээ найман настай балчраас наян настай буурал нь хүртэл Говийн ноён хутагтуудын тухай амьд түүхийг ам өрсөн ярихыг хараад гайхаж бишрэхгүй байхын аргагүй. Бурхан залах өдрийн өглөө нь эртлэн босож Равжаагийн музейд очиход хутагтын тахилчдын удмын хүн гэгдэх, нутгийн түмнийхээ дунд дээгүүр суудалд залардаг З.Алтангэрэл бурханаа шүншиглэж дуусан “их ажлын ард” хөлсөө арчиж суухтай тааралдаж зуурхан хөөрөлдөхөд мөн л сэтгэлийн дулаан ханхийж өдрийн ажил өөрийн мэдэлгүй өөдрөгөөр эхэлсэн. Тэрээр, бурхан маань мөнхийн суудалдаа заларч байгаа нь амар амгалангийн улирал цэлмэх сайн цагийн эх гээд их л сэтгэл хангалуун байна лээ. Ингэж байтал Шаравдорж гишүүн хүндэтгэлийн дээл хувцасаа өмсчихсөн ёсорхог гэгч нь орж ирлээ. Монголын язгууртан ихэс, төрийн түшээ нар отго жинсээ асаан төр түмний их хэргийн төлөө түвшин алхалсаар өргөөнийхөө үүдээр орж ирдгийг “хуучны” кинонуудаас олонтаа харж байсан ч төрийн хүний сүрдэм төрхөнд ингэж автсан нь миний хувьд бас л нэг цоо шинэ мэдрэмж байв. Хачин соньхон бодолд автан музейн үүдэнд зогсож байтал дух магнайд нь насны гүн үрчлээ тогтсон жижигхэн бөгтөр эмгэн таягаа точигнуулсаар амьхандаа яаруу ирж, “Миний хүү ээ, хийд рүү явах унаа хүлэг юу байна вэ? Эмээ нь очилгүй горьгүй хүн байгаа юм гээд л учирлаж гарах нь тэр. Тэгтэл ч нутгийн улс эмээгийн чихэнд чимэгтэй үг хэлж тэр дор нь тайтгаруулаад авна билээ. Эмээ хэргээ амархан бүтээчихсэндээ их л додигор байдалтай төвөөс ирсэн улсын машин тэргийг сонирхон тэрээ, энээ гэсээр цааш явсан. Харин өдөр нь Хамрын хийдэд дахиад л өнөөх эмээтэйгээ тааралдаж энэ удаа хийдийн гаднах чулуун тавцан дээр нарлан элдвийг ярилцсан юм. Эмээгийн хүү Буянтогтох нь энэ хийдийн хувраг бөгөөд тэднийх хийдийг тойрон амьдарсаар нэлээд хэдэн жилийн нүүр үзэж байгаа гэх. Өвөг эцэг Гончиг нь цөвүүн цагийн нүүрэнд баривчлагдаж одоод сураггүй болсныг нь хоёр жилийн өмнө улс цагаатгаж эмээд хэдэн бор төгрөг атгуулсан, тэрийг нь эргэж ирээгүй өвгийнхөө хойдоход зориулж Хамрын хийдийн лам нараар буян ном хуруулсан гэнэ. Яриа хөөрөөтэй, уулгалж хангинасан Цэрэндэжид эмээ ам ангайх тоолондоо л нутгийн буянтай үрс гэж хайрлах бишрэхийн хооронд дуу алдах аж. “-Чавганц нь аймгийн төвд хэд хоног эмчлүүлж байгаад ирж байгаа нь энэ. Хэд хоноод бас төв бараадна аа. Үгүй энэ сонгуульд очиж ядахнаа энэ Шарав /Ц.Шаравдорж гишүүнийг хэлэв/ хүүдээ ганц санал ч болохноо нэмэрлэлгүй яахав. Сайн сайхан яваа нутгийн хүүхдүүдийг харахаар ай мөн сайхан юмаа” гээд л учиргүй хөөрөлхөн ярихыг нь хараад л баймаар. Тэгснээ гэнэт залагдаж ирсэн бурханаа ярин алгаа хавсарна. Ахиад л нөгөө Шарав хүүгээ магтаж гарна. Буянтай сайхан хүү шүү гээд л өмчилчихнө. Зуугийн ихэнхийг насалчихсан энэ бууралд энэ өдөр сэтгэл дутуу юм үлдсэнгүй ээ. Ай мөн сайхаан… гээд л хөөрөлхөөд байх. Дараа нь мөн нутгаас УИХ-д сонгогдсон Л.Одончимэд гишүүн хийдийн архан талд хутагтын Бүтээлийн цагаан сүмийн шавыг нутгийн олны хамт суурилан тавих үед хөгшин хоёр гишүүний дэргэд таягаа тухтай нь аргагүй тулчихсан хүүхэд шиг баярлан хөөрөлдөж зогсоно лээ. “Буянтай хүүхдүүд” нь хөгшнийг цаашлуулж байгаа бололтой бас л наргиантайхан инээлдэх нь сонстсон. Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн байгуулсан, нэгэн үед Монголын соёлын нэгдсэн төв болж байсан Бүтээлийн цагаан сүмийг хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд буулгаж нураажээ. Энэ сүмийг дахин сэргээх ажлыг Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Одончимэд санаачилж зураг төслийг нь хийлгэсэн байна. 140-өөд сая төгрөгийн хөрөнгөөр баригдах эл сүм ирэх оны эхээр ашиглалтад орох аж. Бөмбөгөр оройтой гантиг чулуун энэ сүмд Равжаа судлалын төв үйл ажиллагаагаа явуулах бөгөөд Хутагтын нэрэмжит номын сан, уншлагын танхимыг нээх юм байна. Ноён хутагт Данзанравжаагийн Бүтээлийн цагаан сүмд Монголын их эрдэмтэд ном хаялцан эрдмийн зэрэг цол хамгаалдаг байсан хийгээд сорилыг давсан эрдэмтдэд хутагт одоогийнхоор мэргэжлийн үнэмлэх болох пайзыг олгож тухайн хүн өөрийн эрдмээ бусдад зааж сургах, түгээн дэлгэрүүлэх эрхтэй болдог байсан гэнэ. Хүн чанарын сэрүүн улирал дохиолсон энэ цагт дулаан мэдрэмж төрүүлсэн дагшин нутаг, даруухан хүмүүстэй ганзага нийлж зуурхан ч гэлээ таатай сайхан аялснаа цухасхан өгүүлвээс ийм байна.
/2005 он/